Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 02-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголыг авардаг баатрууд…

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 15:55:51
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Мэндэлсэн өдөр нь баатар эрийн ёсоор эргэн жанжнаа дурсав. Утаанд гунигтайяа сүүмийх түүний хөшөө “Гутааж ханаагүй юу” гэх шиг дүнхийнэ. Одоо хэр нь мөнгөн тэмдэгт дээр заларсаар буй түүний талаар нийтлэлч Д.Батбаяр “Хувийн намтрыг нь өөрөө ч танихгүй болтол нь засаж, эцэстээ худал үнэн нь ялгагдахаа больсон монгол хүн бол Дамдины Сүхбаатар” тун чиг оносон зүйрлэл мэт. Хөшөөний үг ч өөрийнх нь хэлсэн үг гэдэг нь эргэлзээтэй. Барин тавин яриаг няцаах, бас батлах баримт алга. Бид худал хуурмагаар дүүрэн түүх бичлэг, кино, жүжгээ одоо хэр нь ямар нэгэн шүүлтүүргүй харсаар, хэвлэсээр, түүндээ итгэсээр ирсэнийг нотлох эл хөшөө гашуудалтайяа дүнхийнэ. Коминтерн зохиож өгсөн түүх ёсоор Д.Сүхбаатар сүрхий эдийн засагч, бичгийн хүн, бас гарамгай цэргийн жанжин, суут сэтгэгч, эх оронч, ер есөн шид нь бүрдсэн баатар байв. Бурхнаасаа салсан монголчуудад зулынх нь оронд зураг болон заларсан хөрөг бас түүнийх. Монголын хэдэн үе түүний тухай зохиосон худал хуурмаг түүхээр нэвт өвчилж, нэг насны бахархлаа болгож, түүний үнэн бодит баримтыг сохроор үгүйсгэн, дэвсэлсээр иржээ. Ял гавъяа хоёрыг нь ялгаж, салгах боломжгүй тийм цаг үед тэгэхээс ч яах билээ. Хүрээг чөлөөлсөн баатар гэсээр иртэл үнэндээ хүрээнд улаан армийн хамтаар эзлэн түрэмгийлэгчийн дүрээр орж ирсэн тухай, Богдын засгийн газрын гишүүдээс баривчилсан баяраа наадам болгосон тухай, журмын нөхөртөө цаазлах ял оноосон, ялыг гүйцэтгэсэн цэргийг аравтаар шагнах тушаал зэрэг нь бодитоор харин бидэнд хадгалагдан иржээ… Д.Сүхбаатарыг бурханчлахаа больж, сайн муу хоёртой нь судлалыг нь хөгжүүлж сүнсийг нь амирлуулах сүйхээ бидэнд алга бололтой. Худал хуурмагаар дүүрэн хуучны нийгэмд уулзаагүйг уулзуулж, учраагүй учруулж, гэмгүйг гэмтэн, гэмтэнг баатар болгосон түүх дэндүү гэхэд дэндүү олон аж. …Дараагийн баатраар Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гэгчлэн тодорч, зулын авдар дээр, зусарч дарга нарын албан тасалгаанд залрав. Үндэстний хэмжээнд хядлага явуулсан хүнийг “өөр арга байгаагүй” гэх зөвтгөлөөр өнөөдөр тархи угаасан нөхөр УИХ-д заларч, хэлмэгдэгсдийн өдрийн гашуудлыг албан тасалгааны цонхоор ажрахгүй харж суудаг болжээ. Улсаа дагаар оруулах хүсэлт удаа дараалан гаргаж, төрсөн бууцаа хүртэл найр тавьсан хүнийг бас л тэд баатар болгон бурах. Монголд хийж бүтээсэн, амь биеэ үл хайрлан зүтгэсэн баатрууд олон. Дурсаж, бахархаж түүх ч арвин улс. Гэхдээ тэднийг дурсан санах, үлгэрлэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэх нь тун чиг ховор… С.Зоригоос эхлээд О.Дашбалбар мэт монголынхоо төлөө санаагаа чилээж аваад хорлогдсон, хороогдсон зүтгэлтнүүд цөөнгүй. Харин өнөөдөр хороосныг нь гурван шатны шүүхээр тогтоосон ялтныг сулладаг баатар Монголд бий. БНМАУ-ын баатар цолоор нийт 55 хүн шагнасны тал орчим нь Орос. Монголын түүхэнд гавъяа байгуулснаас илүү гай тарьсан хүмүүсийн хөшөө дурсгал олширчих гээд байгаа нь эмзэглүүштэй, бас анхаарууштай. ӨНӨӨ ЦАГИЙН БААТРУУДЫГ ӨНГӨЦ ДУРДАХУЙ Нийгэм солигдож, үйлдвэр, үйлчилгээ хувьд шилжсэнээр баатарын үнэлэмжинд ч өөрчлөлт оржээ. 1992 оноос хойш Монгол Улсын баатар цолоор, 2009 оны наймдугаар сарын 24 -нд Дугарын Гунгаа 2009 он арванхоёрдугаар 10-нд Эрдэнийн Бат-Үүл 2014 он есдүгээр сарын 3-нд Пунцагийн Шагдарсүрэн нарыг шагнав. 