Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголын тамирчид “Парис-2024” олимпын эрхээ хэрхэн авахыг танилцуулж байна

НИЙТЛЭСЭН: 2023-01-17 17:08:02
Спорт > спорт | Сэтгэгдэл: 0

Манай зарим спортын төрлийн тамирчид “Парис-2024” Зуны олимпын эрхээ хэрхэн авах шалгуурыг танилцуулж байна. Олимпын эрхийн төлөөх тэмцэл энэ оноос эхлэх бол 2024 оны хавар гэхэд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн үндсэндээ тодрох юм. БОКС Парисын олимпын боксын тэмцээнийг олон улсын холбоо нь бус, ОУОХ-ноос томилогдсон тусгай комисс зохион байгуулна. Олимпын эрхийг ямар тэмцээнээс хэрхэн олгох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Ямартай ч ирэх 9, 10 дугаар сарыг дамнан зохиогдох Азийн наадмаас манай тивийн боксчид олимпын анхны эрхээ авах тус Азийн наадмын боксын тэмцээн урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй. Улмаар 2024 он гараад олимпын эрх олгох 2 цуврал тэмцээн зохиогдох товтой. Монголын боксчид 2016 онд зургаа, 2020 онд гурван тамирчинтай олимпын наадамд оролцож байв. БУУДЛАГА Нийт 340 мэргэн бууч (170 эрэгтэй, 170 эмэгтэй) Парисын олимпод онч мэргээ сорино. Нийт оролцох тамирчны тоо Токиогийн олимптой харьцуулахад 20-иор багасчээ. Буудагчдын хувьд эрхийн тэмцэл хэдийн эхэлсэн бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард Египетэд болсон ДАШТ-ээс нийт 32 эрх эзэндээ очсон. Эрх олгох дараагийн тэмцээн нь энэ оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр Азербайжаны Бакуд болох ДАШТ юм. Тус тэмцээний олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид эрхээ авах юм. Мөн 11 дүгээр сард БНСУ-д болох Азийн АШТ-д эхний хоёр байрт шалгарч чадвал Парисын олимпын тийзээ өвөртөлнө. Улмаар 2024 оны Азийн АШТ манай буудагчдын хувьд эрхээ авах сүүлийн тэмцээн байх болно. Буудлагынхан өмнөх Токиогийн олимпод дөрвөн тамирчинтай оролцож байв. ЧӨЛӨӨТ БӨХ Токиогийн олимпын нэгэн адил 288 бөх (192 эрэгтэй, 96 эмэгтэй) Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээнд зодоглоно. Олимпын эрхийг гурван үе шаттай олгох бөгөөд эхнийх нь ирэх 9 дүгээр сард Сербийн Белград хотноо болох ДАШТ байгаа. Энэ тэмцээний олимпын жин бүрийн эхний таван бөх Парисыг зорих эрхтэй болно. Медаль хүртсэн дөрвөн бөх эрхээ шууд авах бол хүрлийн төлөө барилдаад ялагдсан хоёр бөх нэмэлт нэг эрхийн төлөө халз барилдах юм. Дараагийн боломж нь олимпын эрх олгох тивүүдийн тэмцээн. 2024 он гаргаад зохион байгуулах тус тэмцээний жин бүрийн эхний хоёр байрын эзэд эрхээ өвөртлөх болно. Улмаар эрхгүй хоцорсон бөхчүүд хамгийн сүүлийн боломж болох дэлхийн тэмцээнд эхний хоёр байр эзэлбэл эрхээ авах юм байна. ЖҮДО Эрэгтэй 186, эмэгтэй 186, нийт 372 жүдоч Парист өрсөлдөх нь Токиогийн олимпоос 16-гаас бага байна. Эрхийн шалгуур өмнөхтэй ижил буюу жин тус бүрийн чансааг үндэслэнэ. 2022 оны 6 дугаар сарын 24-нд олимпын эрхийн онооны систем албан ёсоор бодогдож эхэлсэн бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 23-нд хаагдах юм. Улмаар жин тус бүрийн эхний 17 байрт бичигдэж буй бөхчүүд Парисын олимпын эрхээ авна. Одоогоор Монголын 10 бөх олимпын эрхийн бүсэд багтаж байна. Өмнөх олимпод манай жүдочид 14 жингийн 12-т нь эрхээ авч байв. ДУГУЙ Энэ удаа 90 эрэгтэй, 90 эмэгтэй нийт 180 тамирчин олимпын наадмын замын дугуйн тэмцээнд оролцоно. Эрх олгох гурван шат байгаа бөгөөд эхнийх нь тухайн улсын чансаа юм. Дугуйчид 2023 оны 10 дугаар сарын чансаагаар 1-5 байрт бичигдсэн орон 4 тамирчин , 6-10-т байвал тус бүр 3 тамирчин, 11-20-д жагсвал тус бүр 2 тамирчин, 21-45 дугаарт чансаатай орнууд 1 тамирчнаа олимпод оролцуулах эрхтэй болно. Манай улс одоогоор дэлхийн чансааны 35-д бичигдэж байгаа бөгөөд энэ байраа оны эцэс хүртэл хадгалж чадвал 1996 оноос хойш анх удаа дугуйн спортоор олимпын эрх авах боломжтой. БАДМИНТОН Бадминтончдын Парисыг зорих тэмцэл 2023 оны 5 дугаар сарын 1-нээс эхэлж, 2024 оны 4 дүгээр сарын 28-нд өндөрлөнө. Энэ хооронд зохион байгуулсан Дэлхийн бадминтоны холбооноос баталсан тэмцээнүүдэд олимпын эрхийн оноо олгох бөгөөд ганцаарчилсан төрлийн эхний 38 байрт эрэмбэлэгдсэн тамирчид эрхээ шууд авах болно. Үүн дээр нэмэгдээд дэлхийн чансааны 250 дотор багтдаг тамирчдаас таван тивийн төлөөлөл тус бүр хоёр хүн, нийт 10 тамирчин нэмэлтээр эрх авах боломжтой. Парисын олимпын бадминтоны тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн үндсэн таван төрлөөр явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 86, нийт 172 тамирчин өрсөлдөх юм. 3Х3 САГСАН БӨМБӨГ Олимпын наадмын хөтөлбөрт хоёр дахь удаагаа багтаж буй 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман шилдэг баг өрсөлдөнө. Эрх авах анхны шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. 