УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө |
7 хоногийн тойм |
Олны танил |
Шар |
Танин мэдэхүй |
Түүхэн хүмүүс |
Кино урлаг |
Дуу хөгжим |
Номын ертөнц |
Гадаад мэдээ |
+18
Төрийн заргач
НИЙТЛЭСЭН: 2023-02-07 14:07:50
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон Хишгээгийн Нямбаатарыг танилцуулж байна.
Засгийн газрын хамаг л болж бүтэхгүй, хэл амтай ажлыг гардаж, галыг нь хаан, заргачаараа алдаршаад буй хүн бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар юм. Намынхантайгаа ч, “дайсныхан”-тай ч заргалдах ажил түүний толгой дээр л буудаг. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн танхим байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн далд уурхайн гэрээг сайжруулахаар болж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж эхэлтэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн чанадаас захидал илгээж, ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямаатарыг даруулгатай байхыг анхааруулсан удаатай. Харин эл асуудалд сайд Х.Нямбаатар дуугүй суусангүй, “Далд уурхай гэдэг энэ их өндөр өртөгтэй төслийг зээлийн санхүүжилтээр хийхийг зөвшөөрсөн нь Монголыг хорлосон. Төслийн санхүүжилтийн зээлийн хүү нь лайбор дээр нэмэх нь 6.5 хувь. 6.5 дээр нэмэх нь Лондоны төв банкны жигнэсэн дундаж хүү 1.5 гэж үзэхэд найман хувь. Үүн дээр 1.9-ийг нэмэхээр 9.9 хувийн хүүтэй мөнгөөр энэ том төслийг санхүүжүүлэх зөвшөөрлийг олгосон. Энэ бол бараг ломбардын хүү… Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн нутгаас харийн компанийн PR маркетинг хийж суухаар Монголдоо ирж энэ төслийг өгөөжтэй болгоход илүү их сэтгэлээ чилээх хэрэгтэй” гэж хариу тайлбар хийж үзэлцэж байв.
Засгийн газрын хөрөнгө оруулагч талтай хийсэн дээрх хэлэлцээр амжилттай болсноор далд уурхайн төслийн гэрээг сайжруулсан юм.
Дараа нь Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн Монголын хууль хяналтын байгууллагуудыг удирдаж байсан хүмүүсийн нэрийг зарлах ажлыг тэр мөн гардаж, гал нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээр буусан. Гэсэн ч бууж өгсөнгүй, “Монголд Ерөнхий прокурор нь, Тагнуулын дарга нь гадны хүн дээрэмдээд, хөөгөөд гаргадаг энэ тогтолцоог манай ах нар бидэнд өвлүүлж үлдээсэн” гэж хэлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн уурыг малтсан удаатай.
Угаасаа ч тэрбээр сайд асан Ц.Нямдоржтой нэг танхимд багтахаасаа өмнө буюу 2019 онд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс болж, хонь, чоно болсон байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Учир нь, УИХ-аар дээрх хуульд өөрчлөлт оруулах явцад эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосноос Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан МАН-ын гишүүнчлэлтэй олон хулгайч ял завшсан. Сайд асан Ц.Нямдорж “Хуулийн энэхүү хулгайг Х.Нямбаатар хийсэн” гэж буруутгаж ирсэн бол Х.Нямбаатар “Ц.Нямдорж гүтгэж байна” гэж тайлбарласан юм. Эцэстээ хоёр өштөн Засгийн газрын танхимд багталцаж суухаас аргагүй болцгоож, сайдын сэнтийд суусан ч дайсагналцал зогсоогүй, сайд Х.Нямбаатар “Зангуу гэж үг монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм. Тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” гэж сошиалаар жиргэсэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хаягласан” үг гэж ойлгогдсон. Удалгүй сайд Ц.Нямдорж ч чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Засгийн газраас явсан юм.
Одоо харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын шуугиулж буй дуулиантай зарга бол Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас чөлөөлүүлэх өргөдөл илгээх тухай юм.
Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн цахим хуудастаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, монголчуудын хувьд ч ижил” гэж Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн нь заргач сайдыг гомдол мэдүүлэхэд хүргэсэн байдаг. Гэхдээ олон нийт эл асуудалд сайд Х.Нямбаатарыг буруутгаж буй бөгөөд хөлөө хөнгөнөөс өглөө гэж шүүмжцлэх хэсэг ч бий. Харин сайд Х.Нямбаатарын хувьд туурга тусгаар улсын дотоод хэрэгт Мета компани оролцох ёсгүй гэж үзэж буй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Хэнтий аймгийн угшил нь түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба хаших хэмжээнд хүргэсэн гэх нь бий.
Гэхдээ Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, багшаар ажлын гараагаа эхлүүлж байсан залууг Хууль зүй, дотоод хэргийн сайд болтол өөд татахад нутгийн угшлаас гадна төрөл садны холбоо нөлөөлсөн тухай яриа ч байдаг. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Х.Нямбаатар сайдыг хамаатнууд гэж үзэх нь бий. Гэхдээ хэн, хэн нь энэ яриаг үгүйсгэж ирсэн.
Одоо тэдний хувьд нүүрсний хулгайтай хийх тэмцлээ дуусгаж чадах эсэх нь сорилт болоод байна. Учир нь, нам доторх авлига хээл хахуультай тэмцэхээ илэрхийлж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж явсан анд нөхөр Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татагдсан бичигтэйгээ ч биечлэн танилцсан байдаг. Тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. Эл хүсэлтийг нь эрх баригчид хүлээн авч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжийг олгож чадах эсэх нь танхимын хувь заяатай ч холбогдож мэдэхээр байгаа ч Засгийн газрын хувьд нэр төрөө авч үлдэх боломж юм.
УИХ-д Сонгинохайрхан дүүргийг төлөөлөн сонгогдсон Х.Нямбаатарын хувьд сүүлийн жилүүдэд тойрогт тавих анхаарал нь суларсан гэдэг санал шүүмжлэлийг сонгогчдоос нь хаяглах болсон. Хэдий тийм ч Улаанчулуут зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн амьдардаг, хэн ч тоож ханддаггүй байсан захын гэр хороололд сургууль, цэцэрлэг бариулахаас эхлээд зам, дэд бүтэц татах ажлыг хийлгүүлсэн нь бусад тойргийнхонтой харьцуулахад давуу. Хэдий тийм ч Сонгинохайрхан дүүргийг бусад дүүрэгтэй харьцуулахад ядуурал, ажилгүйдлээрээ тэргүүлсэн, хамгийн их агаар, хөрсний бохирдолтой бүс хэвээр байна. Энэ асуудлаас гаргах гарц нь иргэдээ ажилтай, орлоготой, орлогод нь нийцсэн орон сууцны хороолол олныг барьж, гэр хорооллыг өөд татах нь тулгамдсан асуудал гэж хэлж болно.
Гэвч сайд Х.Нямбаатарын хувьд их зарга, нүүрс зэрэг хулгайтайгаа тэмцэхийн хажуугаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулах том ажлууд хүлээгдэж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
ШАГНАЛ
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
БУСАД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
19 цаг
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
20 цаг
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
20 цаг
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
20 цаг
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
20 цаг
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
20 цаг
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
23 цаг
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
23 цаг
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
23 цаг
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
23 цаг
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр
Алтны үнэ өсжээ
1 өдөр
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр
Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.