Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ

НИЙТЛЭСЭН: 2023-03-13 15:04:31
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Дэлхийн шилдэг технологи бүхий блокчлон олборлох аргаар 1300 м газрын гүнээс "Оюу толгой" ХХК-ийн гүний уурхайн анхан шатны олборлолтыг албан ёсоор эхлүүллээ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших энэхүү гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож эхлэх юм. Өмнөговь аймгийн Ханбогд суманд болж буй Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад албаныхан оролцож байна. Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж хэлэхдээ, “Оюу толгойн бүтээн байгуулалтад гар бие оролцож, өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн эрхэм уурхайчид болон инженер техникийн ажилтнууд та бүхэндээ гүний олборлолт эхэлж буй энэхүү түүхэн өдрийн мэндийг хүргэж, баяр хүргэе. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр "Оюу толгой"-н хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр олон жил талцсан бүтээн байгуулалтын гацаа арилсан. Хөрөнгө оруулагч тал 2023 оны эхний улиралд багтаан гүний уурхайг ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрч чадлаа. Энэхүү амлалт, ажил хэрэг нь бидний хамтын итгэлцэлд цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт итгэлтэй байна. "Оюу толгой" төслийн гүний уурхай нь 1265 км-ээс хүдэр олборлох бөгөөд монголчуудын хувьд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх уурхайтай болж байгааг дэлхий дахинд зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь ногоон хөгжлийн чиг хандлага, эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгахад Монгол Улсын хувьд бодит хувь нэмэр болж буй юм. Мөн энэхүү төсөл нь гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гуравдагч хөрш оронтой бие даан хөгжүүлж байгаа түүхэн төсөл. "Оюу толгой" компани нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн. Эл төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Баялагтаа эзэн байхыг хүссэн, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Түр хороо, ажлын хэсгийн ахлагч, эхнээс нь ажилласан, төслийг урагшлуулахын төлөө гал атгасан, засч сайжруулахын төлөө зүтгэсэн эх орончид, хөрөнгө оруулагч нартаа Засгийн газрыг төлөөлж, талархал илэрхийлье. "Оюу толгой" төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм" гэв. Харин "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлэхдээ, “Эрхэм Ерөнхий сайд аа, өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон Таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо. Мөн "Оюу толгой" дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Бид урт хугацаанд үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үед явна. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүрэх нь дамжиггүй. "Оюу толгой" зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байр бий болгож чадна. Ирэх саруудад Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио Тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ төвшинд гаргахад бэлэн байна” хэмээн онцоллоо. Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд таван тэрбум ам.долларын борлуулалт хийнэ хэмээн албаныхан мэдэгдэж байна. Улмаар Монгол улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ. Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг бүтээн байгуулалтай зэрэгцүүлэн явуулах бөгөөд одоо байгаа 21 хүдэр буулгуурыг 2032 он гэхэд 300 болгох юм. Цаашдаа өдөрт 95 мянган тонн хүдрийн биет олборлох юм байна. Ташрамд дурдахад, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт нь газрын гүнд 1300 метрийн доор явагддаг ба энэ нь та бидний мэдэх Blue Sky барилгыг 12 нийлүүлсэнтэй тэнцүү юм. Оюу толгойн ордын бүтцээс хамааран гүний уурхайн олборлолтыг давхарга 1 буюу Панель 0, Панель 1, Панель 2 гэж 3 хэсэгт хувааж олборлохоор төлөвлөсөн байна. Панель 0-ийн эхний малталтын ажил бүрэн дуусаж, хүдэр олборлолтын эхлэл болсон огтлох малталтын анхны тэсэлгээг 2022 оны нэгдүгээр сард, харин анхны хүдэр олборлолтын юүлүүрийн тэсэлгээг мөн оны зургадугаар сард хийсэн билээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.