2023 оны 11 дүгээр сарын чансааны эхний гурван байрт жагсаж буй багууд эрхээ авах учиртай. Гэхдээ эхний гуравт жагслаа гээд эрхээ шууд авчихна гэсэн үг биш. Учир нь зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэй багийнхаа аль нэгийг шууд оруулах эрхтэй учир тухайн хүйсийн багаас нэг эрх хасагдана. Хэрэв зохион байгуулагч Францын эрэгтэй баг чансаагаар эрхээ авчихвал эрэгтэй багуудын эхний хоёр нь л тэдэнтэй нэгдэнэ гэсэн үг. Харин үлдсэн 10 эрхийн төлөө багууд гурван удаагийн цуврал тэмцээнд хүч сорих юм. Одоогоор манай эрэгтэй шигшээ дэлхийн чансааны 5-д, эмэгтэйчүүд 11-т бичигдэж байна. ХҮНДИЙГ ӨРГӨЛТ Олимпод оролцох туйванчдын тоо жилээс жилд багассаар байна. Лондон, Риогийн олимпын хүндийг өргөлтийн тэмцээний нийт квот 260 байсан бол Токиод 196, Парист 120 болон буурчээ. Тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд медальтнуудаа тодруулдаг байсан нь 5 болж буурсан байна. Олимпын наадамд нэг улс аль нэг хүйсийн таван жингийн гуравт нь л тамирчнаа оролцуулах боломжтой. Эрхийн оноог тооцохдоо чансаа өндөр долоон тэмцээнд өргөсөн үзүүлэлтийг харгалзана. Эдгээр тэмцээн нь 2022, 2023 оны ДАШТ, 2023, 2024 оны тивийн АШТ, 2023 онд болох хоёр Гран при болон 2024 оны Дэлхийн цомын тэмцээн юм. Эдгээр тэмцээнд өргөсөн үзүүлэлтээр нь эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт 10 эрх олгох юм гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
8 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
8 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
8 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
8 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
9 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
9 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
9 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
9 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
9 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
11 цаг    

Монголыг авардаг баатрууд…
11 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
11 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
11 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
11 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
12 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
12 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
12 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
12 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
12 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
12 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
12 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
12 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
12 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
12 цаг    

Төрийн заргач
13 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
13 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
13 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
13 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
13 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
13 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
13 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
13 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
13 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
14 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
14 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
16 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
16 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
16 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
16 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
16 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
16 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
16 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
16 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
16 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
16 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
16 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
16 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
16 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.