Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ГОВЬ-АЛТАЙ: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохуузын алдар гавьяаг олон нийтэд танилцуулж байна

НИЙТЛЭСЭН: 2023-01-25 12:05:20
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Говь-Алтай аймгийн соёлын өвийг олон нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус аймгийн Орон нутаг судлах музейтэй хамтран онцлог сонирхолтой үзмэр, эд өлгийн зүйл мөн Алтай нутгаас төрөн гарсан алдар суутнуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохуузын алдар гавьяаг олон нийт танилцуулж байна.Түүний гавьяат үйлсийг орон нутгийн төр захиргааны байгууллагаас алдаршуулахаар Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейг тус аймгийн ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Цогт-Очирын Лоохуузын нэрэмжит болгосон билээ. Хөх Дан овогт Цогт-очирын Лоохууз нь 1923 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд ард Цогт-Очирын 4 дүгээр хүү болон мэндэлжээ. Тэрбээр эцэг эхээс тавуулаа бөгөөд дээрээ хоёр эгч, нэг ахтай, дороо нэг охин дүүтэй байжээ. Аав Цогт-Очир нь тайж удамтай, малч, уран дархан хүн байсан агаад арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай нэгэн байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд буюу 1932 онд Дотоод яамнаас баривчлагдан алах ял заагдаж, одоогийн Завхан аймгийн “Улиастайн шорон”-д хоригдож байгаад тохиолдлоор амьд мэнд гарсан гэдэг. Ц.Лоохуузын ах дүү нар бүгд нэр төртэй хүмүүс байсан бөгөөд тухайлбал, нэг ойрын хамаатан нь Сангийн яамны орлогч сайд хийж байсан Тангад гэж хүн байснаас гадна БНМАУ-ын Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан Балган гэж хүн байжээ. 1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдахад элсэн орж, 1939 онд нутагтаа бага сургуулиа дүүргэн, УБ хотод Санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгсжээ. Улмаар дөнгөж байгуулагдаад байсан Намын Төв Хороооны Лекторын Товчоонд шилэгдэн орж ажилласан байна. Нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцан төгсчээ. Ц.Лоохууз нь 1944-1950 онд МАХН-ын Төв хороонд лектор, 1952-1955 онд мөн байгууллагад Тасгийн эрхлэгч, 1955-1956 онд Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1956-1962 онд Хөдөө аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд, 1962 оноос СнЗ-ийн харьяа Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байлаа. Ц.Лоохууз нь ажиллаж байх хугацаандаа туслах аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг олон бодит ажлуудыг анхлан санаачилж, Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж нэвтрүүлсэн нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийн аж амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр болж, эрс шинэчлэлтийг авчирсан байна. Тэрээр МАХН-ын Төв хороонд ажиллах хугацаандаа улс орныг хөгжүүлэх олон чухал шийдвэрийн төслийг боловсруулан тухайн үеийн ЗХУ болон бусад орны туршлагыг судалж, судалгаа хийж, онолын бүтээлч саналыг боловсруулан дэвшүүлж амжилттай хэрэгжүүлж байжээ. Ц.Лоохуузын улс орны эдийн засгийг хөгжүүлэх талаар дэвшүүлж гаргасан ажил хэрэгч, бүтээлч санал санаачлагын зарим нь улс орны хөгжлийн талаарх үзэл баримтлал болон хэрэгжиж, түүхэн ач холбогдол нь өнөөдөр ч гэсэн хадгалагдсаар байна. Тэрбээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх үеэс нам төрийн эсрэг үзэлтэй хэмээгдэн сэжигтэн болж эхэлсэн байна. Тиймээс түүнийг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилсон байна. Түүний ажил амьдралын намтар түүхэнд төрсөн нутаг Говь-Алтай аймагтай холбогдсон он жилүүд чухал байр суурийг эзэлдэг билээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг санаачлан байгуулсан ба хожим СнЗ-ийн харъяа Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын дарга, ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байхдаа гүйцээсэн байдаг. 1955-1956 онд тус нутгийг гайхалтай богино хугацаанд хөгжүүлж, аймгийн төвийн нийт өрхийг зуухжуулж, Хуучин хятадуудын ашиглаж байсан нүүрсний уурхайг түшиглэн нүүрсээр ханган, аймгийн төвд 2 том уурын зуухыг бариулан захиргааны нэгжүүдийг нэгдсэн халаалтын системд холбосноос гадна ард иргэдээр хүнсний ногоо тариулан хүнсэнд хэрэглэх аргад зааварчлан сургаж, аймгийн эргэн тойронд байгалийн бороо цас, булаг шандаар тэжээгддэг 3 хиймэл нуур байгуулсан нь аймгийн төвийн уур амьсгалыг чийгшүүлэн, таатай нөхцлийг бүрдүүлэхэд чухал ажил болсон байдаг. Мөн орон нутгийн хэмжээнд олон зам харгуйг засаж янзлан тохижуулсны дээр шинээр Дөтийн давааны зам, “Хүнхэр зуслан” амралтын замыг барьж байгуулсан нь нутгийн иргэд, олон түмний талархал хүлээсэн онцгой чухал ажил болсон байна. Ажил үйлс, малын тоо толгойгоор улсдаа сүүл мушгиж, тааруухан үзүүлэлттэй байсан аймгийг зөв удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласны үр дүнд нэг жил хагас гаруйн хугацаанд бүхий л үзүүлэлтээр улсын тэргүүний аймгийн түвшинд хүртэл өөд татаж, улсад түрүүлүүлэн тэргүүний аймаг болгосон. Улмаар тэрбээр улсад тэргүүлсэн шагналын мөнгөөр Монгол Улсад хамгийн анхны “Орон нутгийг судлах музей”-г санаачлан, үүсгэн байгуулж, орон байраар хангах, музейн үзмэр, урын санг бүрдүүлэн баяжуулах талаар онцгойлон анхаарч, өөрөөс хамаарах бүхнийг уйгагүй