Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 14:53:01
Улс төр > Ерөнхий сайд | Сэтгэгдэл: 0

Нийтлэлч Авиан Баатархуяг цахим хуудсаараа дамжуулан сүүлийн үед өндрөө аваад байгаа нүүрсний хулгайн хэргийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр: "Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Мөнхбатыг явууллаа, араас нь Аюурсайханыг явуулах нь, явуулах нь гэж ер нь өргөдлийг нь өгүүлчихлээ! Раднаасэдийг ч "боочихсон" юмдаг уу!? Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй! Сонсох нь УИХ-ын 17 гишүүн АТГ-д мэдүүлэг өгчээ! Дөнгөж сая УИХ-ын гишүүн Алтанхуяг, Ганхуяг, Амартүвшин, Баатарбилэг нарын хэрэг шүүхэд шилжлээ! Нөгөө таван гишүүний (нүүрсний тээвэртэй холбоотой) асуудал удахгүй нэг тийш болох янзтай! Энэ бол нэгийн даваа! Хоёрын даваа нь намын бүлэг яах бол? Манай намд нүүрсний хулгайч байхгүй гэдэг бүлгийн даргатай! Парламент намаас тусдаа ард түмнээс сонгогдсон бүтэц тул Оюун-Эрдэнэ намын даргын хувьд шахлаа ч шахалтаас үл хамаарч шийдвэр гаргана. Гурвын даваанд УИХ нь тэднийг явуулах уу? Энэ даваанд олон нийтийн шахалтаар давж чадах байх! Нүүрсний хулгайтай хийх тэмцэлд гол түшиг тулгуур бол олон нийт, нөгөө сонгосон ард түмэн! Дөрвийн даваанд прокурор яах бол!? Шалгахыг бол шалгаад явуулдаг. Гэтэл АТГ-аас шилжүүлсэн хэргүүдийн 50 хувь нь л шийдэгддэг шүү! Үүнийг шийдэхийн тулд "Прокурорын мөрдөн"-г сэргээж, Галдаа гуай шиг "багшдаа ял өгөхөөс буцахгүй!" шударга хүн тавьж болно! Тэгвэл арван хуруундаа алтан бөгжтэй прокуроруудыг шахаж чадна! Түүний дараа шүүх бол цолны даваа! Шүүх бол үе үеийн улстөрчдийн шургалуулсан нөхдөөр дүүрсэн, худалдагдсан нь өнгөрсөн хугацаанд хангалттай нотлогдсон бөгөөд хамгийн гол нь бие даасан засаглал! Үүнийг давбал алдар цолоо дуудуулна! Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг удаан харлаа! Лав л АТГ-аас шалгаж байгаа хэргийн тоо 18 дахин, хохирлын хэмжээ 180 дахин өссөн гэдэг статистик бол мань эр авилгачид, нүүрсчдийн бүлэглэлтэй овоо нүдэлдэж байна гэсэн үг шүү! Өнгөрсөн жилийн илрүүлсэн хохирол 96 тэрбум байснаа энэ жил 2,4 их наяд болж! Нэгэнт байдал ийм бол би МАН-ын гишүүн бус гээд Л.Оюун-Эрдэнийг дэмждэггүй юм гэхэд иргэний хувьд энэ тэмцлийг нь дэмжих ёстой биз дээ!? Л.Оюун-Эрдэнэ, Л.Нямбаатар нар лав нүүрсний хулгайд орж, гараа хөөдөөгүй юм байна. Дургүйдээ ороогүй гэх ч хаашаа юм, өнөө шударга Аюурсайхан нь хүртэл тас хар гартай болчихсон, цагаан бээлийтэй яваад байсныг бодоход… Үнэндээ цаадуул нь оруулаагүй л байх! Тиймээс нүүрснийхэнтэй яс үзэж байна, ямар нэг сэжмээр барьцаатай бол ингэж чадахгүй л дээ! Дээр нь залуу үе өөр гэдэг шиг энэ асуудлын цаана гарах эрмэлзэл харагдаад байна! Нүүрсний асуудал хөөсрөөд хагас жил болоход нэг ч алхам буцаж гишгээгүй нь ийм итгэл төрүүлээд байна! Одоо асуудал үүснэ! Ийм эгзэгтэй үе тулбал парламентаас ЗГ-ыг огцруулах хуйвалдаан улайм цайм явна шүү! Нөгөө таван гишүүн бүлэг байгуулаад 20 гаруй хүнтэй болсон гэдэг бол асуудал мөн! Зүгээр сууж байгаад бүхнээ алдсанаас ЗГ-ыг унагах гэж оролдох нь тэдний хувьд дээр!Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд яс хаях гэж МАН, С.Баярцогтын АН-ынхан тамираа тасартал үзэж байна! Нүүрсний хэрэгт нэрлэгдсэн 5 "Эрдэнэс ТТ"-гоос "2 саяын ноогдол ашиг тараа, 40 хувийг ард түмэнд өг!" гэсэн популист сум тавиад нумаа нуусан. Одоо талбай дээр алдагдалтай компаниас ноогдол ашиг нэхсэн хүмүүс яаж ийгээд жагсаал эхлүүлэх гээд үзээд байна! Өмнө нь иргэн бүрт 125 сая оногдох шуугиан жагсаал дэглэсэн! Ноогдол ашиг өгөхгүй бол "ЗГ оцгор!" гээд эхэлнэ… Аз болоход өмнөх жагсаалын үед органик жагсагчид жүжигчин хүү, хөлсний тайчигчдын хатгалгаа автаагүй! Гэхдээ зарчмын хувьд нүүрсний хулгайтай тэмцэх аливаа үйлдлийг дэмжих ёстой учраас тэр хүү, нүцгэлэгчдийг жагсагчид дэмжиж байсан, би ч адил! Одоо тоглоомын өргийг харвал нүүрсний хулгайтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх гэж байгаа хэн ч бай Оюун-Эрдэнийг дэмжих ёстой болчихлоо! Зарчмын хувьд… Харин нүүрсний хулгайтай тэмцэх нэрээр ЗГ-ыг унагах гэж оролдох нь баавгай эзнийхээ нүүрэн дээр суусан ялааг алах гээд мунаар цохидог шиг юм болох янзтай! Гол нь Оюун-Эрдэнэ нүүрсчидтэй үзэлцэх явцдаа намынхаа хамгийн том, баян, өргөн сүлжээтэй бүлэглэлтэй, журмын нөхөдтэйгөө байлдаанд орчихлоо! МАН- д таагүй хүн аль талд орох нь тодорхой! Нүүргүй загнах нь шударгын шинж гэж В.Инжинаш хэлсэн байх аа!?" гэжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
19 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
19 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
19 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
19 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
19 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
19 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
22 цаг    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
23 цаг    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
23 цаг    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
23 цаг    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.