Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.Цэнгэл: 2023 онд төрийн өмчит 26 компанийг олон нийтийн болгоно

НИЙТЛЭСЭН: 2022-12-30 11:57:06
Эдийн засаг > Үнэт цаас | Сэтгэгдэл: 0

"Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК олон нийтэд хувьцаа гаргаснаар 5 дахь өдрөө болж, өнөөдөр захиалгын хугацаа дуусч байна. Биржийн хувьчлалаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж буйг Сангийн сайд Б.Жавхлан онцлон тодотгосон. Төрийн болон төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулсан юм. -Олон нийтэд хувьцаагаа гаргах төрийн өмчит ААН-үүдийн жагсаалтад эхний ээлжинд автозам засвар, арчлалт (АЗЗА)-ын компаниуд байгаа. Томоохон ААН-үүдийн хувьчлал хэзээ явагдах вэ? -Ирж буй онд нийт 26 компанийн төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг Хөрөнгийн биржид олон нийтэд арилжиж нээлттэй хувьцаат компани болгоно. Энэ талаар УИХ үндсэн чиглэлээ баталж, 16 дугаар тогтоол гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тогтоолын дагуу Засгийн газар компаниудын жагсаалтыг гарган баталдаг журамтай. Таны асууж буй АЗЗА компаниудын хувьд 20 гаруй байгаа. Эдгээрийг хөрөнгийн зах зээлд эхний ээлжинд гаргана гэж буй боловч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК, Монголын Цахилгаан холбоо, Мэдээлэл, холбооны сүлжээ компани, Мэдээлэл, технологийн (IT) парк, Хөдөө аж ахуйн давхар даатгал зэрэг компани, байгууллагууд бий. Нийгэмд үнэ цэнтэй томоохон компани, үйлдвэрүүдийг яагаад хувьчлахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Үүнийг Засгийн газар анхааран ач холбогдол өгөн ажиллаж байгаа. Тухайлбал, Засгийн газрын ХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Монросцветмет”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон үйлдвэр, компанийг олон нийтийн болгох талаар судалж, IPO хийх ажлыг яаралтай эхлүүлэх чиглэл өгсөн. Мөн УИХ-аас баталсан хувьчлалын үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг дахин дахин хөндөж байгаа. -Төрийн өмчит компаниуд IPO хийх нь мэдээж компаниудын засаглалыг сайжруулж, олон нийтийн болгох зорилготой. Гэтэл үүний өмнө корпорац, групп байгуулах зэргээр бас бүтэц, зохион байгуулалт хийж эхэлсэн. Энэ нь ямар зорилготой вэ? -Тиймээ, бид уул уурхайн чиглэлийн томоохон нэр дурдсан ААН, үйлдвэрийг “Эрдэнэс Монгол” гэсэн корпорацийн бүрэлдэхүүнд оруулж, мөн дотор нь Зэс, металлын групп болон Нүүрс, дэд бүтцийн групп байгуулж байгаа. Энэ нь төрийн өмчит компаниуд олон толгойтой бус, бодлого нь нэг байдаг, нэг менежментээр хөрөнгө оруулалтаа хийдэг, компаниудынхаа хөгжлийн асуудлыг шийддэг, орлого нь Баялгийн сандаа орж төвлөрч байдаг, хамгийн гол нь мэргэжлийн хувьд ч тэр Засгийн газраас хараат байдалд ажиллах зорилготой юм. Ийм зохион байгуулалт, зарчмаар эхний ээлжинд явна. Энэ бол шинэ бүтэц биш. Бусад оронд хэрэгжиж буй туршлагыг судалж үзээд бид шийдвэрээ гарган хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм. Энэ нь юутай холбоотой гэхээр стратегийн гэж нэрлэгдэж буй уул уурхайн компаниудаас орж буй орлогын дийлэнх хувиар ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой гэсэн Үндсэн хуульд орсон (6-гийн 2 дахь) заалттай уялдуулж буй юм. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс Баялгийн сангаар дамжуулан дээрх асуудлыг шийддэг байх юм. Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Гэхдээ бид энэ хууль гарахыг хүлээлгүйгээр, хууль гарахын урьтал болгон томоохон компаниудыг корпорацын бүтэц руу оруулах чиглэлийг Засгийн газар гаргаад хэрэгжүүлж эхэлж байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, 10-аад жилийн түүхтэй “Эрдэнэс Монгол” өмнө нь олигтой ажиллаж ирээгүй. Тиймээс одоо менежментийн үйл ажиллагааг нь бодитоор хэрэгжүүлэх талаар Засгийн газар шийдвэрлэж, дээрх зохион байгуулалтад оруулан бүтцийн том өөрчлөлт хийж байна гэв. Тэрбээр, манай улсын хөрөнгийн зах зээлийн өмнөх 30 жилийн тогтолцоо угаас үр өгөөж муутай явж ирснийг хэлж байлаа. Цаашаа ийм байдлаар явж болохгүй нь харагдсан учир энд зоригтой өөрчлөлт хийж, олон улсын жишгээр компанийн засаглал нь хөгжсөн тийм байдал руу явахаас өөр аргагүй гэсэн юм. Төрийн өмчит компани, ААН-үүдийн өмч хөрөнгө болон орлого нь нэмэгдээд буй хэрнээ өгөөж тааруу, улсад өгөх татвар нь олигтой нэмэгдээгүй явж ирснийг тэрбээр дахин тодотгож, 1991 онд Хөрөнгийн бирж байгуулагдан өмч хувьчлал явагдан, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд хөгжиж эхэлсэн, 1996 оны Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Компаний тухай хуулиуд гарсныг дурдаж байлаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.