Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Илейн Конкиевич: НҮБХХ жендэр, дижиталчлал, тогтвортой санхүүжилтийн чиглэлд Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2023-03-17 17:07:18
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 9-өөс томилогдон ажиллаж байгаа хатагтай Илейн Конкиевич Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө. Сайн байна уу? Бидэнд цаг гарган МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгч буй Танд баярлалаа. Ярилцлага эхлэхээс өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Баярлалаа. Намайг Илейн Конкиевич гэдэг. Би НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр гурван жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өмнө нь би Казахстанд төвтэй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Төв Ази дахь төлөөлөгчөөр таван жил ажилласан. Мөн Балкан, Зүүн Европ, Кавказ, болон Төв Азийн орнуудад засаглал, хүний эрх, хуульт ёс, жендэрийн тэгш байдлыг хангах, ардчилсан институцийг төлөвшүүлэх, зөрчилдөөн шийдвэрлэх, мөн дипломат харилцааны чиглэлээр 30 орчим жил ажилласан туршлагатай. НҮБХХ-ийн Монгол дахь үйл ажиллагаа болон тус байгууллагын манай улс дахь түүхийн талаар Та манай уншигчдад товч танилцуулбал? НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад тавь гаруй жил хэрэгжиж байна. Бидний албан ёсны хамтын ажиллагаа 1976 онд эхэлсэн ч үүнээс өмнө бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Өдгөө бид Монгол Улсын төр засаг болон иргэдийн урт хугацааны итгэлт түнш болж чадсандаа баяртай байдаг. НҮБХХ нь 1990-ээд оны ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн үе болон бусад олон чухал цаг үед Монгол Улсад хөгжлийн дэмжлэг үзүүлж ирсэн. Одоогоор бид засаглал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид олон жилийн хамтын ажиллагааны хүрээндээ Онцгой байдлын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар зэрэг төрийн нэн чухал байгууллагууд мөн "Говь" ХХК болон "Хас банк" зэрэг хувийн хэвшлийн томоохон компаниудыг үүсгэн байгуулагдахад бодит дэмжлэг үзүүлж чадсандаа таатай байдаг. Мөн бид сүүлийн жилүүдэд томоохон хууль тогтоомжууд болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Генетик нөөцийн тухай хуулийг батлагдахад тухай бүрд нь дэмжлэг үзүүлсэний зэрэгцээ төрийн албаны шинэчлэлийн ажлуудыг дэмжин ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол Улс дахь үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын тогтвортой, урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд тэр дундаа “Алсын хараа 2050”, мөн НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдаа бүхий НҮБХХ-ийн 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд явагддаг. НҮБХХ-ийн Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Энэ бол Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллага, олон талт хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг бусад түншүүдтэй зөвлөлдөх замаар таван жил тутамд боловсруулж баталдаг НҮБХХ-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг гол баримт бичиг л дээ. Мөн хугацааныхаа туршид тухайн улс орны өөрчлөгдөж буй хөгжлийн хэрэгцээ, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурлаар 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх НҮБХХ-ийн Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар соёрхсоны дагуу батлан энэ онд хэрэгжүүлж эхлээд байна. Баярлалаа. Тэгвэл 2017-2022 онд танай байгууллагын гаргасан гол үр дүн, ололт амжилтууд юу байв? 2017-2022 оны НҮБХХ-ийн Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд бид хүртээмжтэй ба тогтвортой хөгжил, оролцоотой мөн хариуцлагатай засаглал зэрэг үндсэн чиглэлүүдэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн манлайлал дор, НҮБ-ын ТХЗ-ын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын бусад байгууллагуудтай хамтран боловсруулсан Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо, стратеги, болон дагалдах арга хэрэгслүүд нь бидний томоохон амжилтуудын нэг юм. Тогтвортой хөгжлийн үндэсний хороогоор дэмжигдээд байгаа энэхүү стратегийг бид Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан бид Европын Холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн