Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 10-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Хү” хамтлаг У.Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа шинэ хувилбарыг гаргалаа

НИЙТЛЭСЭН: 2023-02-14 13:38:21
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Монголын фолк металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа англи хэлээрх хувилбарыг гаргалаа. “Хү” хамтлагийн хоёр дахь цомог “Rumble of Thunder”-ийн эхний дуу “This Is Mongol”-ын анхны клип өнгөрсөн зун цацагдсан билээ. Харин шинэчилсэн хувилбар болох “This Is Mongol (Warrior Souls)”-т Монгол соёлыг сурталчлан таниулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай дууны үзэл санааг онцгойлон тусгажээ. Шинээр цацагдсан “This Is Mongol (Warrior Souls)” дууны клипийг Америкийн продюсер Майкл Ломбарди хамтран найруулжээ. Тэрбээр “Хү” хамтлагийн гишүүд дүр бүтээсэн “The Retaliators” аймшгийн, триллер киноны /2022/ гол дүрийн жүжигчин юм. Хамтлагийн гишүүд мөн уг киноны дуун дээр ажиллажээ. У.Дюваль шинэ дууныхаа талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Хү”-гийн мэдрэмжийг хадгалан өөрийнхтэйгээ хослуулан туурвих нь үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхалтай байлаа. Бид гарал угсаанаасаа үл хамааран эцсийн дүндээ өөдөөс тулгарсан саад бэрхшээлийг үл хайхран өөрсдийн цаг үед өсөж дэвшиж, өмнөх үеийнхнээрээ бахархаж, ирээдүй хойч үедээ зохих ёсны өвийг үлдээх гэсэн адилхан зүйлийг л хүсдэг билээ. “Хү” хамтлагийнхантай хамтран ажилласандаа баяртай байна, үр дүндээ ч мөн сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ. “Хү” хамтлагийн товшуурчин Тэмкагийн хувьд, “This is Mongol (Warrior Souls)” дуугаа У.Дювальтай хамтран туурвисандаа бид баяртай байгаа хэмээн хэлээд, “Тэрбээр гайхалтай дуучин төдийгүй өөрийн өвөрмөц хэмнэл, техниктэй, түүний хэв маяг нь бидний эрч хүч, хөөмийтэй нийцдэг. Энэхүү дуу нь бидний дотор оршдог дайчин сүнснүүдийн тухай бөгөөд бусдад урам зориг өгч, сүнсийг нь сэрээх зорилготой юм. Уран бүтээл маань сонсогчдод таалагдана хэмээн найдаж байна” гэв. “Хү” хамтлагийнхан “Black Thunder” аялал тоглолтынхоо хүрээнд 2022 оны 11, 12 дугаар сард Их Британийн хотуудаар аялан тоглосон юм. Ташрамд дурдахад, “Хү” 2020 оны 12 дугаар сард Америкийн алдарт “Metallica” хамтлагийн “Sad But True” дууг өөрсдийн өнгө төрхийг шингээн сонсогчдын хүртээл болгож байсан юм. Тэд мөн хоёр жилийн өмнө “Metallica”-гийн “Blacklist’” цомогт зориулж “Through the Never” дууг нь өөрсдийн хувилбараар туурвисан билээ. https://www.youtube.com/watch?v=jtrpBLo4w1w&t=219s
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.