Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Чойжилсүрэн: “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг баяжуулж, хэрэглээнд туршина

НИЙТЛЭСЭН: 2023-03-02 17:17:06
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдолтой холбоотой тогтвортой зорилтуудыг хэрэгжүүлэхийг хичээж байна. Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар чуулганаар гишүүн орнууд агаарын бохирдлыг багасгах үйл ажиллагааны хөтөлбөр баталсан. Гишүүн орнууд үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх амлалт авч, үр дүнд хүрэхийн тулд мэдлэг туршлагаа хуваалцах хэрэгтэйг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Дэчин Цэрин НҮБ-ын АНДЭЗНК /UNESCAP/-ын "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-ын хүрээнд зохион байгуулсан Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтын модератор хийх үеэрээ онцоллоо. Тэрбээр, Монгол Улс гэхэд уурын зуухнуудыг сайжруулан солиход тодорхой хөрөнгө зарцуулсан. Судалгаанаас харахад, агаар дахь тоос, тоосонцорын бохирдлын 3-ны 2 нь хатуу түлшний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Үүнийг шийдэхийн тулд бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагааг эхлүүлэх шаардлагатай гэсэн юм. Модератор Дэчин Цэрэн бүс нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар сайд нараас тодрууллаа. Үүнд, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд Насир Ахамед: Манай улсын агаарын бохирдлын 60 хувийг тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа эзэлдэг. Агаарын бохирдлыг 2050 он гэхэд 70 хувь бууруулж, тоос, тоосонцорын хэмжээг багасгах, стандартыг чангатгах, бохирдол бага тээврийн хэрэгсэл импортлохыг зорьж байна. Шри Ланкад агаарын болхирдол хил дамнан орж ирдэг тул бохирдлын эсрэг бүс нутгийн хэмжээнд асуудлаа шийдэх хэрэгтэй. Манай улс агаарын бохирдлоос үүдсэн хохиролтой холбоотой сан байгуулахыг чухалчилж байгаа. Япон Улсын Байгаль орчны дэд сайд Оно Хироши: Япон Улс өнгөрсөн зууны 2 дугаар хагасаас агаарын бохирдлыг анхаарч, тасралтгүй хэмжилт хийн, дүрэм журмаа сайжруулж ирсэн. Бид бүс нутгийн хамтын үйл ажиллагаанд оролцоно. Хамтын ажиллагаа шинжлэх ухаанд суурилсан байх ёстой. Агаарын бохирдолтой холбоотой ойлголтоо нэгтгэж, шийдвэр гаргахад хамтран ажиллахад бэлэн. Манай улс Монгол Улстай мэдээлэл солилцож, сайн туршлага нэвтрүүлэхэд хамтран ажилладаг. Энэ нь бүс нутгийн агаарын болхирдлыг багасгахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна. БНСУ-ын Байгаль орчны судалгааны Үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Дэд сайд Ким Донгжин: Монгол Улс цэлмэг тэнгэр, шөнийн тэнгэрт түгсэн одод бүхий байршлаараа алдартай. Гэтэл энэ жил Улаанбаатарт ирэхэд тэнгэрийг нь саарал утаа бүрхсэн байсан. БНСУ-д өвлийн улиралд агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон. Иймд дүрэм журмаа чангатган, утасны аппликэйшн, дрон ашиглаж хяналтыг хэрэгжүүлснээр бохирдол багасаж байгаа. Агаарын бохирдолтой холбоотой онц нөхцөл байдал үүсэхэд цаг алдахгүй арга хэмжээ авдаг. Бид энэ туршлага, мэдлэгээ хуваалцахад бэлэн. БНСУ газрын станц, сансрын хиймэл дагуул ашиглан, агаарын чанарыг хянаж, аж үйлдвэрээс гарч буй агаарын бохирдолд илүү анхаардаг. Цаашид нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ажиллах цагийг тогтоох, тээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгах, хатуу түлш ашигладаг эрчим хүчний үйлдвэрлэлээс татгалзана. КОIСА байгууллагатай хамтраад “Цэвэр Ази” хөтөлбөр санаачлан орон нутгийн байгууллага, Азийн 13 улсад сансрын мэдээллийн өгөгдлүүдийг ашигладаг. Азийн улс орны экспертүүдэд зориулсан чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Агаарын бохирдлыг хэмжих, хянах мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн. Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улс олон талт хамтын ажиллагаг бэхжүүлэхэд бүх талаар дэмжин, судалгаа шинжилгээний үр дүнгээр мэдээлэл солилцоход нэгдэж ажиллана. Хот суурин, төв газрын мэдээлэл дата солилцоход бэлэн ч агаарын чанарын нэгдсэн сүлжээ байдаггүй учир 21 аймгийн нэгдсэн сүлжээг бий болгох шаардлага бий. Агаарын чанарын нэгдсэн мэдээлэл солилцох, тоос, тоосонцрыг хянах, хиймэл дагуулын мэдээлэлд Монгол Улсыг бүрэн оруулах хэрэгтэй байна. Мөн БНХАУ, БНСУ, Япон улстай хамтарсан мэдээллийн сүлжээнд нэгдэж орох саналтай байна. Бид 2019 оноос хэрэглэж эхэлсэн сайжруулсан шахмал түлшээ илүү чанаржуулна. Хатуу түлшний талаар 2 судалгаа хийж байгаа. Шахмал түлшинд хэрэглэдэг мидлиний оронд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг баяжуулан, энэ оны 11 дүгээр сард хэрэглээнд туршина. Ирэх өвөл хагас коксжих бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Туршилт амжилттай болбол түлшээ бүрэн солино. Ингэснээр Улаанбаатарын агаарын чанарын үнэлгээ 40 хувь багасах боломжтой судалгаа бий. Бүгд найрамдах Казахстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев: Дулааны станцыг нүүрсээс гаазан хэлбэрт шилжүүлэх тухай ярьж байгаа. Ойрын 10 жилд тээврийн хэрэгслийг бүрэн электрон хэрэгсэлд шилжүүлэх зорилт тавьж байна. Гэр хорооллын 50 хувийг гаазан хэрэглээтэй болгосон, энэ ажлаа үргэлжлүүлнэ гэсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.