салбарт онцгой анхаарал хандуулж, үр дүнд суурилсан төсөвлөлтийг яамдын түвшинд нэвтрүүлэхэд, тэр дундаа урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө болон төсөвлөлтийг үр дүнтэй уялдуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг хурдасгахад чухал ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, аймаг, орон нутгийн иргэдийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх мөн тогтвортой амжиргааг дэмжих хүрээнд Уур амьсгалын ногоон сан болон Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэг дор бид олон ажил хийж байна. Онцлон дурдваас бид уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг 6 аймагт анхлан хийгээд байгаагаас гадна, Байгалийн нөөц ашиглалтын хуулийн хэрэгжилтийг дэмжих замаар Монгол орны биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байна. Засаглалыг дэмжих чиглэлд бид Швейцар Улсын дэмжлэгтэйгээр аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чадамж, чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилласны зэрэгцээ Канад Улсын дэмжлэгтэйгээр төрийн албаны шинэчлэлийг, тэр дундаа, төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлтэд боловсон хүчнийг сонгон шалгаруулахдаа меритэд суурилсан зарчмыг баримтлах мөн төрийн албан дахь эмэгтэй удирдагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж, өнгөрсөн оны байдлаар төрийн албан дахь эмэгтэй удирдагчдын тоо 8.6 хувиас 21 хувь болж өссөн таатай үр дүн гараад байна. Бид мөн жендэрийн тэгш байдал, дижиталчлал зэрэг олон салбарыг хамарсан гол асуудлуудад төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн “Акселератор Лаб”-аараа дамжуулан эмзэг бүлгийнхний дижитал бичиг үсгийн боловсрол, хог хаягдлын менежментийн систем зэрэг хөгжлийн нарийн, төвөгтэй асуудлуудад инновац ба дижиталчлалд суурилсан шинэ шийдлүүдийг санал болгон ажиллаж чадсан. Мөн "Ковид-19" цар тахлын үеэр бид Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр нийгмийн ажилтнуудыг цахимжуулах, тэдний чадавхыг сайжруулахад тусалж, нийгмийн чухал үйлчилгээг үр дүнтэйгээр хүргэх боломжийг нэмэгдүүлж өгсөн. Ирэх таван жилд НҮБХХ-ийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэл юу байх вэ? Бид ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газарт нэгдүгээрт, илүү төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжилт, хоёрдугаарт, эрсдэлийг тооцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон байгалийн экосистемийн тогтвортой менежмент, гуравдугаарт, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг бэхжүүлж, оролцоог хангасан хариуцлагатай засаглалыг бэхжүүлж ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах гэсэн гурван үндсэн чиглэлд дэмжлэг үзүүлнэ. Энэ жил бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 онд бүрэн хэрэгжүүлэх замынхаа тэн хагаст ирээд байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс ирэх таван жилд бидний дэмжлэг ТХЗ-д хүрэхийн төлөө гаргаж буй Монгол Улсын Засгийн газрын ахиц дэвшлийг хурдасгахад чиглэнэ. Бид инновац, шинэ шийдлүүдийг ашиглан хөгжлийн нарийн, төвөгтэй сорилтуудыг даван туулахын тулд арга барилаа өөрчилж, Портфолио буюу бие даан ажилладаг тусдаа төсөл хөтөлбөрүүдтэй байх бус тэдний хоорондын харилцан уялдаа холбоог ашиглах замаар нэгдсэн томоохон цогц үр дүн гаргахыг зорьж ажиллах юм. Танай байгууллагын ирэх таван жилийн тэргүүлэх зорилтууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аянтай уялдаж байгаа юу? Тэгэлгүй яах вэ. Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 онд “Тэрбум мод ургуулах санаачилга”-ын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хийхэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Үүнээс гадна, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, мөн Тогтвортой хөгжлийн санхүүжилт зэрэг бидний хийж буй ажлууд нь нийтээрээ Монгол Улсын цөлжилттэй тэмцэх, ойжуулалтыг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах талаар өмнөх Олон улсын талуудын бага хурлын үеэр хүлээсэн амлалтаа биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Монгол Улсад тулгарч буй гол сорилтуудыг Та юу гэж харж байна вэ, тэдгээрийг шийдвэрлэхэд НҮБХХ хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ? Монгол