УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө |
7 хоногийн тойм |
Олны танил |
Шар |
Танин мэдэхүй |
Түүхэн хүмүүс |
Кино урлаг |
Дуу хөгжим |
Номын ертөнц |
Гадаад мэдээ |
+18
Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль!
НИЙТЛЭСЭН: 2023-02-07 10:14:16
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “Би ногдол ашиг гэж жилдээ 500 сая төгрөг авдаг. Тэр мөнгөөрөө сонгогчдодоо бэлэг тараах нь та нарт хамаагүй” гэж хэвлэлийнхэнд томорчээ. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, чамд хамаагүй гэгчээр “Оргил”-ын Ж.Ганбаатар чихрээ тараана уу, байна уу, бидэнд падий ч үгүй нь үнэн.
Гэхдээ Ж.Ганбаатар нэгд, төрийн сайд хүн. Тиймээс төсвийн мөнгө биш өөрийн мөнгө болохоо баримтаар нотлох ёстой. Хоёрт, ямарваа нэг хэлбэрээр сонгочдод бэлэг тарааж байгаа нь авлига, албан тушаалын шинж чанартай үйлдэл. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого.
Ганц Ж.Ганбаатар ч биш олон гишүүн тойргоо усалснаа зураг хөрөгтэйгөө сошиалд тавьж, баталгаажуулжээ. Баян хүн өгснөө мартдаггүй гэж энэ. Увсад О.Цогтгэрэл таблет тарааж, Баянхонгорт А.Адъяасүрэн хивс бэлэглэж, Ховдод З.Мэндсайхан өвс өгч явна. Тэд сайн санаалж буян үйлдээгүй нь ойлгомжтой, ирэх сонгуульд санал горьдсондоо энэ шүү дээ. Товчхондоо, таны саналыг гуйж биш гуядаж авна гэж байгаа хэлбэр. Тэгээд ч Африкийн улстөрч Монголын улстөрч хоёр л ард түмэндээ гурил, будаа тарааснаа дэлхийгээр нэг гайхуулдаг байх. Дэлхийн бусад улс орнуудын хувьд парламентын гишүүд сонгогчдод бэлэн мөнгө эсвэл ямар нэгэн эд материал өгөх, ажилд зуучлахыг хуулиар хориглодог. Харин Монголд эсрэгээрээ, баталсан хуулиараа биш тараасан бэлгээрээ парламентын гишүүд нь танигддаг. Жишээ нь, АН-ын бүлгийн гишүүн "бидон" Ганбаа байна.
"Зарим хүмүүс гарын бэлэг өгөх монгол ёс шүү дээ" гэж өмөөрдөг, авлига авч, өгч буйгаа хайцаалдаг.
Асуудал нь гарын бэлэгтээ ч юм уу монгол ёсондоо биш, тойргоо “услах” мөнгө тэдний хэтэвчнээс гараагүй, бидний халааснаас гардагт байгаа юм. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ажлын байр болох ёстой татвар төлөгчдийн мөнгө ердөө боов, боорцог чихэр, жимс, хивс, таблет хэлбэрээр тараагддаг нь тойргийн мөнгөө угааж буй арга заль нь.
Тойргийн мөнгө нэрээр жил болгон улсын төсөвт тодорхой хөрөнгө суулгаж өгдөг. Энэ мөнгөө бэлэг, сэлтхэн нэрээр зүсийг нь өөрчилж, зүгийг нь буруулах, нэг ёсондоо хулгайлсан мөнгөнийхөө мөрийг үлдээхгүй гэсэн муу санаа нь. Хууль хяналтынхан эрж сураад ирвэл иргэддээ тараачихсан гээд сууж байна гэсэн үг.
Үндсэндээ, чихэр боов, ааруул ээзгий, аяга сав тараадаг явдал эртнээс, Н.Энхбаярын үеэс тогтсон жишиг, улстөрд урхагтай уламжлал. 2004 онд гишүүдэд хуваарилдаг тойргийн мөнгө 10 сая төгрөг байсан бол, 2006 онд 100 сая болж өссөн, өнөөдөр нэг гишүүн хуулийн дагуу дөрвөн тэрбумыг “үрэх” эрхтэй.
