Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн төсөлд “Чухал ашигт малтмал” гэсэн шинэ нэр томьёог оруулжээ

НИЙТЛЭСЭН: 2023-03-15 10:45:25
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Чухал ашигт малтмал” гэсэн шинэ нэр томьёог хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх Ажлын хэсгээс оруулж ирээд байна. Хуулийн төслөөр “Чухал ашигт малтмалын жагсаалт”-ыг Засгийн газар батлах бөгөөд эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) жил бүр төлөвлөх үүрэг хүлээхээр тусгажээ. Улмаар цаашид Стратегийн орд гэхгүй, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэх болж буй нь Ашигтмалтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шинэ зүйлийн нэг гэдгийг ажлын хэсгээс мэдэгдэж байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 25-нд байгуулсан юм. Тус ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг танхим болон цахимаар хоёр удаа хийгээд байна. Хэлэлцүүлгээр байгалийн баялаг, түүний хуваарилалт, уул уурхайг харилцааг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 18 бүлэг, 77 зүйлтэй боловсруулсныг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр нар танилцууллаа. Шинэчилсэн найруулгын бас нэг онцлог нь уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааг хуульчилж байна. Хаах зардлаа даахгүй уурхайг нээх ёсгүй гэсэн зарчим дэлхийн зарим улс орнуудад үйлчилж байдгийг ажлын хэсгээс мэдэгдэж байна. Манай улсад уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нийт 8 мянган га талбай эвдэрчээ. (Эх сурвалж БОАЖЯ). Уул уурхайн үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар бүлэгт тусгажээ. Тодруулбал, шинэчилсэн найруулгаар ашиглалт болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг заавал боловсруулж, баталгаажуулахаар заагаад байна. Урьдчилсан хаалтын төлөвлөгөөг уурхайн олборлолт болон баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш 5 жил тутам нарийвчлан тодотгох юм. Түүнчлэн ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд өөрчлөлт орсон бол үүнийгээ 2 жилийн дотор тодотгож байхаар тусгажээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгохоор байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох бөгөөд тухайн хугацаагаар 3 удаа сунгах эрхтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэх, хайх, ашиглах, баяжуулах харилцааг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутгийн харилцаа, олон нийтийн оролцоог мөн бүлэг болгон хуульчилжээ. Энэхүү бүлэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчин, нийгэм, засаглалын тайланг 3 жил тутам гаргах юм. Шинэчилсан найруулгын шинэ шаардлагын нэг нь энэ болж буйг ажлын хэсгээс мэдээллээ. Орон нутагт уул уурхайн төсөл хэрэгжүүлэх, ААН үйл ажиллагаа явуулахад тулгардаг нийтлэг бэрхшээлтэй харилцаа нь тухайн аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээнээс хамаарч байдаг. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгаар Засаг даргын эрх хэмжээг танилцуулах, тайлагнах, мэдээлэх, зохион байгуулах гэдгээр тодорхойлжээ. Энд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх эрлийн ажлын үед орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзжээ. Харин ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах бол орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулна гэж тусгажээ. Мөн орон нутагтай хамтран ажиллах гэрээнд тусгагдаагүй хандив, тусламжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нэхэж шаардахыг хориглож байна. Орон нутагтай тухайн ААН хамтран ажиллах гэрээ байгуулах журмыг Засгийн газар баталж байхаар тусгажээ. Ташрамд мэдээлэхэд, манай улс Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд баталж, 2006 онд шинэчилж байв. Тодруулбал, уг хуульд нийт 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг шинэчилж иржээ. 1997 оны хуулийн хэрэгжилтийн үр дүн нь Оюутолгой ордын үйл ажиллагаа юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү хуулийн одоогийн шинэчлэл нь өнөөдөр эхэлж буй УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын төсөл болно хэмээн мэдэгдэж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.