Улсын эдийн засаг нь олборлох үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа тул эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн олон сорилттой тулгарч байна. Дэд бүтцийн хөгжилд анхаарал хандуулах, хотуудаа илүү тогтвортой хотын загварчлал руу шилжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль алинд нь ашиг тустай, хүртээмжтэй хөгжлийг хангах замаар өсөн нэмэгдэж буй эдийн засгаа дэмжихдээ эрчим хүчний тэгш хүртээмжтэй шилжилтэд анхаарлаа хандуулах нь чухал. Түүнчлэн хүн амын нэлээд хувь нь эдийн засгийн боломж нөөц хязгаарлагдмал хөдөө орон нутагт амьдарч, ядуурлын түвшин хэдэн жилийн турш 27-28 хувь орчим байсаар байгаа тул ядуурлыг бууруулах асуудал ихээхэн анхаарал татаж байна. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй байгалийн гамшгууд, гадаад өрийн дарамт зэргээс гадна эдийн засгийн өсөлтөд саад болж, иргэдийн итгэлийг алдагдуулдаг авлига зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Цаашилбал өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал болон жендэрийн тэгш байдлыг хангах ялангуяа шийдвэр гаргах түвшинд Монгол Улсын хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл маш хангалтгүй байгаа зэрэг нь мөн шийдвэрлэх ёстой томоохон сорилт болж байна. Бид эдгээр нарийн, төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхэд “Акселератор Лаб”-аараа дамжуулан дижиталчлал, инновац зэрэг хөгжлийн гол салбарт Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлсээр байх болно. Цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн салбарт онцгой анхаарал хандуулж, үр дүнд суурилсан төсөвлөлтийг дэмжих замаар нийтийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн, илүү олон эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд урт хугацааны тогтвортой албан ёсны ажлын байр олж, хөдөлмөр эрхлэх боломжийг олгоход дэмжлэг үзүүлнэ. Цаашид ч төрийн албыг бэхжүүлэх, тэр дундаа төрийн удирдах албан тушаалын эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллана гэж найдаж байна. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг татан оролцуулах нь маш чухал. Мөн бид хувийн хэвшлийн байгууллагуудад хүний эрхийн зөв дадал хэвшилтэй болоход нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, экосистем болон байгалийн баялаг биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ. Энэ бүх ажлын гол үндэс суурь нь Монгол Улсын хөгжлийн зорилтуудад шаардагдах тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлэхэд үзүүлэх бидний дэмжлэг байх юм. Монгол Улс хөгжлийн замаа хурдасгаж, ТХЗ-д 2030 онд хүрэхийн тулд ямар давуу талаа илүү ашиглах ёстой гэж Та боддог вэ? Шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, инновац, дижиталчлалыг хөшүүрэг болгох, тогтвортой хөгжлийн төлөөх санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдэд илүү анхаарах ёстой гэж бодож байна. Мөн Монгол Улсын анхаарал хандуулж, урагшлуулах ёстой гол чиглэлүүдийн нэг бол эрчим хүчний шилжилт юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины асар их нөөцтэй бөгөөд энэ салбарыг хөгжүүлэх нь байгаль орчинд ээлтэй төдийгүй ард иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тэгэхээр ирээдүйд зөвхөн эрчим хүчээр хангах биш, харин эрчим хүчний шилжилт нь тэгш, хүртээмжтэй байх явдал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэхүү шилжилтийн үр шимийг бүгд эрх тэгш хүртэж, эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болох явцад хэнийг ч орхигдуулахгүй байхаас гадна байгаль орчинд ээлтэй, иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад эерэг нөлөөтэй байх тухай ярьж байгаа юм. Эрчим хүчний шилжилтийг хүний хүчин зүйлийн өнцгөөс онцгой анхаарах хэрэгтэй. Монголчуудын хөгжин цэцэглэх, тогтвортой ирээдүйн төлөө уг эрчим хүчний шилжилт хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан бид ирээдүйд "Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт" нь Монгол Улсын хувьд чухам ямар ач холбогдолтой тухайд Монгол Улсын “Үндэсний хүний хөгжлийн илтгэл"-ийг боловсруулахаар ажиллаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Танд баярлалаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.