Энэ мөнгийг нь хасъя, хэмнэе гэхээр гишүүднь элдэв, шалтаг тоочдог. Санаанд оромгүй төсөл, хөтөлбөр санаачлах нь бий. М.Оюунчимэг гишүүн гэхэд өнгөрсөн онд гэр хорооллын нүхэн жорлонг шинэчилнэ гээд төсвөөс 4.5 тэрбум төгрөг гаргуулчихсан байх жишээтэй. Нэг нь 2.3 сая төгрөгийн үнэтэй жорлон гэхээр бараг алтан жорлон шахуу юм даг уу даа. Энэ мэт хэрэгтэй, хэрэггүй төслийг "услах"-даа гаргуун. Унц нь ахиухан бол улам чичрээд дайрчихдаг.
Аймгуудын өрсөлдөх чадвараар тойрог нь /Завхан аймаг/ адаг мушгиж байхад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Улаанбаатарт Богд Зонхавын хөшөө барих нь"агаарын бохирдлыг бууруулна" гээд явж байсан нь жилийн өмнөх явдал. Уг нь төсөв мөнгө хуваарилах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь хууль тогтоогчийн хийх ажил биш. Харамсалтай нь, манай парламентын гишүүд хууль хэлэлцэх үүргээ, төсөв захиран зарцуулах эрхтэй гэж боддог, эндүүрдэг. Төсөв батлах чуулганы хуралдаан өндөр ирцтэй байдаг нь үүнтэй холбоотой. Манай мажоритар тогтолцооны нэг гажуудал нь улсын төсвөө жалгын нэг цацаад, сонгогчдын саналыг авахын тулд төсвийн мөнгийг бэлэг, сэлтэд зарцуулж байна. Улс орны хөгжлийг том зургаар нь ярихаас илүү яавал дахиж сонгогдох, тойргийнхондоо таалагдах вэ гэдгээ л улстөрчид нэгд тавьдаг.
Жил бүр оруулж ирсэн төсвөө УИХ-аар батлуулахын тулд Засгийн газар, Сангийн яам нь гишүүдээ авлигадана. Гишүүд нь сонгогчдоо дөрвөн жил “усална”. Авлигын гол үүр уурхай нь "авлигажсан" төсөв нь болоод удаж байгаа. Гэсэн мөртлөө камерын өмнө бүгд төсвийн үрэлгэн байдлыг хална гэж үлгэр ярихыг нь яана аа. Хэзээ байтлаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэрэгжүүлдэг байлаа.
Энэ бүхний гол буруутан нь сонгогчид. Ахмадууд нь ул боов, атга чихэрт, залуус нь таблетад хууртагдчихаж байна. Ядаж залуус нь бидний төлсөн татварын мөнгөөр бидэнд бэлэг тарааж байгааг ухамсарлах ёстой биз дээ. Тараасан таблетийг нь барьж зургаа авхуулах залуу үе, ул боов, атга чихэр авсан ахмадуудаасаа ялгараад байх юм алга. Өгсөн бэлгийг нь өмнөөс нь шидчихдэг, өөрөөс нь ёс зүй, хэрсүү сонгогчидтой байсан бол улстөрчид нь ядаж банк тонож, улсаа дээрэмдэхдээ ичдэг, эмээдэг байна аа даа.
Аман дээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайч нараа зүхэх мөртлөө ачир дээрээ тэдний тараасан чихэр, боовыг нь алгаа тосоод авах хүмүүс цөөнгүй. Саяхан л Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан гэж Х.Ганхуягийг, нүүрсний хэргийн гол сэжигтэн гэж А.Адъяасүрэнг буруутгаад байсан иргэд шүү дээ. Атал тэднийг хоймортоо залаад суулгачихсан байх жишээний. "Мал сүрэг" нь байхад маллах малчин нь амархан олдоно гэж.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
БУСАД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
20 цаг

23 цаг
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 өдөр

2 өдөр
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.