Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 09-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АРХАНГАЙ: Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулах ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг сэргээжээ

НИЙТЛЭСЭН: 2023-01-09 17:51:29
Эдийн засаг > Ашигт малтмал | Сэтгэгдэл: 0

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт 1999 оноос хойш алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 аж ахуй нэгжийн ашиглалтын 12, хайгуулын 1 тусгай зөвшөөрлийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ашигт малтмалын тухай” хуулийн 56-р зүйлийн 56.1.5 дах хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын санал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын багийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцалж, алт олборлох үйл ажиллагааг зогсоон, эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө цуцлуулсан 11 аж ахуйн нэгж дээрх шийдвэрийг эсэргүүцэн шүүхийн байгууллагад гомдол гаргаж, 2022 оны байдлаар Цэнхэр сумын Орхон багийн Гүүтийн ам гэх газарт “Сэншивэе Монгол” ХХК-ийн MV-017316 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Шийрт, Харгуйтын ам гэх газарт “Батдөлгөөн мөрөн” ХХК-ийн MV-005529 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Өлийн голын адаг гэх газарт “Гурван хайрханы асар” ХХК-ийн MV-004174 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Өлзийт тээл гэх газарт “БМНС” ХХК-ийн MV-001410 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Бодонт гэх газарт “Голден хаммер” ХХК-ийн MV-004780 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Өлийн гол гэх газарт “Улз групп” ХХК-ийн MV-020442 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Ар чулуутын ам гэх газарт “Алтай голд” ХХК-ийн MV-012470 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Өлзийт тээл гэх газарт “Эрдэнэсийн хотхон” ХХК-ийн XV-006219 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр сэргээсэн байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэнтэй холбоотойгоор 2021 онд аймгийн Засаг даргын 2021 оны А/104 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар холбогдох төрийн байгууллагуудыг хамруулсан ажлын багийг байгуулан Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй болон тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд байнгын хяналт тавих, хэв журмыг сахиулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналтын постыг дээрх байгууллагуудын 4-5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 3 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд, 2022 онд аймгийн Засаг даргын 7 дугаар сарын 8-ны өдрийн А/536 дугаар захирамжаар ажлын баг байгуулан Цэнхэр сумын Орхон багт хууль бусаар ашигт малтмал олборлох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтын постыг аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Цэнхэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран 7 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд тогтмол хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. 2021 онд ашигт малтмал ашиглалтын MV-001410 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “БМНС” ХХК нь Өлзийт тээл гэх газарт Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид шаардагдах уурхайд байх баримт бичгийг батлуулан 2 га талбайд хөрс хуулалт, олборлолтын ажил, 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 25 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хууль журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Бусад аж ахуй нэгжийн уул уурхайн олборлолтын ажлыг эхлүүлээгүй байна. 2022 онд ашигт малтмал ашиглалтын MV-001410 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “БМНС” ХХК, MV-004780 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Голден хаммер” ХХК, MV-004780 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Улз групп” ХХК-ууд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид шаардагдах уурхайд байх баримт бичгийг батлуулсан боловч “Голден хаммер” ХХК, “Улз групп” ХХК-ийн бичиг баримт олборлолт хийх боломжит хугацаа буюу 4 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд багтаж батлагдаагүй тул үйл ажиллаагаа явуулаагүй аж. Мөн 2022 онд “БМНС” ХХК 4.7 га талбайд хөрс хуулалт, олборлолтын ажил, 10 га талбайд техникийн, 8 га талбайд биологийн нөхөн сэргээлт (3101.2 сая), “Гурван хайрханы асар” ХХК 6 га талбайд техникийн нөхөн сэргээлт (240 сая), “Батдөлгөөн мөрөн” ХХК 8 га талбайд техникийн нөхөн (135 сая ) сэргээлтийг тус, тус хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар Цэнхэр сумын Орхон багт нөхөн сэргээлт хийх шаардлагатай уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 12 байршлын 480.65 га талбай байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Цаашид Цэнхэр сумын Орхон багт тусгай зөвшөөрөл эзэмшигчдээр нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгүүлэх, ордуудын нөөцийг бүрэн ашиглуулж, цаашид дахин уул уурхайн олборлолт явуулах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлого шийдвэрийг нэгтгэж, уул уурхайн ашиглалт эхлүүлэх боломжит хугацаа буюу 3 дугаар сараас өмнө аж ахуй нэгжүүдийн бичиг баримтыг бүрдлийг хангуулж, хуулийн дагуу олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.