2021 он зургадугаар сарын 24-нд "Монголын Ардчилсан холбоо" төрийн бус байгууллагыг “өмчилсөн” хүн нь өөрийн эрхийн хүрээнд шагнав. Монголын түүхэнд үнэтэй хувь нэмрийг энэхүү холбоо оруулсан нь үнэн ч тийм шагналын эсрэг, эрх чөлөөний тэмцлийн туг болж партизанууд нь санаагүй биз ээ. Муу үг модон улаатай гэгчээр 2021 он долдугаар сарын 10-нд"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг шагнав. Монголын төсөвт үлэмж хэмжээний мөнгө төвлөрүүлж ирсэн ч эл үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол, Оросын тонуулчид шахаагаа шахаж ирсэн нь бас үнэн. Харин Хөдөлмөрийн баатар цолоор 53 хүн шагнуулжээ. Тэдний дотор ихийг бүтээсэн хүн ч бий, энгэрээ цоолуулсан хулгайч ч бий бөлгөө. БААТАР ХҮН БАЛМАД ТЭНЭГ БОЛ НЭН ЗҮДЭГ… Ийм зүйр үг байх. Монгол Улсын анхны олимпын аварга, хос медальтан Н.Түвшинбаярт өнөө цагийн Хөдөлмөрийн баатар. Түүний хийсэн гавъяа, гаргасан амжилтыг эвдэх хүн үгүй. Гэвч… Хар багаас хамт өссөн нөхрөө эрэмдэг болтол нь зодсоноос үхэлд хүргэсэн. Түүнийг гэм бурууг шүүх тогтоосон. Түүнийг дахин яллах нь утгагүй, үүнд ганцхан өөрөө л буруутай. Ард түмэн хайрласан болохоор адгийн авир гаргах эрх түүнд ч олгоогүй билээ. ХААН МЭТ УГТУУЛСАН ХОРИГДОХ ЁСТОЙ БААТАР “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн баатар хүртсэн хүн бол Х.Бадамсүрэн. Хөдөлмөрийн баатар болоод хаан аятай бүх үйлдвэрийн ажилчдаа ярайтал зогсоож байгаад угтуулж дэмийрсэн. Эрдэнэтийн захирлаар ажиллаж байхдаа охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлүүлсэн. 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авч, хагас тэрбумаар машин худалдан авах тендер зарласныг намынх нь “матаач” дэлгэсэн. Түүний шамшигдуулсан гэх хэрэг үүгээр дуусахгүй. Монголросцветментийн хөрөнгөөр хувьдаа барилгын компани байгуулсан, 300 мянган долларын авлига авсан, гаалийн татвараас зайлсхийж 800 сая төгрөгийн хохирол учруулсан гээд бишгүй л баримт яригддаг ч өршөөгддөг. Хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкны хэргээр хууль түүнийг дуудаж байна. Хачирхалтай нь, Х.Бадамсүрэнгийн тансаглалыг байх ёстой зүйл мэтээр дэвшүүлж, “Эрдэнэс Монгол”-ын Зэсийн группын захирлаар тавьсан. Д.Амарбаясгалан үүнийгээ “туршлагыг нь ашиглаж байгаа” гэж тайлбарласан. УРВАСАН БААТАР Н.УДААНЖАРГАЛ “Тавантолгойн төмөр зам” ХХК-ийг удирдаж байсан Н.Удаанжаргал гэгч нөхөрт мөн л Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Түүнийг нарийн царигийг өргөн болгох үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж шагнасан ч гэж болно. Учир нь нарийн царигаар төмөр зам барих УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчиж байна гэх гомдлыг Цэцэд гаргасан хүн бол тэр. Цэц ч хүлээж авсан. Ингээд нарийн цариг унаж, өргөн царигаар төмөр зам барьснаас бид дахиад хэдэн нүүрсээ төмөр замаар шууд зөөж чадах боломжоо алдахаар болсон. Үүнийх нь төлөө түүнийг шагнасан бөгөөд УИХ Цэцийн дүгнэлтийг шууд л хүлээн авсанаараа хамсаатан болсон юм. Энэ хооронд тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж АТГ-аас шалгаж эхэлсэн. Нүүрсний хулгайн хэрэгт ч холбоотой гэх. Гэтэл тэрбээр ажиллагсдаараа бамбай хийгээд оргон зайлсан. “Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна” гэх тайлбарыг хэвлэлд өгч байсан ч ажилчидтайгаа салах ёс хийгээд цааш явжээ. Иймэрхүү байдлаар хулгай хийгээд Монголоос зугтсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатаас эхлээд бий. Гэтэл монголчууд даяар олноороо дэмжээд л байх. Үүгээр хамгийн их тоглолт хийсэн хүн өнөөдөр баатрын дүрээр яригдах нь нэн сонин. ШУВТ ТАТАГДСАН ШУДАРГА БААТРУУД “Шударга таван гишүүн” гэж биесээ бичүүлж ирсэн нөхөд албан тушаал авахгүй гэсэн ч бүгд амаа алгадуулаад аль өнгөтэй өөдтэйд нь тухалжээ. Тэднээс Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар хэрэгт татагджээ. Шоглоомтой нь Т.Аюурсайхан нүүрсний хэргээр шалгуулахаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бол энэ хэргийн шүглийг Л.Оюун-Эрдэнэ нь үлээсэн гээд Х.