Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 13:35:18
Улс төр > Шадар сайд | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал, Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор томоохон байгууллага, ААН, худалдаа эрхлэгч нар үнийг зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх, мөн арилжааны банкууд иргэдэд хэрэглээний зээл олгохдоо үндэслэлгүй шимтгэл авдаг байдлыг цэгцлэх, холбогдох хууль, тогтоол, дүрэм болон “Стандарт-хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж буй байдалтай танилцлаа. Тэрбээр, өмнө өгсөн үүрэг даалгаврын хүрээнд шударга өрсөлдөөнийг хангах байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж, ямар үр дүн гарч, хариуцлага хүлээлгэж буй байдлыг ШӨХТГ-ын удирдлагуудаас сонслоо. Тус байгууллагаас “Стандарт-хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй 6 мянга гаруй стандартыг хүнс, бусад бараа, ажил үйлчилгээнд мөрдүүлж, ялангуяа эмнэлгийн салбар стандартыг мөрдүүлэн хангуулан ажиллахад анхаарч, Стандарт, хэмжил зүйн газарт холбогдох саналаа өгч буйг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан хэлэв. Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангах дээр томоохон сүлжээ дэлгүүр, супер маркетуудад лангуун дээрх барааны үнийн дүн касс дээр зөрөх байдал, зөрчил гарсаар байна. Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх, шүүхийн шийдвэр болон шүүхийн шатанд байгаа хэргүүдийн тухайд хуулиар олгосон эрхийн хүрээнд торгууль ногдуулсан ААН-үүд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Энэ хүрээнд ШӨХТГ хуулийн газраар дамжуулан улсын байцаагч нарын тавьсан торгууль, шийдвэрийг хамгаалах байдлаар явж байна. ШӨХТГ-ын улсын байцаагч нараас зөрчил гаргаж буй ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна. 13 хувь нь торгууль, шийдвэрийг үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийг шаардлагыг хангаагүй гэж үзжээ. Шадар сайд С.Амарсайхан, бүх ажил Улаанбаатар хотод өрнөдөггүй, 21 аймгийн иргэдийн эрх ашгийг орхигдолгүйгээр ханган хүрч ажиллахыг үүрэг болгов. Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 7 иргэнд галзуугаас урьдчилсан сэргийлэх гээд сүрьеэгийн вакциныг нэг тунгаар бус 30 дахин тунгаар илүү хийсэн. Нэг сувилагч биш, 5 өөр сувилагч хийсэн, иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан зөрчил, байж болохгүй алдаа гараад байхад ШӨХТГ, холбогдох байгууллагууд ямар хариуцлага хүлээлгэж ногдуулсан бэ, дуугүй л явж байна хэмээн шүүмжлэлттэй хандаж байлаа. Тэрбээр мөн стандартыг ижил, тэгш мөрдүүлж ажиллахыг даалгалаа. Гадаад экспортолж буй бараа, бүтээгдэхүүнд стандарт, тохирлын үнэлгээний баталгаажуулалт хийдэг. Гэтэл дотоодод орж ирж буй бараа, бүтээгдэхүүнийг баталгаажуулахгүй, дөнгөж 10 хувьд баталгаажуулалт хийж буй статистик мэдээлэл байгааг дуулгалаа. Тиймээс стандарт мөрдүүлэх дээр хянаж ажиллахыг үүрэг болгов. ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн-115 төв”-д өнгөрсөн 7 хоногт нийт 183 иргэн хандан гомдол тавьжээ. Үүнээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ. Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, 5.2 сая төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ. Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх мэдээлэл нэмэгджээ. Тодруулбал, “Дэнжийн-1000” худалдааны төвд хонины ууцыг 500-600 мянган төгрөг, ааруулыг кг-ыг нь 50-60 мянган төгрөгөөр худалдаж буйг иргэд мэдээллээд байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
20 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
21 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
21 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
21 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
21 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
21 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 өдөр    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 өдөр    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 өдөр    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.