Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДОРНОГОВЬ: Нэг өдрийн аяллаар юу үзэж болох вэ?

НИЙТЛЭСЭН: 2023-01-25 13:52:48
Чөлөөт цаг > Аялал жуулчлал | Сэтгэгдэл: 0

Нийслэлээс зүүн өмнө зүгт 450 км засмал замаар давхиад Дорноговь аймгийн Сайншанд хотод ирсэн хүн нэг өдрийн аяллаар юу үзэж болох тухай товчхон өгүүлье. Заавал машинаар гэлтгүй галт тэргээр хямд зардлаар зорчих боломжтой. Галт тэргээр аялах сонирхолтой хүн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд үдшийн 20.30 минутад сууж шөнжин давхисаар өглөө нар ургах мөч буюу 06.40 минутын үед Сайншандад ирнэ. Долоо хоногийн таван өдөр тогтмол ажилтай хүмүүс баасан гаригийн үдэш амралтын өдрүүдийг тааруулж аялахад тохиромжтой. Тасалгаат купе том хүн нэг талдаа 38400 төгрөг, хүүхэд 15900 төгрөг, нийтийн (Нийтийн/общий ) том хүн 13400 төгрөг, хүүхэд 3600 төгрөг, хагас унтлагын (Унтлагын/плацкарт ) том хүн:23700 төгрөг, хүүхэд 12 000 төгрөгийн зорчих тарифаас сонгох боломжтой юм. Гурваас дөрвөн хүн баг болоод ирвэл такси унаа авахад илүү боломжтой. Галт тэрэгнээс буусан өглөө Сайншандын төмөр замын вокзалаас өдрийн 20-25 мянган төгрөгөөр хөлсний таксинд суугаад хамгийн ойр аялал жуулчлалын бүс Хамарын хийдийг зорино.Аяллын завсраар Хамарын хийд дэх хоолны гэрүүд, гурван замын уулзвар дахь жуулчны баазад зочилж гүнцэг барина. Хавар зун, намрын алинд ч ирэхэд говь нутгийн сонин сайхныг үзэж сонирхох боломж дүүрэн бий. Үзэх газрууд: Хамарын хийд Эхний үзэх газар бол Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт буй XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаагийн 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар байгуулсан Хамарын хийд. Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн дөрвөн хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийд, 500 гаруй ламтай байсан. Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Ноён хутагт Д.Данзанравжаа улааны шашныг монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамарын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд “Намтар дуулах дацан “нэртэйгээр байгуулсан юм. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамарын хийдэд театраас гадна “Хүүхдийн дацан” нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Өвгөн суварга Дараагийн орох газар бол Хамарын хийдтэй хаяа залгаа оршдог үлэмж том Өвгөн суварга билээ. 1823 онд Ноён хутагт анх энэхүү суваргыг Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн тухайд бүтээн байгуулсан боловч 1937 онд буулгасан. Иймээс Монголын хамгийн том энэхүү суваргыг дахин шинээр сэргээн бүтээж 2011 онд нээлтээ хийсэн юм. Шинээр бүтээсэн 32 м уг суваргын таван талд язгуурын таван бурхан залж, оройд нь соёмбо байршуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож, олон боть цай, арц, иж бүрэн тавилгатай таван ханатай хоёр гэр, бурхан шүтээн, улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна. Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншгийг нь хийж битүүмжилжээ. Гол амин мод буюу сорогшинг Минжийн хангайгаас залсан бөгөөд уг суваргын дотор орших бурхан шүтээн, хана туурганы чимэглэл сэлт нь хүний хараа булааж, бишрэл төрүүлэм дахин давтагдашгүй ур хийцтэй, шашин урлаг соёлын гайхамшигт дурсгал болсон юм. Өвгөн суварга бол урд зүгээс ирэх аюулыг гэтэлгэж байдаг ч гэж үздэг. Шамбалын орон буюу Энергийн төв Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсан гэдэг. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгог тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг. Бурхны мэлмий Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурхны мэлмийг дүрсэлсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Бясалгалын агуй Хамарын хийдийн цогцолбор газарт эрт үед даяанч нар сууж, бясалгал үйлдэж байсан 108 агуй, эхийн умай, өвчин, гэм арилгагч хад, сүсэгтнүүд сакура хэмээн нэрийддэг бүйлс модтой жалга судаг бүхий эргэл мөргөлийн газрууд болон Луутын цав хэмээх улаан, шар, хөх шавартай, дов толгод бүхий сонин тогтоцтой цав бий. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын үлдэгдэл мэр сэр тохиолдоно. Сакура Хавар буюу дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр ирвэл говийн буйлс сакура дэлгэрэхийг үзнэ. Хамарын хийдийн орчимд Шамбалын орны дэргэд цэцэглэдэг Сакура мод жил бүрийн хаврын тавдугаар сарын эхнээс дэлбээгээ чимдэг учир үүнийг үзэх гэсэн жуулчид, хувь хүмүүс албан байгууллагаараа, оюутан, сурагчид анги хамт олноороо амралтын өдрийг сонгон Хамарын хийдийг зорьдог уламжлалтай болсон. Сакура яг одоо цэцэглэж эхэллээ. Говийн тавдугаар ноён Хутагт Лувсанданзанравжаад нэгэн самурай шавь орсон бөгөөд 3 жил шамбалын оронд шавилан сууж нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн домогтой. Эдүгээ хутагтын музейд тэр самурайн сэлэм хадгалагдан үлдсэн байдаг. Сакура цэцэг нь ноён гэгээнтний бясалгал хийж байсан 108 агуйн ойролцоох жалгыг даган ургасан байдаг. Хүсэл биелүүлэгч Ханбаянзүрх хайрхан Хийдээс баруун хойно 20 км гаруй зайд Хан Баянзүрх хэмээх уул байдаг бөгөөд нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Энэ уулыг эртнээс тахиж ирсэн уламжлалтай. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан шүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Чин сэтгэлээсээ мөргөж залбирч чадвал хүсэл биелдэг гэдэг билээ. Хотоос зорин ирсэн зочин гийчний нэг өдрийн аялал Сайншанд дахь ноён хутагтын музей, аймгийн музей үзсэнээр өндөрлөж бямба гарагийн оройны 19.30 минутад Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж шөнөжин давхисаар ням гарагийн өглөө Улаанбатаарт ирнэ. Хамарын хийд, энергийн төв, Хүслийн уулнаа зорчсон хүн жилийн заслаа хийлгэсэн мэт сэтгэл дүүрч бодол тэгширдэг билээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
8 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
8 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
8 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
8 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
8 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
8 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
8 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
9 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
9 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
11 цаг    

Монголыг авардаг баатрууд…
11 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
11 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
11 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
11 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
11 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
11 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
11 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
12 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
12 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
12 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
12 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
12 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
12 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
12 цаг    

Төрийн заргач
12 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
13 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
13 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
13 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
13 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
13 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
13 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
13 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
13 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
13 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
13 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
15 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
15 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
16 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
16 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
16 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
16 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
16 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
16 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
16 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
16 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
16 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
16 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
16 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.