Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 10:54:16
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийг хууль хяналтынхан ид шалгаж байна. Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. НПГ-ынхан ч "өргөн бүрэлдэхүүн"-тэйгээр хяналт тавьж буй. Хамгийн гол нь төрийн институциуд энэ хулгайг шалгах улс төрийн эрмэлзэлтэй байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж "...Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа, Ерөнхий прокурор оо. Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. ...Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц" гэж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний хулгайгаар ерөнхий хяналтын сонсгол хийх талаар гишүүдтэй уулзахдаа "...“Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онд экспортолсон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэргийг УИХ дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. ...Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байна. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой" гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд нүүрсний хулгайтай холбоотойгоор олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "...Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. ...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ" гэсэн. 2023 оны нэгдүгээр сарын 11-нд "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалт дээр "...Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна" гэжээ. Нэг үгээр хэлбэл, Монголын төр нүүрсний хулгайг таслан зогсоох, хулгайч нарыг олж шийтгэх "байр суурь"-тай байна гэсэн үг. Гэлээ ч нүүрсний хулгай нь Оросын "Манжин" үлгэр шиг олуулаа дэмнэхгүй бол сугарч гарч ирэхээргүй, нөлөө бүхий олон улстөрч холбогдчихсон нэлээд "хүнд" хэрэг бололтой юм. Ер нь бол нүүрсний хулгайг хийдэг дөрвөн том бүлэглэл байдаг байна. Энэ нь хууль хяналтынхны шалгалтын дүнд тодорхой болж буй аж. Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" хавиар "суурьшсан" МОХ бүлэглэл гэж бий. МОХ-ны үе үеийн удирдлагуудаас бүрддэг. Тэдэнтэй холбоотой олон үйлдэл илэрч байгаа юм байна. Хоёрдугаарт, "...Өмнөговийн" гэхэд онохоор нэртэй бүлэглэл бий. Учир нь энэ бүлэглэлийг голдуу Өмнөговийнхон бүрдүүлдэг. Наанаа МАН-д ч, АН-д ч харьяалагддаг боловч цаанаа удирдлага, түрийвч нэгтэй. Аймгийнхаа удирдлагыг ч төр барьж буй намд тохируулж гаргаж ирдэг. Тэд нүүрсэн мөргөцгөөс эхлээд олон асуудалд холбогджээ. Гуравдугаарт, нүүрсний гэрээний дундаас 2-3 ам.доллар хүртдэг байсан бүлэглэл байна. Энэ бүлэглэлд өндөр албан тушаал хашдаг, нөлөө бүхий хэд хэдэн улстөрч холбогддог. Ойрын үед хууль хяналтынхан заримынх нь нэр усыг ил болгохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл бий. Дөрөвдүгээрт, оффтейк гэрээтэй холбоотой бүлэглэл. Үүнд том улстөрчид, бизнемэнүүд багтана. Ганц жишээ гэхэд Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийг Засгийн газар тогтоолоор баталгаажуулж, "нөмөр"-т нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийг олон улсын аудитаар хянуулах зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн том бүлэглэлийн үйлдлүүд нүүрсний хулгайг бүрдүүлдэг байгаа юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
20 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
20 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
20 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
20 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
23 цаг    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 өдөр    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 өдөр    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.