Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТӨВ: Ж.Цэрмаа: Хоршоолон ажиллах нь олон хүмүүс нэгдэж, нэг зорилго, нэг мөрөөдөлтэй болж байгаа явдал

НИЙТЛЭСЭН: 2023-01-24 14:03:54
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Төв аймгийн эдийн засгийн гол түшиц салбар бол хөдөө аж ахуй. Үүнийгээ дагаад мал аж ахуйгаас гарган авч буй түүхий эдийг өөрсдийн технологийн дагуу боловсруулж, олон нэр төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа хоршоод Төв аймгийн сумдад нэмэгдсээр байгаа юм. Иймд өнөөдрийн ярилцлагаараа сум орон нутагтаа 24 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тасралтгүй үйлдвэрлэл эрхэлж байгаа “Сүүн далай оргил” хоршоог онцолж байна. Өрхийн хэрэгцээний түвшинд цөөн тооны үхэртэй ажилладаг байсан нутгийн хэсэг иргэд нэгдэж бүлэг үүсгэснээр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Сүүн далай оргил” хоршооны эхлэл тавигдсан түүхтэй аж. Тус хоршооны дарга Ж.Цэрмаатай уулзаж ярилцлаа. -Хоршоо байгуулах санаа хэдийд төрсөн бэ? Тухайн үеийн түүхээс хуваалцвал? -Социализмын үед саалийн механикжсан 400 үнээний фермд ажиллаж байсан хүмүүс сүүний чиглэлийн саалийн үнээний үүлдэр угсааг устгачихгүй юмсан гэсэн бодолтой үлдэж байсан юм. Түүний дараа хувь хувьдаа 10-15 үхэртэй жижиг фермерүүд болж олон жилийг үдсэн. Энэ хугацаанд өөрсдийн үйлдвэрлэсэн сүүгээ “Сүү” ХК болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд хямд үнээр өгдөг байлаа. Тэгээд энэ байдлаас гарах арга ухааныг ярилцаж байгаад нэгдэж бүлэг болж ажиллах нь зөв юм байна гэж бодсон. Ингээд 2009 онд 14 хүн нэгдэж “Сүүн далай” бүлэг байгуулж, гэр бариад гишүүдээсээ сүү авч уламжлалт аргаар цагаан идээ хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Зөвхөн гэр гэртээ цагаан идээ хийгээд сууж байдаг байсан бол бүлэг болсноор олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон. -Шинээр эхлүүлж байгаа ажилд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдсан байх? Саад бэрхшээл их тохиолддог байсан уу? Зах зээлдээ хэрхэн нэвтрэх, бүтээгдэхүүнээ боловсруулчихаад хаана борлуулахаа мэдэхгүй үе их байсан. Бид эхний бүтээгдэхүүнийхээ борлуулалтын ашгаас хуримтлал үүсгэн сүү боловсруулах цех авч байлаа. Ингэж хөдөлмөрөөрөө хоршиж үр шимийг нь хүртээд эхлэхээр бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх хүсэл төрдөг юм билээ. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд “Сүүн далай оргил” хоршоо болон зохион байгуулж, тамга тэмдгээ хүлээн авч, хуулийн этгээд болсон. Яг ийм үед “Глобал Коммунитис” олон улсын байгууллага манай суманд ирж сургалт явуулсан. Тус сургалтад сууж EMIRGE хөтөлбөрт хамрагдаж, гишүүдээ чадавхжуулсан. Энэ байгууллагатай хамтран ажилласнаар маркетингийн болон бизнесийн харилцааны соёлд суралцлаа. “Глобал Коммунитис” олон улсын байгууллагын дэмжлэгээр Солонгос, Энэтхэг зэрэг орноор явж туршлага судалж их зүйл сурсан. -Хоршоо болсноор ямар давуу талыг бий болгож чадсан бэ? Бүтээгдэхүүний чанар, ашиг орлогод гарсан дэвшил бий юу? -Хоршоо байгуулснаар үйлдвэрлэлийн аргаар цагаан идээ боловсруулах цехээ өргөтгөж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж чадсан. Ингэснээр ахуйн нөхцөлд биш, стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчин нөхцөлд үйлдвэрлэл явуулах боломжтой болсон. Мөн сум орон нутагтаа цөөн гэлтгүй ажлын байрыг бий болгож байгаа минь бахархмаар байдаг. Хоршоолон ажиллах нь ахуйн нөхцөлд ганцаар аж ахуй эрхлэхээс гурваас дөрөв дахин орлого нэмэгддэг онцлогтой. -Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн тань хүчин чадал ямар байгаа вэ? Нийт хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна? -Саалийн механикжсан фермд ажиллаж байсан туршлагатай гишүүд чанартай сүүг бэлтгэн хоршоондоо тасралтгүй нийлүүлдэг. Хоршооны гишүүд өдөрт 400 литр сүү үйлдвэрлэх боломжтой ба өнөөдрийн байдлаар 100 гаруй үхэртэй, өдөрт 250-350л сүү боловсруулж байна. “Чандмань” нэрийн тараг, өрөм, ааруул, зөөхий, аарц, ээзгий, зайрмаг гэх мэт 8-12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. -Одоо хэдэн гишүүнтэй вэ? -Нийт 10 гишүүн, 6 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. -Хоршоод үйл ажиллагаагаа тогтвортой байлгахад анхаарах гол хүчин зүйл нь? -Манай хамт олон сэтгэл нэгдэж чадсан учраас үйл ажиллагаа тогтвортой жигд явж ирсэн. Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэдэг ардын зүйр цэцэн үг бий. Энэ зарчмаар л бид эвлэлдэн нэгдэж, итгэлцэж, ойлголцож, шударга байж, нэгэн зорилгын дор зүтгэж чадсан. Хоршоолон ажиллах нь олон хүмүүс нэгдэж, нэг зорилго, нэг мөрөөдөлтэй болж байгаа явдал юм. -Бүтээгдэхүүнээ хаана борлуул­даг вэ? -Баянчандмань суманд болон Улаанбаатар хотын дэлгүүрүүд, зах худалдааны төвүүдэд нийлүүлдэг. Гэхдээ одоо манай хоршооны бүтээгдэхүүнүүд таниг­даад ихэнхийг нь захиалгаар нийлүүлдэг болсон. Хүмүүс утасдаад захиалгаа өгчихдөг. Бид найдвартай хугацаанд нь үйлдвэрлээд өгдөг болохоор өөрийн гэсэн худалдан авагчтай болсон. Мөн аймгаас жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад оролцдог. -Танай бүтээгдэхүүний онцлог юу вэ? -“Сүүн далай оргил” хоршоо нь ямар нэгэн хольц байхгүй цэвэр сүүгээр өдөр бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, иргэдийн гарт найдвартай хүргэж өгдгөөрөө онцлог. Хариуцлагатайгаар хамтран ажилладаг, байнгын захиалагч нар олон болсон нь манай хоршооны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн онцгой амт чанартай байна гэж ойлгож байна. -Хоршооны цаашдын зорилго? -Үнээний цэвэр сүүгээр чанар стандартын шаардлагад нийцсэн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангасан үндэсний үйлдвэрлэлийн онцлогийг хадгалан, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлэх замаар гишүүдийнхээ өрхийн эдийн засгийг дэмжих эрхэм зорилго өвөрлөж явна. Мөн цаашлаад улс, орон нутгийнхаа хүнсний эрүүл мэндэд жаахан ч болов хувь нэмрээ оруулахыг хүсч байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд үйлдвэрлэлээ улам өргөжүүлэн нэг тонн сүү боловсруулах хүчин чадалтай болохыг зорьж байна. -Ярилцсанд баярлалаа. Төв аймгийн хэмжээнд 306 хоршоо бүртгэлтэй байдаг ба 2022 онд 187 хоршоог шинээр байгуулснаас Хөдөө аж ахуйн хоршоо 125, худалдаа үйлчилгээний 114, үйлдвэрлэлийн хоршоо 67 байдаг ба 6,1 тэрбум төгрөгийн хувь хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
8 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
8 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
8 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
8 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
8 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
8 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
8 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
9 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
9 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
11 цаг    

Монголыг авардаг баатрууд…
11 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
11 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
11 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
11 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
11 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
11 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
12 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
12 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
12 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
12 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
12 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
12 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
12 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
12 цаг    

Төрийн заргач
13 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
13 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
13 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
13 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
13 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
13 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
13 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
13 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
13 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
13 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
13 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
16 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
16 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
16 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
16 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
16 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
16 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
16 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
16 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
16 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
16 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
16 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
16 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
16 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.