Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 02-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Ганболд нүүрсний хулгайн сонсголыг Б.Энхбаяр шиг явуулж чадах уу?!

НИЙТЛЭСЭН: 2023-03-20 13:21:30
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Хөгжлийн банкнаас хөлжөөгүй дарга, “хөгжөөгүй” бизнесмэн ховор аж. “...Ичмээр дамшиг” гэдэг шиг Монголын хамгийн том бизнесмэнүүд бараг бүгдээрээ Хөгжлийн банкийг “тоноход” оролцсон байх юм. Мэдэж хэрэг, улстөрчид гол хөдөлгүүр нь болсон байгаа юм. Тэд төрийн нэрээр мөнгө босгож, түүнийгээ эн тэнцүү хувааж аваад л гүрийчихдэг байж л дээ. Ийм дүгнэлтийг олон нийт УИХ-ын гишүүн Б.Энхбаярын удирдаж явуулсан нээлттэй сонсголын эцэст хийцгээж байна. Үнэхээр л өнгөрсөн 30 жилд иргэд, олон нийт ямар ч мэдээлэлгүй байсан нь эндээс харагдав. Наанаа “...Ардчилал, ил тод байдал”, “...Амьрал сайхан болно” хэмээн ярих ч цаагуураа улсын хөгжил, иргэдийн ирээдүйг зүгээр л идээд, уугаад, казинодоод дуусгаж байсан нь үүгээр ил болов. Энэ утгаараа, Б.Энхбаяр болон тус Түр хорооныхны зохион байгуулсан нээлттэй сонсголыг “...Үр дүнтэй” хэмээх хэрэгтэй юм. УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хороог 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд байгуулж байв. 12 гишүүнтэй. Энэ хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэгтэй. Түр хороог эхлээд Ж.Сүхбаатар даргалж байв. Харин тэрбээр хот хариуцсан сайд болсон тул Түр хороо 2022 оны аравдугаар сарын 12-нд хуралдаж, Б.Энхбаярыг даргаараа сонгосон байдаг. Түүнээс хоёр сарын дараа Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх нээлттэй сонсголын товыг тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталсан. Энэ дагуу нээлттэй сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд гурван үе шаттайгаар явуулсан нь энэ. Нээлттэй сонсголын төгсгөлд Б.Энхбаяр “...Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатны сонсголд 123 хүн гэрчээр оролцож, нийт 356 хүн хүрэлцэн ирсэн. Нээлттэй сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь ирсэн юм. Нэг дэх сонсголд Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөг, хоёр дахь сонсголд нийт 355 зээлийн 2.9 их наяд төгрөг, гурав дахь сонсголд 2,542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн танилцууллаа. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасанчлан түр хорооноос гарсан санал дүгнэлтээ боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна” гэсэн юм. Тэгвэл залгуулаад нүүрсний хулгайн талаарх нээлттэй сонсголын сураг дуулдаад эхэллээ. УИХ мөн л Хөгжлийн банкных шиг нүүрсний асуудлаарх Түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд байгуулсан. 13 гишүүнтэй. Даргаараа Г.Ганболдыг сонгосон. Түр хороо нүүрсний экспорт саатаж, эндээс улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого тасалдсан, Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг тогтоох үүрэгтэй. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дахин зургаан сараар сунгасан. Тэр хүртэл “...Бөмбөлөг тээвэртэй холбоотойгоор “Чалко” компанийн 100 машин өдөр бүр хилээр оочергүй гардаг талаар шалгаж эхэлсэн. Нууц гэрээнүүдийг ил болгож, төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно. Нүүрсний хулгайн хохирол 44 их наяд төгрөг гэсэн зүйлийг Түр хороон дээр яриагүй. Хятад руу хоосон гарсан гээд байгаа 22 664 машины талаар Хятадын гааль, ГХЯ-аар дамжуулан мэдээлэл авахаар ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлтийн С зөвшөөрлийг хүндрэлгүй өгдөг болохыг анхаарч байна. Бөмбөлөг тээврийн асуудал нэг үеэ бодвол хүрдний тогтолцоонд орсон. Мөн олон машины жолооч машиндаа хонож, архидан согтуурдаг асуудлыг цэгцэлсэн” гэж байв. Түүнээс хойш УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд явуулсан. Явуулсан ч гэж, Төрийн ордны дотор гадаа хоёр нь энэ сонсголыг эсэргүүцсэн үйл ажиллагаа явагдаж, тэгсгээд өндөрлөсөн. Уг нь энэ Ерөнхий хяналтын сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ, 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсохоор төлөвлөж байжээ. Гэхдээ удахгүй нүүрсний асуудлаарх Түр хорооны нээлттэй сонсгол болох гэж байна. Түр хорооны дарга Г.Ганболдын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаар ингэж мэдээлсэн. Энэ сонсголоос олон нийт Хөгжлийн банкных шиг мэдээллийг, үнэнийг сонсохыг хүснэ. Гэтэл Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол явуулдаг жишгийг Б.Энхбаярын Түр хороо тогтоочихсон байдаг. Тиймээс “...Г.Ганболд нүүрсний хулгайг Хөгжлийн банк шиг “дэлгээд” өгч чадах уу” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм. Яагаад гэхээр цар хүрээ, хор хохирлын хувьд нүүрс нь Хөгжлийн банкны зээлүүдээс хэд дахин том хулгай шүү дээ. Одоо холбогдоод байгаа УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн тооноос ч энэ нь тодорхой харагдана. “...Мөсөн уулын орой” гэдэг шиг “..Нүүрсний хэргээр шалгуулах эхний ээлжний улстөрчид нь энэ” гэж байгаа юм шүү. Энэ долоо хоногт Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргаж магадгүй байна. Ийм байдлаар нүүрсний хулгайн асуудал цаашаа хөвөрнө гэсэн үг.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
11 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
11 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
11 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
11 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
11 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
11 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
11 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
11 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
11 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
11 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
11 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
11 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
11 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
11 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
11 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
11 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
11 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
11 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
11 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
11 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
11 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
11 сар    

Алтны үнэ өсжээ
11 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
11 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
11 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
11 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
11 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
11 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
11 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
11 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
11 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
11 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
11 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
11 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
11 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
11 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
11 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
11 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
11 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
11 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
11 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
11 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
11 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
11 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
11 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
11 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
11 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
11 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.