Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөв

НИЙТЛЭСЭН: 2023-01-20 21:29:59
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Нэгдсэн хуралдаан 16 цаг 30 минутад дахин үргэлжилж АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн зүгээс хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй байр суурьтай байгаагаа мэдэгдсэний дараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг “хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;" гэж, мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;” гэж өөрчлөн найруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22.2.5 дахь заалтыг “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д зааснаас бусад агуулга бүхий зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн, Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.3 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Ингээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсний дараа зарим хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссон юм. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэсний дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Мөн уг хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, эцсийн найруулгыг нь сонслоо. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил гарах эсэхэд Хүний эрхийн Үндэсний комисс онцгой анхаарч ажиллах нь зүйтэйг онцлов. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах, цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүний эрхийн зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд 03 дугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэлийг ажлын хэсэгт өгөв. Ингээд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажиллаж, зарим нь дүгнэлт, тайлангаа гаргасныг мэдэгдлээ. Мөн монголчууд түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн Улсын Их Хурал, түмний элч болсон УИХ-ын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстойг онцлон тэмдэглэв. Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
8 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
8 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
8 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
8 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
8 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
8 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
8 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
9 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
9 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
10 цаг    

Монголыг авардаг баатрууд…
10 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
11 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
11 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
11 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
11 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
11 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
11 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
11 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
11 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
11 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
11 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
12 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
12 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
12 цаг    

Төрийн заргач
12 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
12 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
13 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
13 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
13 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
13 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
13 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
13 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
13 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
13 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
13 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
15 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
15 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
15 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
15 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
15 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
15 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
15 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
15 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
16 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
16 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
16 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
16 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
16 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
16 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.