хийж байсан байдаг. Музейн үзмэрийн санг баяжуулахын тулд орон нутагт ажиллах үедээ малчид иргэдтэй уулзан, ховор нандин эд өлгийн зүйл, аймгийн иргэдийн хосгүй ховор гар урлалын бүтээлүүд, түүхийн дурсгалтай, дахин давтагдашгүй бүтээлүүдийг олж энэхүү музейн үзмэрүүдийг баяжуулсан билээ. Хожим тэрбээр ид хийж бүтээх эрч хүчтэй насандаа ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт суралцаж байхдаа 1964 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурал дээр тухайн үеийн төр засгийн удирдлагын алдаатай бодлогыг хурцаар шүүмжлэн, өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэй гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээс болж “Намын эсрэг бүлгийн толгойлогч”, “Намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн” гэх хилс хэрэгт шийтгэгдэж, 25 жилийн турш нутаг заагдан цөлөгдөх, шорон гянданд хоригдох зэргээр хэлмэгдэж, ар гэрийнхэн бидэнтэйгээ ч уулзах эрхгүй явсаар 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан бөгөөд АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн Үндэсний комиссын анхны даргаар ажиллаж байлаа. Ц.Лоохууз нь Говь-Алтай аймгийн Наран сумын харьяат Жамбын Бүрэнжаргалтай гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлэн өсгөж, хүнд бэрх амьдралын нугачааг сэтгэлийн хат, уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ даван туулж, эх орондоо үнэнч шударга, ажилч хөдөлмөрч иргэд болгон хүмүүжүүлсэн халамжит сайн хань, үлгэр жишээ өрхийн тэргүүн, эцэг хүн байлаа. Түүний эх орон, ард түмнийхээ төлөө хөдөлмөрлөсөн 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон”, “Сүхбаатрын одон”, Монгол Улсын Гавъяат эдийн засагч цол болон бусад одон медалиудаар шагнасны дээр Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөл хамгийн шилдэг хүнээр тодруулж, “Алтайн бахархал” өргөмжлөлөөр шагнагджээ. Ц.Лоохууз нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын сургуулийн анхны сурагч, лектор, орчуулагч, соён гэгээрүүлэгч, төрийн сайд, эрдэмтэн судлаачаас малчин, мужаан, оёдолчин, дархан, ногоочин, жолооч, худалдаачин, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесмэн, улс төрч, Монгол Улсын гавъяат эдийн засагч, шинэ Үндсэн хууль батлалцаж мутраараа тамгалсан орлогч дарга, амьд домог, алдар хүндийн эзэн, халуун эх оронч, Засагт ханы жинхэнэ хөх хар хүн байлаа. Цогт-Очирын Лоохууз нь 2018 оны 5 дугаар сарын 14-нд 94 насандаа таалал төгсчээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
8 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
8 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
8 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
8 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
8 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
8 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
8 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
9 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
9 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
11 цаг    

Монголыг авардаг баатрууд…
11 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
11 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
11 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
11 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
11 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
11 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
11 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
12 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
12 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
12 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
12 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
12 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
12 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
12 цаг    

Төрийн заргач
12 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
13 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
13 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
13 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
13 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
13 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
13 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
13 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
13 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
13 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
13 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
15 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
16 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
16 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
16 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
16 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
16 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
16 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
16 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
16 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
16 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
16 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
16 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
16 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.