Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол бичгийн юникод стандартыг жигдлэх ажил хэрхэн өрнөж байна вэ?

НИЙТЛЭСЭН: 2023-03-17 16:33:26
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол бичгийг төрийн албанд албан ёсоор хэрэглэх бэлтгэлийг хангах нэг чухал ажил бол монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудлыг цэгцлэх ажил билээ. Өөрөөр хэлбэл, монгол бичгийн хэрэглээ өргөжихийн хэрээр компьютерт монгол бичгээр бичих баялаг фондтой байх, тэдгээр нь өөр хоорондоо чөлөөтэй, алдаагүй хөрвөдөг байх нь нэн тэргүүний хэрэгцээ юм. Энэ шаардлага бүрэн хангагдахгүй байгаа нь гагцхүү Монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудлаас үүдэлтэй тул “2025 онд монголчууд бид бэлэн үү” буландаа энэ асуудлыг онцоллоо. Хосгүй өвөрмөц онцлогоосоо хамаарч, цахим орчинд төвөгтэй дүрслэгддэг, хэцүү бичгийн тоонд ордог босоо монгол бичгээ манай улс Юникод стандартын бүртгэлд оруулахаар 1996 оноос ажиллаж эхэлжээ. Улмаар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан ажлын хэсгийг 1999 онд байгуулж, Юникод 3.0 ба олон улсын ISO/IEC 10646-1:2000 стандартыг 2000 онд гаргасан байдаг. Ийнхүү монгол бичгээр цахим орчинд бичих, интернэтэд ашиглах нэгдсэн стандарттай болсон ч цахим орчны том үйлдлийн систем, программ (Windows, Mac, янз бүрийн web Browser)-уудад дэмжигдэхгүй байсан. Мөн энэхүү стандартад монгол бичгийн үсгийн хувирлуудыг хэрхэн кодлох талаар бүрэн тусгаагүйгээс хэрэглээ, нэвтрүүлэлт нь удааширчээ. Тиймээс компьютерын үсгийн фонд зохиогч, программ хөгжүүлэгч нар тус тусдаа дүрэм зохион ашиглах болсноор нэг үсгийн фонтоор бичсэн зүйлс өөр хөгжүүлэгчийн үсгийн фондоор сольж харахад буруу гардаг хүндрэл дагалдсаар байсан юм. Үүнийг шийдэх талаар олон улсын судлаач мэргэжилтнүүд уулзалт, хурал зохион байгуулж ирсэн ч монгол бичгийн юникод стандарт дахь "Үсгийн тэмдэгтийн байрлал оноосон хүснэгт", "Үсгийн хувирлын тайлбар хүснэгт" гэсэн хоёр хэсэгт ямар нэг засвар хийхэд бэрхшээлтэй хэвээр л байв. Монгол бичгийн юникод стандарт тогтворжоогүй, харилцан нийцэлгүй шийдлүүд гарч хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 95 дугаар захирамж гарч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан юм. Харин Монгол Улсад 2019 онд болсон Олон улсын юникодын хурлын үр дүнд "Үсгийн хувирлын тайлбар хүснэгт"-ийг өөрчлөн сайжруулах асуудалд ахиц гарсан нь юу вэ гэхээр, талууд санал нийлсэн тохиолдолд дээрх хүснэгтийг шуурхай өөрчлөх шийдэлд хүрцгээсэн. Тиймээс Монгол Улс, БНХАУ-д өөр өөрсдийн стандартыг баталж, жигдлэх "үүрэгтэй"-гээр ажиллаж байгаа юм. Энэ ажлын явц ямар байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалай нараас тодруулахад, Өвөрмонголын талын ажлын хэсэг дотоодынхоо олон зөрүү, өөр өөрөөр кодолсон ялгааг арилгаж нэгтгэсэн стандартын хувилбарыг бэлтгэж дуусжээ. Харин манай улсын хувьд, олон улсын Юникод стандарт (Unicode 15.0), Монгол Улсын стандарт “Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм” (MNS 4932: 2000), Өвөрмонголын шинэчлэн боловсруулсан стандартын кодчиллын дүрмийг харьцуулан судалж, ямар ч системээр цахим орчинд оруулсан монгол бичиг тогтвортой, өөрчлөлтгүй ашиглах зарчмыг мөрдсөн өөрсдийн хувилбарыг бэлтгэж дууссан байна. Тиймээс хоёр талын саналыг нэгтгэн, асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх найдвар төрүүлж буй юникодын олон улсын хурал хэзээ болох төлөвтэй байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэнгээс тодруулахад, “Улаанбаатарт 2019 онд болсон юникодын 