Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Юнивишн” компанид хэрэглэгчтэй байгуулсан гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх шаардлага хүргүүлжээ

НИЙТЛЭСЭН: 2022-12-09 14:32:43
Эдийн засаг > Үнэ, ханш | Сэтгэгдэл: 0

"Юнивишн" компани хэрэглэгчдэдээ урьдчилж мэдэгдэлгүйгээр үнээ нэмсэн тухай гомдол сүүлийн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт олноор иржээ. Тус газар мэдээллийн мөрөөр судлахад “Юнивишн” компани үнэ нэмэхээс өмнө 10 дугаар сарын 30-нд “Зууны мэдээ” сонинд 12 дугаар сарын 1-нээс үнэ нэмэх тухай мэдэгдэл гаргасан байна. ШӨХТГ нь харилцаа холбооны салбарыг хянах заалтгүй бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороонд үнэ нэмсэн нь үндэслэлтэй эсэхийг хянуулахаар хүсэлт хүргүүлээд байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Тус компанийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд үнэ нэмэхтэй холбоотой зүйл заалт бий. 1800 хувь хэвлэгддэг “Зууны мэдээ” сониноор мэдээллээ түгээсэн нь зохисгүй юм. Хэрэглэгч бүр мэдээлэл авах эрхтэй тул мэдээлэл түгээх хамгийн боломжит суваг нь зурагтаа асаахад гарч ирдэг дэлгэцний хэсгийг ашиглаж болох байсан. Иймд мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзээд үргэлжлүүлэн шалгана” гэв. Үүнээс гадна “Sky media” компанийн урамшуулалт үйлчилгээг шалгахад хэрэглэгчдэд мэдээлэл хүргэснээс хойш 10 хоногт хариу мэдэгдээгүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзээд, төлбөр төлөх зэрэг бусад үүргээс чөлөөлөх боломжгүй гэж заасныг буруу гэж үзжээ. Хүчээр түрэмгийлсэн энэ заалтыг өөрчлөх албан шаардлагыг “Sky media” компанид хүргүүлээд байна. Дээр 2 компани хэрэглэгч багцаа ахиулахад нээлттэй ч багасгахад нь боломж олгохгүй байгаа, мөн интернэт, зурагт, суурин утсыг заавал хамтад нь авахыг шаарддаг, ижил төрлийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг өөр үнэтэй, ялгавартай борлуулж буй гэрээний заалтыг өөрчлөх албан шаардлага хүргүүлээд байгааг С.Мөнхчулуун тэмдэглэлээ. Түүнчлэн, ШӨХТГ-т “2015 онд 4 радиод 80-90 Мгц дээр долгионы тендер өгснөөр ямар ч автомашинд мэдээлэл нь шууд цацагдах боломжтой болж, бусад 33 радио нь зөвхөн зөв хүрдтэй Европ стандартын автомашинд цацагдах болсон нь шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарлан, давуу эрх бий болгосон гомдлыг “Монголын FM радионуудын нэгдсэн холбоо”-оос ирүүлжээ. Гомдлыг хянаад, Өрсөлдөөний тухай хуулльд аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. Иймд зөрчил дутагдлыг арилгаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 37 радиод аль ч автомашинд эфирээ цацах техникийн боломж олгох албан шаардлагыг ХХЗХ-нд хүргүүлжээ. Мөн, арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээлийн шимтгэлийг 1 хувиар тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан тул нэр бүхий 9 банкыг 20 сая төгрөгөөр торгох албан даалгавар хүргүүлсэн. Банкууд үүнийг эсэргүүцэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хурал энэ сарын 7-нд болох байсныг 21-нийг хүртэл хойшлуулжээ. Иргэд, аж ахуйн нэгжээс ШӨХТГ-т онгоцны тийзийн үнэ, агаарын хөлгийн шатахууны сумалгаа, ачилтын үнийн өсөлттэй холбоотой ирүүлсэн гомдлын дагуу онгоцны шатахуун борлуулах, цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч “Мэргэ ван” ХХК-д холбогдох зөрчлийг шалгажээ. Давамгай байдлаа хууль бусаар ашиглан, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт их үнэ тогтоосон тус компанид Зөрчлийн тухай хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183.6 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тодруулбал, онгоцны түлшний үнийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн үнэтэй харьцуулахад хил үнэ энэ оны 8 дугаар сард 46.7, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 11.6 хувиар нэмэгдсэн. “Мэргэ ван” ХХК нь энэ оны 8 дугаар сард агаарын хөлгийн шатахууны сумалгааны кг тутамд 2800 байсан үнийг 5600 төгрөг болгож 100 хувь, ачилтын кг тутамд 2750 байсан үнийг 5550 төгрөг болгож 102 хувиар нэмээд байна. Валютын ханш 10 гаруй, хил үнэ 40 гаруй хувиар буюу нөлөөлөх хүчин зүйл 50 гаруй хувиар өөрчлөгдсөн байхад тус компани сумалгаа, ачилтын үнийг 100-102 хувиар нэмж давамгай байдлаа хууль бусаар ашиглан, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзсэнийг ШӨТХГ мэдээлсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
7 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
7 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
7 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
7 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
7 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
7 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
7 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
8 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
8 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
10 цаг    

Монголыг авардаг баатрууд…
10 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
10 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
10 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
10 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
10 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
10 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
10 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
11 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
11 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
11 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
11 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
11 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
11 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
11 цаг    

Төрийн заргач
11 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
12 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
12 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
12 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
12 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
12 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
12 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
12 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
12 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
12 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
12 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
14 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
14 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
15 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
15 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
15 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
15 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
15 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
15 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
15 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
15 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
15 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
15 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
15 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
15 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
15 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.