Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Энхбаяр: Зэсийн баяжмалын экспорт 3-4 дахин нэмэгдэх боломжтой боллоо

НИЙТЛЭСЭН: 2023-03-14 10:30:14
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Оюутолгойн ордын гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн түүхэн үйл явдлыг өчигдөр гол обьект болж буй гүнийн уурхай болон Өмнөговь аймгийн Ханбогд сум, мөн нийслэлд “Шангри-Ла” зочид буудалд зэрэг тэмдэглэлээ. “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд өчигдөр болсон ёслолын ажиллагаанд Оюутолгой төслийн Улаанбаатар хот дахь оффисын хамт олон, ажиллагсад болон хамтран ажилладаг байгууллагууд болон ханган нийлүүлэгч ААН-үүдийн төлөөлөл, эдийн засагч нар оролцсон юм. Энэ үеэр гүнийн уурхайн олборлолтын нээлтийг шууд дамжуулж, ирсэн эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс баяр хүргэн үг хэлж, санал бодлоо хуваалцлаа. Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, монголчууд бид одоогоос 45 жилийн өмнө Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулан хүлээн авч бүх нийтээр баяр хөөр болж байсан. 10 жилийн өмнө Оюутолгойн ил уурхайн анхны хүдэр олборлолт эхэлж байсан. Энэ бүх түүхэн үеийн үйл явдал өнөөдөр Оюутолгойн гүнийн уурхайн олборлолтоор үргэлжилж байна гэв. Тэрбээр, өмнөх жилүүдэд 9 тэрбум ам.доллар байж, өнгөрсөн онд 12.5 тэрбум ам.доллар болоод буй Монгол Улсын экспорт, тэр дотроо 20-22 хувийг эзэлж буй зэсийн баяжмалын экспортын хувь, хэмжээ цаашид 3-4 дахин нэмэгдэх боломжтой болж байна гэв. Ингэснээр гадаадаас орж ирэх валютын урсгал өсөж, улмаар Монголбанкан дахь валютын нөөц нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулах зэргээр манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг нэмж хэлсэн юм. Оюутолгойн ордын гүнийн уурхайн олборлолтоор Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлийн түүхэн үйл явц үргэлжилж байна. QMC” группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, ШУТИСийн багш М.Дагва, өнөөдөр манай улсын мянга мянган уурхайчдын хувьд түүхэн, дурсгалтай сайхан өдөр тохиож буйд баяртай байна. Оюутолгойн уурхайн гүнийн олборлолтын нэг онцлог нь газрын дор байгаа хүдрийг блокчилон олборлох дэлхийн шилдэг технологийг ашиглаж байна. Зэсийн болон төмрийн хүдрийн том биеттэй том ордыг далд аргаар олборлодог. Блокоор нь нураах энэ арга нь өнөө цагт ил уурхайгаасаа илүү хямд, өндөр хүчин чадлаар, их хэмжээгээр олборлодог онцлогтойг тэмдэглэн хэлэв. Гадаадын хөрөнгө оруулалтаар жишиж авч үзэхэд 10 ам.доллар тутмын 7 нь Оюутолгой төслийнх байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газарт нийтдээ 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Энэ нь манай улсын сүүлийн 10 гаруй жилийн улсын төсвийн орлогын 10 хувьтай дүйхүйц том тоо болж байна. “Оюу толгой” төсөлд нийтдээ 20 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд байна. Нийт ажиллах хүчний 97 хувийг монголчууд бүрдүүлж байгаа бол 31.6 хувь нь гүний уурхайн төслийн ажилтнууд юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.