3 дугаар хурлын дараа Юникод консорциумын өмнөх удирдлага монгол бичгийн юникодын асуудлыг 4-р хурлаараа эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан юм. Тус хурлыг 2020, 2021 онд АНУ-ын Сан Хосе хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор манай талаас 4-р хурлыг Монгол Улсад зохион байгуулъя гэсэн санал тавьж байв. Тиймээс Юникод консорциумын шинэ гүйцэтгэх удирдлагад хурлыг зохион байгуулах санал хэвээр байгаагаа ч мэдэгдээд байгаа. Харин хурлын тов, хугацааг одоогоор тогтоогүй байна. Юникод консорциумаас Монгол Улс болон ӨМӨЗО-ы саналыг нэгтгэн, нэгдсэн нэг дүрэм болгоход чухал ач холбогдол өгч байна гэдгээ хэлсэн” хэмээв. Харин харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалай, “Монгол бичгийн юникод стандартын гол асуудал нь Өвөрмонголд нэг өөр, Монгол Улсад бас нэг өөр байгааг жигдлэх, ижил дүрстэй харагддаг тэмдэгтүүдийн асуудлыг шийдэх ажил юм” гэдгийг онцлоод, “Манай ажлын баг Хятадын талтай хамтран ажиллаж, хүснэгтүүдээ хэд хэдэн удаа солилцоод тулгаад явж байна. Ковидоос болоод 1- 2 жил зогсонги байдалтай болсон ч мэдээллээ цахимаар солилцож байсан” хэмээн тодотгов. Өдгөө нийтийн хэрэглээнд "Өргөө", "Улаанбаатар" зэрэг цөөн хэдэн фонд л ашиглагдаж байна. Монгол бичгийн хэрэглээг бүх нийтээр хэвшүүлэх, үндэсний бичгээ дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээлэл, ном хэвлэлийн газруудаас гардаг бүтээгдэхүүний чанар хүртээмж нь цахим орчинд уян хатан хөрвөж ашиглагддаг, монгол бичгийн баялаг фонттой байхаас хамаарах нь мэдээж. Тиймээс монгол бичгийн юникод стандартын зэрэгцээ үндэсний бичгийн олон хэлбэрийн фонд хөгжүүлэх талаар ямар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар Б.Бадамсүрэн мэргэжилтнээс сонирхоход, Монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудал шийдэгдэнэ гэдэг нь монгол бичгийн үсгийн фонт зохиогч, хөгжүүлэгч нарт маш их боломж олгоно. Үүнийг манай фонт зохиогч, хөгжүүлэгч нар маш сайн ойлгож, тэр чинээгээр хүлээлттэй байгаа байх. Манайд үсгийн фонт, тиг хөгжүүлэгч нар кодчилогч нараасаа хавьгүй илүү юм билээ. Монгол бичгийн юникодын кодчиллын асуудлыг эцэслэн шийдвэрлэж монгол бичгийн нийцлийг хангасан нэгдсэн нэг дүрэм бий болгоно гэдэг нь фонт, тиг хөгжүүлэлтийг дэмжсэн ач холбогдолтой бодлого гэж ойлгох хэрэгтэй” хэмээн хариуллаа. Ташрамд дурдахад, Монгол Улсад 2019 онд болсон Юникодын олон улсын хурлаар монгол бичгийг кодлохдоо авиа зүйн зарчмыг гол суурь болгон баримтална гэж талууд тогтсон. Тэгэхээр өдгөө түлхүү хэрэглэгддэг "Өргөө", "Хүрээ", "Улаанбаатар" фондууд яах вэ, түүгээр бүтээсэн мэдээллийн их санг яах вэ гэсэн асуултад юникодын ажлын багийн гишүүн Б.Энхдалайгийн хариулснаар, тэдгээр нь хэрэглээнээс шахагдалгүйгээр, шинэ дүрэм стандартаар гарах фондуудын хажууд параллель маягаар хөгжөөд явах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, тэдгээрээр бичсэн эхүүдийг өөр фонд руу шилжүүлэхэд хөрвүүлэгч программаар шийдэх боломжтой гэсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
20 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
20 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
20 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
20 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
23 цаг    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
23 цаг    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
23 цаг    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
23 цаг    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.