Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Удаанжаргал зугтсанаас болоод оффтейк гэрээний хэрэг "гацсан" уу?!

НИЙТЛЭСЭН: 2023-02-13 11:10:07
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

Нүүрсний хулгайн хамгийн том, гол хохирол нь оффтейк гэрээний араас гарч ирнэ. Албаны эх сурвалжууд, хууль хяналтынхан ингэж үзэж, тайлбарлаж байна. Тиймээс Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны хуралдаанаараа "Эрдэнэс Тавантолгой" компанийн есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Хууль хяналтынхан залгуулаад эдгээр гэрээтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм. 2017-2019 онд байгуулсан эдгээр гэрээг тухайн үеийн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулжээ. Эхнийх нь "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ", мөн түүний нэмэлт өөрчлөлт №1 гэрээ байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой Төмөр зам" ХХК болон "Бодь интернэшнл" ХХК-иудын хооронд байгуулагдсан. Гэрээний нийт төлбөр 7.092.199.507.42 ам.доллар аж. Хоёр дахь нь "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний нэмэлт, өөрчлөлт" гэж бий. Уг өөрчлөлтийг 2020 оны зургадугаар сарын 10-нд хийжээ. Ингэхдээ ТЭЗҮ-д заасны дагуу төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажилд нийт 1.068.577.163 тэрбум ам.доллар гэснийг 213.430.672 ам.доллароор нэмэгдүүлж, 1.282.007.835 ам.доллар болгожээ. Гурав дахь нь 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ байна. Гэрээнд Тавантолгойн ордоос 3,4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг ам нөхцлөөр нэг тонн нь 60 ам.доллар байхаар тусгажээ. Дөрөв дэх нь мөн л "Эрдэнэс Тавантолгой" ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны зургадугаар сарын 27-нд байгуулсан нүүрс худалдах гэрээ байна. Үүгээр "Богдхан төмөр зам”-ын ажлыг санхүүжүүлэхээр заасан байна. Тав дахь нь "Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд байгуулсан "Богд хан төмөр зам” төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ юм. Энэ мэт нууцаас гаргасан гэрээнүүд голдуу "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Бодь интернэшнл" ХХК-иудын хооронд байгуулагдсан байна. Гэтэл "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Монголд байхгүй учраас хэргийг шалгах ажил "гацаа"-нд орсон байж болзошгүй байна. Учир нь "Тавантолгой төмөр зам" ХХК дээрх гэрээнүүдийн нэг тал бөгөөд Н.Удаанжаргал тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд төлөөлж, гэрээнүүдэд гарын үсэг зурсан байдаг. Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард эх орноосоо явсан. Одоо болтол ирээгүй байна. Тиймээс түүнийг "...Зугтсан" гэж үзэхээр байгаа юм. Тэгж ч байна. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоохоос сар шахмын өмнө явсан. Энэ нь дээрх дүгнэлтийг улам баталгаажуулж буй аж. Н.Удаанжаргалын сураг эхлээд Өмнөд Солонгост, дараа нь Сингапурт, сүүлд Америкт дуулдсан. Тэгвэл Засгийн газар өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг "5Ш" үйл ажиллагаа явуулахаар зарласан нь Н.Удаанжаргал нартай холбоотой бололтой. Тодруулбал, "5Ш" арга хэмжээний "Шувуу", "Шилжүүлэн авах" зэрэг үйл ажиллагааны хүрээнд тэднийг авчрахаар ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр Н.Удаанжаргалыг авчирсан цагт оффтейк гэрээний хэрэг "гацаа"-наас гарч, томоохон улстөрчид, бизнесийн хүрээнийхэнд хариуцлага тооцох асуудал бодитойгоор яригдах юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.