Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна

НИЙТЛЭСЭН: 2023-03-14 11:38:28
Чөлөөт цаг > Аялал жуулчлал | Сэтгэгдэл: 0

БОАЖЯ-наас “Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх” арга хэмжээний хүрээнд гаргасан Байгаль орчин аялал жуучлалын сайдын дөрвөн албан даалгаврын нэг болох хөрсний бохирдлын асуудлаар хийж буй ажлын талаар танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувьд нь нянгийн бохирдол их гарчээ. Мөн хүнд металийн бохирдлоор ихээхэн бохирдсон гэсэн дүн гарсан байна. Тиймээс Байгал орчин, аялал жуучлалын сайдын албан даалгаврын хүрээнд ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах тэр тусмаа аялал жуучлалын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болоод аялал жуучлалын зам дагуу үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын нүхэн жорлонг сайжруулах ажлуудыг хийж байгаа юм байна. Тухайлбал, авто зам дагуух нүхэн жорлонтой холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд БОАЖЯ, Зам тээвэр хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж Улаанбаатар хотоос аялал жуучлалын гол чиглэл бүхий авто замын дагуу 21 цэг дээр 16 аж ахуй нэгж байгууллага 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “Барилга, аялал жуучлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, нийтийн боловсон ариун цэврийн байгууламжийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Автозам дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нүхэн жорлонгоо татан буулгаж боловсон ариун цэврийн байгууламжтай болох хэрэгтэй. Энэ тал дээр асууж тодруулах, хамтарч ажиллах шаардлага, хэрэгцээ байгаа бол БОАЖЯ дээр ирж уулзах бүрэн боломжтой” гэсэн юм. Мөн хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой ариун цэврийн байгууламжийн талаар авч хэлэлцүүлэх ажлуудын талаар гуравдугаар сарын 28-нд чуулган зохион байгуулна. Үүнд иргэн, аж ахуй нэгжүүдийг өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлэн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг албаныхан хүссэн юм. Үүнээс гадна БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд сар тутам нэг удаагийн их цэвэрлэгээг хийхээр болжээ. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулиудаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайг цэвэрлэх, хог хаягдалгүй байлгах, ариун цэврийг сахиулах үүргийг хүлээдэг. Тиймээс иргэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайгаа нийгмийн хариуцлага хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд хэлүүлж шаардуулахгүйгээр цэвэрлэх хэрэгтэй гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх санууллаа. Монголыг зорьж ирсэн жуулчид Гандангаар их зочилдог учир БОАЖЯ-аас Гандантэгчэнлин хийдийн захиргаанд болон Соёлын яаманд соёлын өвүүдийг угааж цэвэрлэж, өнгө үзэмжийг сайжруулахтай холбоотой харъяа байгууллагуудтайгаа их цэвэрлэгээний ажлуудыг хийх талаарх албан бичгийг хүргүүлсэн байна. Ил задгай хог хаягдлыг цэвэрлэх хүрээнд албан даалгаврын хэрэгжилтийг сар бүрийн 25-ны дотор БОАЖЯ дээр нэгтгэж авч ажиллахаар болжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.