Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХУВЬЧЛАЛ: Б.Жавхлан Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж байна

НИЙТЛЭСЭН: 2022-12-26 12:49:03
Эдийн засаг > Үнэт цаас | Сэтгэгдэл: 0

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр боллоо. Ёслолд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан оролцож арилжааг нээх цан цохилоо. Тэрбээр, 1991 онд байгуулагдсан Монголын Хөрөнгийн бирж төрийн өмчит компани өнгөрсөн 30 жилд түүхэн үүргээ гүйцэтгэж ирснийг онцолж, одоо, хөрөнгийн зах зээлийн дараагийн аравны хөгжлийн загварыг бид хамгийн оновчтой, зоримогоор тодорхойлж, төр-хувийн хэвшлийн зохистой харилцааг хангах замаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналт, мэргэжлийн байгууллагуудын оролцоонд тулгуурлан нээлттэй хувьцаат компаниудыг хөгжүүлэх шинэ түүхэн цаг үе ирж буйг тодотголоо. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийн ууган байгууллага Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгон олон нийтийн хяналтад оруулах хариуцлага бүхий түүхэн үйл явц эхэлж байна гэв. УИХ, Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дэвшүүлж, эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн стратегийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үүднээс төрийн өмчит компниудын төрийн эзэмшлийн хувьцааг олон нийтэд санал болгох замаар, төрийн хувь, оролцоог бууруулж, олон нийтийн хяналтаар дамжуулан санхүүгийн сахилга баттай засаглал, үйл ажиллагаа нь ил тод, үр ашигтай компаниудыг бий болгох ажыг үе шаттай зохион байгуулж буйг тодотгон хэллээ. Б.Жавхлан Хөрөнгийн биржийн хувьцааг арилжсанаар уг зах зээлд олон нийтийн оролцоо, хяналт дээшилнэ. “Бид энэхүү урт хугацааны хөгжлийн зорилтдоо хүрэх анхны шанг амжилттай татсан. Энэ удаагийн парламентаас Монгол Улсын хөгжил, цэцэглэлтэд маш том эерэг нөлөө үзүүлэхүйц бодлогын шийвэрийг гаргасан. Энэ нь 2022-2023 онд багтаан төрийн өмчит нийт 25 компани болон төрийн банкийг нээлттэй, олон нийтийн компани болгох УИХ-ын энэ оны 16 дугаар тогтоол юм гэдгийг онцлон дурдлаа. Тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчит компаниудад иргэд, олон нийтийн хяналт, оролцоог дээшлүүлэх нөхцөл бүрдээд зогсохгүй, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож өгөөж хүртэх иргэд, олон нийтийн, нөгөө талаар хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө босгож, санхүүжилт хийх компани, ААН-үүдийн тоо эрс нэмэгдэнэ хэмээн үзэж байна гэв. Энд тэрбээр хоёрхон сарын өмнө хувьцаагаа гарган 7423 хувьцаа эзэмшигчтэйгээр оло ннийтийн болоод буй Төрийн банкны хувьчлал системийн нөлөө бүхий банкуудаа түүчээлж буйг дурдлаа. Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийг улам өдөөх нэг чухал алхам нь Монголын Хөрөнгийн бирж өөрөө төрийн өмчийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож буй өнөөдрийн үйл явдал орж байна гэв. МХБ-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд санал болгохдоо УИХ-аас баталсан бодлого, шийдвэрийг хэлбэртгүй дагаж мөрдүүлэн, хувьцаа худалдан авах захиалга өгсөн бүх оролцогч нарын хүсэлтийг хүлээн авч биелүүлэх зарчмыг нээлттэй баримтлан ажиллана хэмээн мэдэгдлээ. Тэрбээр, Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж байна гэв. “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай арилжааг нээж хэлэхдээ, хувьцааны захиалга өнөөдрөөс энэ сарын 30 хүртэл үргэлжилж, нэгж хувьцааг 100 төгрөгөөр үнэлэн, төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг олон нийтэд санал болгосноор 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэв. Энэ 7 хоногт МХБ ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувьд хөрөнгө оруулах боломж олон нийт, хөрөнгө оруулагч нарт нээгдэж байна. Тодруулж хэлбэл, Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшигч нар болон үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй болон санхүүгийн үйлчилгээ үзүүлж компаниуд буй цааш олон улсын жишгээр явах боломжийг нээж буйг Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.