Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 15:12:02
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар санал танилцуулж тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улсын клиникийн төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг өөрийн гэсэн барилга байшинтай болгон өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Улсын клиникийн төв эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2006 онд хийсэн бөгөөд энэ сарын 9-нд бөөр шилжүүлэн суулгах 300 дахь, ирэх сарын 17-нд элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгааг хийхээр товлосон аж. Бөөр болон элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буй тус эмнэлэг эдгээр мэргэшсэн багийн эмч мэргэжилтэнд тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан. Тус төв үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэх томоохон үүргийг хүлээдэг ч өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй. УНТЭ-ийн өргөтгөлд гурван бокс, хоёр том өрөөтэй, хэвтүүлэн эмчлэх найман ортой үйл ажиллагаа явуулж буй нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөнийхөө ачаалалтай харьцуулахад хэтэрхий бага юм. Одоогоор донор нь бэлэн 67, шинжилгээ өгч донор бэлдэж байгаа 36 нийт 103, тархины үхэлтэй донор хүлээж байгаа 191 хүн элэг шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэхээр хүлээж байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр 600 хүн хүлээж байгаагийн 15-ынх нь донор бэлэн, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18, доноргүй 483 хүн байгаа. Улсын хэмжээгээр бөөрний дутагдал гэж оношлогдсон 1200 хүн диализийн аппаратад орж байна. Гэтэл байр савны хүрэлцээгүйгээс сард 5-6 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэхээр эдгээр хүмүүс дор хаяж найман сараас дээш хугацаагаар хүлээхэд хүрч байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг учраас 10 цаг орчим үргэлжлэн элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон өдөр төлөвлөгөөт 10-аад хагалгааг хойшлуулахаас аргагүйд хүрдэг зэрэг олон шалтгааны улмаас Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан тайлбарлав. Тус төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 22 хүнтэй, өдөрт хоёр хагалгаа хийхэд хангалттай мэргэшсэн боловсон хүчинтэй. Элэгний баг ч залуу үеэ хангалттай хэмжээнд бэлтгэсэн гэсэн мэдээллийг өгч байлаа. Үндэсний багийнхан зөвхөн эрхтэн шиллжүүлэн суулгах хагалгаанд л ордог юм биш. Тэд УНТЭ-т хийж буй бусад төрлийн мэс заслыг ч хийх үүрэгтэй. УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 10 давхар, ариутггал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай байхаар төлөвлөсөн байна. Барилга барих санхүүжилтийг шийдэх хоёр хувилбар байж болохыг С.Чинзориг сайд ЭШСТ-ийн эмч мэргэжилтнүүдэд танилцуулсан. Сайдын хэлж буйгаар эхнийх нь батлагдсан зураг төслийн дагуу санхүүжилтийг улсын төсөвт суулгах. Энэ талаар Ерөнхий сайдтай зөвлөсөн, санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах талаар санал солилцсон ч хөрөнгө оруулалтыг нэг дор бөөнөөр нь суулгах боломжгүй тул хэдэн он дамжиж таарна. Ингэсэн тохиолдолд 15-20 ор нэмэх боломжийг судлах үүргийг УКТЭ-ийн даргатай уулзахдаа өгсөн гэлээ. Хоёр дахь хувилбар нь ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд нийгмийн салбарын төсөлд багтаах. Энэ тохиолдолд хугацаа хожих боломжтой ч ЭШСТ-ийг барих ажлыг хувийн хэвшил сонирхох эсэх нь эргэлзээтэйгээс гадна бариад ашиглах зарчмаар явах учраас хувийн хэвшил барьсан тохиолдолд өртгөө нөхөх зорилгоор тусламж үйлчилгээний үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа гэдгийг сайд хэлж байлаа. Үндэсний багийнхны хувьд аль болох хугацаа алдахгүйгээр шинэ төвтэй болох нь олон хүний амийг аврах боломж бүрдэнэ гэж үзэж буй ч хувийн хэвшлээр барилгаа бариулсан тохиолдолд гарч болох эрсдлийг эртнээс тооцож, тусламж үйлчилгээнд даатгалаас олгодог санхүүжилтийг нэмэгдүүүлэх зэрэг арга хэмжээг авч болох юм гэж байв. Шинэ барилгатай болох хүртэл ЭШСТ-ийн орны тоог нэмэх замаар ачааллыг зохицуулах арга байж болох ч энэ нь зөвхөн хэвттүүлэн эмчлэх ор нэмж тавих тухай асуудал биш. Эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн өвчтөний биеийн байдлыг иж бүрнээр нь хянах тусламж үйлчилгээний цогц тоног төхөөрөмжийг хамтад нь шийдэхээс гадна хагалгааны өрөөг нэмэх асуудлыг ч авч үзэх ёстойг хэлсэн.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
19 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
19 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
20 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
20 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
23 цаг    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
23 цаг    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
23 цаг    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
23 цаг    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.