Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 17:27:52
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хамтран Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнийг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, энэхүү зөвлөгөөн нь нийт 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын /МСҮТ/ салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл арга хэмжээ юм. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Европын Холбоо Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг түлхэх гол түншээ гэж үздэг. Бид ардчилалд суурилсан үнэ цэнд хөтөлсөн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдгийг хамтдаа харуулж байна. Европ, Монгол төдийгүй дэлхий хооронд харилцан хамаарал бүхий биш харин бат бөх, тогтвортой хамтын ажиллагаа бий болгохыг хүсэх болов. Хойч үедээ бид шинэ, илүү тогтвортой, ногоон ирээдүйг үлдээх учиртай” хэмээн онцолсоны зэрэгцээ тус зөвлөгөөнөөс гарах үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнг “Түншлэл-Хариуцлагатай хэрэгжүүлэлт-Үр нөлөө” хэмээн тодорхойлж байгаагаа хэллээ. Дээд түвшний зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ой модыг нөхөн сэргээх, ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хот суурин газруудын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулах, цаашлаад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор орон даяар хэрэгжиж буйг онцлоод тус хөдөлгөөн нь 2022-2024 буюу нэгдүгээр шат, 2025-2027 он буюу хоёрдугаар шат, 2028-2030 он буюу гуравдугаар шат гэсэн үечлэлээр ажил хэрэг болно хэмээв. Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж одоогийн байдлаар дотоодын 320 албан байгууллага, аж ахуй нэгж хамтран ажиллаж байгаа ба Ерөнхийлөгчийн гаднын улсад хийсэн болон манай улсад хийсэн айлчлалуудын хүрээнд энэ чиглэлээр гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн. Хамгийн сүүлд гэхэд төрийн тэргүүний БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хамтарсан судалгааны төв байгуулах, техникийн нөхцөлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон. Өнгөрсөн хугацааны ололт амжилтаас дурдвал, 12 сая мод тарьж, бүртгэлжүүллээ. Мөн үрийн нөөцийн бүрдүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 4.5 дахин ихээр нэмэгдүүлсэн” хэмээв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний явцын талаарх танилцуулгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг бодитоор хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, УИХ-ын түр хорооны 02 дугаар тогтоолыг батлуулсан. Тус 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай ба улсын төсвөөс 48 хувь, гадаадын зээл тусламжаар 34 хувь, зээлийн батлан даалтын сангаас 10 гаруй хувийг нь санхүүжүүлэхээр ажиллаж байна. Энэ онд хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, судалгаа шинжилгээний нийт 70 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 521 тэрбум төгрөг шаардагдахаас нийт 222.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгасан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар нь энэхүү тогтоолуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой, оновчтой болгох зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахад үргэлжид нээлттэй байх болно” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан илтгэлийнхээ эхэнд “Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь хоорондоо ихээхэн уялдаа холбоотой болохыг онцолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд илүүтэй анхаарч ирсэн. Иймд одоо өвчлөлийн шалтгаанийг бий болгож буй хүчин зүйлсийг арилгахад анхаарч байна. Ингэхдээ нэгдүгээрт, эрүүл орчин, нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ, хоёрдугаарт эрүүл хүнсээр ард иргэдээ хэрхэн хангах вэ, гуравдугаарт зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшлийг хэрхэн нөхцөлдүүлэх вэ, дөрөвдүгээрт ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг хэрхэн үе шаттайгаар олгох вэ гэдэг дээр фокуслаж буй. Манай улсын иргэдийн дундах өвчлөлийн үзүүлэлтийг харахад жилээс жилд өсөх хандлагатай байна. Нийт иргэдийн 3.9 хувь нь эрүүл аж төрөх нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх явдлыг бууруулах хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөх тухай захирамж гаргасан. Тодорхой хуульд өөрчлөлт орж нийгэм, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийлээ. Цаашдаа бид эрүүл орчныг бүрдүүлэх, хөрсийг эрүүлжих, цэвэр усаар хүн амаа хангах, чихэрлэг хүнс, тэр дундаа чихэрлэг ундаанаас татгалзахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн дасгал хөдөлгөөн, эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар эрүүл чийрэг нэг үеийг төрүүлэх хэрэгтэй байна. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоог бий болгосноор хойч үе маань эрүүл үндэстэн болох нөхцөл бүрдэнэ” гэв. Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга Д.Билгүүдэй “Европын холбоо хөдөө аж ахуй, байгаль орчин, мэргэжлийн боловсрол гэсэн бие биетэйгээ ихээхэн уялдаатай салбаруудыг тэргүүлэх чиглэлээ болгож, төслөө хэрэгжүүлэх нь гэж харж байна. “Тэрбум мод” хөтөлбөр буюу дээрх салбаруудад ойрын жилүүдэд дунджаар 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай гэсэн судалгааг Ойн газраас гаргасан. Магадгүй 200 нь инженер, үлдсэн хувь нь мэргэжлийн ажилтан байх бололцоотой. Өнөөгийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Завхан, Хэнтий зэрэг аймагт ХАА-н чиглэлийн МСҮТ-үүд суралцагчдыг хүлээж авдаг. Одоо хэрэгжих төслийн хүрээнд суурь судалгаагаа боловсруулж, улмаар сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт нийцсэн байдлаар гаргаж ирэх юм. Цаашлаад салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй бодлогын шинэ зорилт бол мэргэжлийн болон хөтөлбөрийн шаталсан системийг бий болгох тал дээр анхаарч ажиллана. Тэр үүднээсээ ХААИС болон МСҮТ хоорондын хөтөлбөрийн уялдаа холбоог хангах ажлыг энэ жил эрчимжүүлэх юм. Тухайлбал, ХААИС-ийн багш МСҮТ-д очиж онолын мэдлэг олгох сургалт явуулдаг бол МСҮТ-ийн дадлагын баазыг ашиглаж ХААИС-ийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаа явуулдаг байдлаар өөр хоорондын уялдаа холбоог хангах ажлыг хийнэ. Ирэх он жилүүдэд энэхүү салбарт мэргэжлийн ажиллах хүчин олноор шаардагдана. Манай яам мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиг үүргийнхээ дагуу шаардлагатай боловсон хүчнийг сургаж, хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлэх ажлаа 100 хувь хэрэгжүүлээд явна. Тэр хүрээнд авч үзвэл, өнөөдрийн яригдаж буй төслүүдийн үүрэг ихээхэн нөлөөтэй байхаар байна” гэв. Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйзээс тогтвортой ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд манай талаас ямар ажлуудыг хангаж ажиллахыг хүсэж байгааг тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын дунд болон урт хугацааны бодлого зорилтыг бид дэмжиж явах болно. Монгол Улс олон улсын тавцан дээр аль болох нүүрснээс татгалзах, хүлэмжийн хийг бууруулах амлалт авсан. Гэхдээ Монгол Улс нэг өдөр л нараар, сэргээгдэх эрчим хүчээр, салхиар, усаар эрчим хүчээ хангадаг болно гэж байхгүй. Энэ бол шилжилтийн явц. Энэхүү шилжилтийн явцыг бид дэмжиж ажиллах болно. Ногоон тогтвортой хөгжлийн бодлогыг бид дэмжиж ажиллахад бэлэн” гэлээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
20 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
20 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
20 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
20 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 өдөр    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 өдөр    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 өдөр    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.