Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 09-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Авлигын эсрэг “аймаар” чуулган болох уу?!

НИЙТЛЭСЭН: 2023-03-15 11:10:46
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН “ЭРЭМБЭ”-ИЙН ЭХЭНД АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, ХӨТӨЛБӨРҮҮД БАЙНА УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Энэ чуулганы талаар УИХ-ын дарга Г.Занданшатар parliament.mn сайтдаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “...Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж байна. Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ. Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Авлигатай тэмцэх засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Товчхондоо, хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно” гэжээ. УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны 11 дүгээр тогтоолоор Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ. Нийт 58 хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Харин, энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын “эрэмбэ”-ийг авлигын эсрэг хууль, хөтөлбөрүүд тэргүүлж буй аж. НАМРЫН ЧУУЛГАНААС “МУЛТАРСАН” ДАРГА НАРЫН ТОМИЛГОО, ТЕНДЕРИЙГ ХОРИГЛОХ ХУУЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ Хаврын чуулгын жагсаалтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна. Энэ төслийг Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн барьсан. Товчхондоо, үүгээр дарга нарын зарим үйл ажиллагааг хориглох юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд УИХ-д суудал бүхий намын дарга, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмэхээр оруулжээ. Эдгээр албан тушаалтан болон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга зэрэг улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд энэ хуулийн өөрчлөлт үйлчлэх юм. Тодруулбал, тэдний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицуулжээ. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Түүнчлэн, улс төрд нөлөө бүхий этгээдийн хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох юм байна. Уг нь энэ хуулийн өөрчлөлтийг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэхээр ярьж байсан. Гэвч зарим гишүүний эсэргүүцлээс болоод “мултарсан” байдаг. Харин энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болж, УИХ-ын дарга “...Төрд шимэгчлэх гэж, төрөөс завших гэж, төрийг мөлжих гэж улстөрч болон төрийн албан хаагч болдог хандлагыг таслан зогсоох, эсэхээс бидний цаашдын хувь заяа шалтгаална. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлах ёстой” гэж хэлжээ. НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ СУГАЛУУЛАХ УУ, СУУЛГААД ҮЛДЭЭХ ҮҮ?! Яг үнэндээ иргэд, олон нийтийн хувьд “...УИХ ямар ямар хуулийн төслийг хэлэлцэж батлах вэ” гэхийн оронд “...Нүүрсний хулгайтай холбоотой хэн хэнийг яахаар шийдэх вэ” гэдгийг илүү анхаарч байна. Учир нь, нүүрсний хулгайд холбогдож, өнгөрсөн намраас хойш хуулийнхны хяналт, иргэдийн хараанд орсон хэд хэдэн гишүүн бий. Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас энэ хулгайтай холбоотой гэх 17 хүнийг зарласан. Тэдний тав нь УИХ-ын гишүүн байв. Тэр гишүүдийн гурав нь яллагдагчаар татагдаж, улмаар Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй болоод байна. Харин тэдний нэгээр нэрлэгдээд байсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн уг хэрэгт хамааралгүй болж таарсан. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны хоёрдугаар сарын 10-нд “...Тус хэлтэст иргэнээс ирсэн мэдээллийн дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ явцад танд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн албан бичиг илгээжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна. Мөн чуулганы завсарлагаар хоёр ч гишүүн “...УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаад шалгуулъя” гэдэг хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. “...Тэдний хүсэлтийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл байсан. Үүнээс гадна мөрдөх байгууллагуудаас сүүлд хэд хэдэн гишүүнийг “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарласан. Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ АТГ-аас өчигдөр зарлалаа. Өнөөдрийн байдлаар Ерөнхий прокурор гадаад улсад томилолтоор ажиллаж байна. Ирээд энэ асуудлыг шийднэ. АТГ-ын саналыг “...Үндэслэлтэй” гэж үзвэл УИХ-д санал гаргана. Тэр цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд болоод бусад гишүүн “...Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад үлдээх үү” гэдэг нь нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. ШҮҮГЧ, УЛСТӨРЧ, БИЗНЕСМЭН ГУРВЫН “ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ” БУЮУ ШҮҮХЭД НАЙДАЖ БОЛОХ УУ?! УИХ энэ хавар авлигын эсрэг томоохон эрх зүйн шинэчлэлт хийсэн хуулиудыг “үйлдвэрлэнэ” гэдгээ зарлалаа. Бас авлигын, тодруулбал, нүүрсний, Хөгжлийн банкны зэрэг хэрэгт холбоотой гишүүдийн асуудал яригдана. Энэ утгаараа, авлигын эсрэг “аймаар” чуулган болох төлөвтэй байна. Гэхдээ нэг том асуудал бий. Ингээд сайн сайн хууль гаргаад л байдаг. Гэтэл тэр бүхэн хэрэгжих итгэл үнэмшил хэр байна вэ. Сүүлд ил болсон авлига, албан тушаалын хэргүүд дээр мөрдөх байгууллага, прокурорууд хэр чадлаараа ажиллаад байгаа нь анзаарагдах болсон. Харин шүүх?! Саяхан, судалгааны томоохон байгууллагууд “...Шүүхэд итгэх иргэдийн итгэл 90 хувь давтлаа унасан” гэдэг ноцтой дүгнэлт бүхий судалгаа хийсэн талаарх мэдээлэл түглээ. Гайхаад байх дүн биш ч байгаад байж болохгүй дүгнэлт юм. Ер нь тэгээд “...Шүүгч, улстөрч, бизнесмэн гурав хамт сууж байгаад л бусдад “татгалзахын аргагүй санал” тавьдаг” гэсэн мэдээлэл ч яригдаад удлаа. “Татгалзахын аргагүй санал” гэдэг нь дарамт, шантааж гэсэн л үг шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө, 2023 оны гуравдугаар сарын 9-нд Дээд шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцжээ. Б.Баттүвшин нь ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байхдаа, Ш.Эрдэнэболдын “Онгиболд” компаниар дамжуулж, зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг дэмжиж, дээрх төсөлд 1 550 000 000 төгрөгийн санхүүжилтийг өгч, нөгөө хоёртойгоо хамт уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм. Гэтэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн “...Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихжээ. Тиймээс Дээд шүүх “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй” гэж үзээд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэ хэрэг нь одоо шүүх дээр байгаа Хөгжлийн банкны хэрэгтэй агаар нэг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү явдлууд л шүүхэд ингэтэл нь эргэлзүүлчихээд байгаа юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.