Нямбаатар нь зарлаад яваа. Тиймээс энэ хэрэг хаана очоод хэрхэн шийдэгдэх зураг нь зурагдсан гэсэн үг. Харж л сууя… Тэд шударгуу дүрд тоглодог ч цаг хугацааны шуурга хэднийг нь хэн болохыг хэлээд өгдөг нь сайхан. Инээсэн болгон нөхөр биш, уурласан болгон дайсан биш гэх ухаантай зүйр үгтэй хэр нь тэдэнд дандаа мэхлэгдэж суудаг бид азгүй хүмүүс. “МУНДАГ” БААТАР Залуус “алдаг баатар”, “авардаг баатар” гэх үгсийг арчаагүй, худал, хуурмаг утгыг илэрхийлдэг болжээ. Хэн нэгэнд хувь заяагаа даатгаж, өөрийн хүсэлтээр боолчлогдохыг эсэргүүцсэн залуус баатар гэдэг үгэнд дургүйлхэх болжээ. Тиймээс нунж дорой эсвэл худалч, хулгайчийг баатартай зүйрлэх нь олширов. Энэ байдал руу хамгийн их түлхсэн хүмүүс нь улстөрчид бөгөөд өнөөгийн төрийн бодлого. Тиймээс хэн нэгнийг авралын баатар мэтээр бүү итгэ. Мугуйд бичигч асууя, -Хулгайчдыг баатраар хэн шагнадаг вэ? -Төр. -Төр тэднийг хэн гаргадаг вэ? -Бид…. …Харин түүний оронд хийж бүтээх боломжийг хэрэггүй хууль, журмаар хязгаарлахын эсрэг тэмц. Амиа бод, амьдралаа тат. Харин хоосон эх оронч, худал баатруудыг жигш. Мундаг баатар гэдэг нь С.Дулам гуайн тайлбарласнаар мунхаг гэсэн утгатай гэнэ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
11 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
11 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
11 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
11 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
11 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
11 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
11 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
11 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
11 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
11 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
11 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
11 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
11 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
11 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
11 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
11 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
11 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
11 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
11 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
11 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
11 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
11 сар    

Алтны үнэ өсжээ
11 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
11 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
11 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
11 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
11 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
11 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
11 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
11 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
11 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
11 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
11 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
11 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
11 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
11 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
11 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
11 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
11 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
11 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
11 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
11 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
11 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
11 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
11 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
11 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
11 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
11 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
11 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.