Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ

НИЙТЛЭСЭН: 2022-12-09 12:29:39
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Архангай : Төрийн аудитын газраас орон нутгийн 2023 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх гүйцэтгэлийн аудитыг өнгөрөгч 11-р сарын 20-нд хийжээ. Аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ”Аудитын жилийн төлөвлөгөө батлах тухай” 2022 оны А/12 дугаар тушаалын дагуу гүйцэтгэсэн байна. Архангай аймгийн 2023 оны орон төсвийн төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан эсэхэд аудит хийж дүгнэлт гарган төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал зөвлөмж боловсруулж, аймгийн ИТХ-д хүргүүлэн, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилго чиглэгджээ. Аймгийн Засаг дарга нь тухайн жилийн төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Төрийн аудитын байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлж, аймгийн ИТХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Аудитын явцад Архангай аймгийн 2022 оны төсөв, төсвийн тодотгол, 2022 оны батлагдсан төсөв, хүлээгдэж байгаа гүйцэтгэл, аймгийн Засаг даргаас Сангийн яаманд хүргүүлсэн 2023 оны жилийн төсвийн төсөл, Сангийн Яамнаас хянаж ирүүлсэн тооцоо, холбогдох мэдээлэл, аймгийн ИТХ-д өргөн мэдүүлэх төсвийн төсөл, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, БОАЖГ, ОЧГСГЗ, Татварын хэлтэс, сумдын татварын байцаагч болон төсвийн орлого бүрдүүлдэг зарим байгууллагаас ирүүлсэн судалгаа, мэдээлэл, орлого, зардал, төсөвтэй холбоотой тайлан, мэдээ, судалгаа, өмнөх онуудын аудитын тайлан, аймгийн ИТХ-д хүргүүлсэн санал дүгнэлт зэрэгт үндэслэн нөхцөл байдлыг тодорхойлон дүн шинжилгээ хийжээ. Аудитаар илэрсэн зөрчлийн талаар: Аудитаар нийт 6,215.0 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн. Үүнээс ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн 2022 оны орлогыг дутуу тооцоолж, ногдуулсан 2.5 сая төгрөгийг ашиглагч нараас төсөвт буцаан төлүүлэх төлбөрийн акт тогтоон барагдуулж, аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 6,212.4 сая төгрөгийн 53 төсөл арга хэмжээг Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөөгүй зөрчлийг таслан зогсоох, арилгуулах албан шаардлагыг аймгийн Засаг даргын орлогч, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарт хүргүүлсэн. Орон нутгийн 2023 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зардал хорогдуулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэхээр хүргүүлсэн саналын талаар: Орлого нэмэгдүүлэх санал: Аудитын явцад цуглуулсан баримт, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн санал, орлогын давтан тооцоолол зэрэгт үндэслэн дараах орлогуудыг нийт 164.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргаж хүргүүлсэн. Үүнд: · Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлого болон түрээсийн орлогыг 30.0 сая төгрөгөөр · Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 11.4 сая, рашааны нөөц ашигласны орлогыг 20 сая, нийт 31.4 сая төгрөгөөр · Газрын дуудлага худалдааны орлогыг 102.8 сая төгрөгөөр Зардал бууруулах санал: Орон нутгийн 2023 оны төсвийн төсөлд зардал бууруулах дараах саналыг гаргаж хүргүүлсэн. Үүнд: Сангийн яамнаас 2023 онд орон тоог 685 байхаар хянасныг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрх тоотой тулгахад орон нутгийн төсөвт байгууллагууд 702 орон тоотой буюу 17 орон тоо илүү ажиллаж байна. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 15 дугаар зүйлийн 15.1.2-т “Чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох”, Төсвийн тухай хуулийн 16.5.3 “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэн шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, чиг үүргийн давхардлыг арилгах арга хэмжээг авч, орон тоог бууруулан төлөвлөж, цалингийн зардлыг хэмнэх Төсвийн үр ашгийг дээшлүүлэх санал: Аймгийн ОНХС, авто замын сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудад нийцүүлэн иргэд, олон нийт эдийн засгийн үр ашгийг нь хүртэхүйц үр өгөөжтэй төсөл арга хэмжээг төлөвлөж, батлан хэрэгжилтийг хангуулснаар төсвийн үр ашгийг дээшлүүлэх Аудитын дүгнэлт, аймгийн ИТХ-д хүргүүлсэн саналын талаар: Аудитын нээлтийг орон нутгийн төсвийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд, холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд аудитын явцад ажлын хэсэгтэй 2 удаа уулзалт хийж, аймгийн ИТХ-ын төсөв санхүү, эдийн засаг хөгжлийн бодлогын хорооны хуралдаанд аудитын дүгнэлтийг танилцуулж тайлбар хийсэн байна. Аудитаар дараах дүгнэлтийг хийжээ. 1. Орон нутгийн 2023 оны төсвийн орлогыг 164.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой. 2. Орон нутгийн удирдлагын байгууллагын орон тоог 17-оор бууруулж, Төрийн хэмнэлтийн тухай болон Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, чиг үүргийн давхардлыг арилгах Сангийн Яамнаас хянасан орон тоонд багтан цалингийн зардлыг хэмнэж ажиллах нь зүйтэй. 3. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсөвлөсөн нийт 6,212.4 сая төгрөгийн 53 төсөл арга хэмжээ нь урсгал зардал, цаашид төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцоогүй, ашиглагч байгууллагын хүсэлт, ТЭЗҮ, зураг төсөв, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэх мэт шаардлага шалгуур хангасныг нотлох баримтгүй, Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн, аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаагүй байна. 4. Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 4,278.3 сая төгрөгийн 21 төсөл, арга хэмжээг хууль журмын дагуу иргэд олон нийтэд танилцуулж хэлэлцүүлээгүй, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна. 5. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах журмын хэрэгжилт хангалтгүй, орон нутгийн түвшинд баримтлах хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогогүйгээс аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 59.3 хувь буюу 2,540.0 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн саналд үндэслэн төлөвлөсөн байна. 6. Аймгийн 2023 оны төсвийн төслийг боловсруулах явцад төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, иргэдийн саналыг хүлээн авах ажлыг зохион байгуулаагүй, Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байна. 7. Орон нутгийн 2022 оны төсвийн төслийн дүгнэлт, өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал давтагдсан хэвээр байгаа бөгөөд нааштай үр дүн гараагүй нь өмнөх дүгнэлтийн ач холбогдол, үр нөлөөг бууруулж, төсвийн сахилга, хариуцлага хангалтгүй байна гэжээ. Төрийн аудитын газраас орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, үр ашиг дээшлүүлэх талаар гаргасан саналуудыг орон нутгийн 2023 оны төсвийг батлахад харгалзан үзэхийг аймгийн ИТХ-д толилуулсан ба хариу албан тоот ирээгүй байгааг аймгийн Аудитын газраас мэдээллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
7 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
7 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
7 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
7 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
7 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
8 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
8 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
8 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
8 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
10 цаг    

Монголыг авардаг баатрууд…
10 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
10 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
10 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
10 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
11 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
11 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
11 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
11 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
11 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
11 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
11 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
11 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
11 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
11 цаг    

Төрийн заргач
12 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
12 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
12 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
12 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
12 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
12 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
12 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
12 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
12 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
13 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
13 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
15 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
15 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
15 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
15 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
15 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
15 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
15 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
15 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
15 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
15 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
15 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
15 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
15 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
15 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
15 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.