Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан

НИЙТЛЭСЭН: 2023-02-07 10:42:48
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нүүрсний эрүүгийн хэргийн эзэн холбогдогчдын шүүх хуралдаан хэзээ товлогдох нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ тус хэрэгт хамааралтай хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгах хүсэлтүүдээ ээлж дараалан тавьж буй. Тэдний нэг бол гэрчийн мэдүүлэг өгсөн нь үнэнч гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан. Түүнийг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй шалтгаанаар Авлигатай тэмцэх газар (АТГ) яллагдагчаар татан шалгах саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тодруулбал, АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийг шалгаж, хэд хэдэн хүнийг яллах саналтайгаар хэргийг нь Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа. Тэдний нэг нь болов. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тогтоолд Т.Аюурсайханыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрсний квот, тендер авах, хулгайн мөнгөө өөрийн шадар туслахуудаар угаах ажил хийлгэдэг байсан учир АТГ-аас яллагдагчаар татаж байгаа аж. Яллагдагчаар татах тогтоолтой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнгөрсөн долоо хоногт танилцаж, гарын үсэг зурсан байна. Гэхдээ ямар нэг тайлбар, мэдүүлэг өгөөгүй гэлээ. Шанага нүүрс ч аваагүй гэдгээ мэдэгдээд байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайтай холбоотой болсон нь ийн тодорхой боллоо. Тэгвэл МАН эрхэм гишүүндээ улс төрийн хариуцлагыг давхар тооцох эсэх нь мөн олны анхаарлыг татаж байгаа юм. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН 30 дугаар их хурлаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүндээ улс төрийн хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж байв. Ингэснээр авлигын хэрэгт холбогдсон бол хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохоос гадна МАН намаасаа тус гишүүнийг хөөж, намын нэр хүндээ цэвэр авч явах асуудлыг хөндөж байсан юм. Тодруулбал, тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэрэв МАН-ын гишүүн шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс шууд хасагдсанд тооцно” гэдгийг мэдэгдсэн. Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн сарын эхээр Т.Аюурсайханы туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан авсан байдаг. Улмаар түүнийг хамааралтай байж болзошгүй учир яллагдагчаар татах хүсэлтээ АТГ гаргажээ. Прокуророос Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-ийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Албан бус мэдээллээр Т.Аюурсайхан нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авалтын дарга Б.Отгонжаргал, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзориг болон өөрийн шадар туслах И.Даваадорж нараар дамжуулан нүүрсний хулгайд холбогдсон бөгөөд зохион байгуулалттай үйл ажиллагааг дээрх танилуудынхаа хүрээнд явуулдаг байж болзошгүй. Эдгээр хүмүүсээс зарим нь цагдан хоригдож байгаа бол мөн хэдхэн хоногийн өмнө Х.Нурлат тэргүүтэй хүмүүс эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. АТГ-аас өгсөн мэдээллээр “Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар 2022 онд Улсын ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өргөн цар хүрээтэй ажиллах учраас мөрдөгчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэргийг шалгах хүрээнд 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулсан. Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчилж, холбогдох шүүхэд танилцуулсан. Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид Эрүүгийн хуульд зааснаар цагдан хорих арга хэмжээ авснаас одоо долоон хүнийг цагдан хорьж байна. Мөн улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээг таван хүнд, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагч авсан” гэсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
20 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
20 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
20 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
20 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
23 цаг    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
23 цаг    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
23 цаг    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
23 цаг    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.