Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов

НИЙТЛЭСЭН: 2022-12-09 12:28:11
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

ШУА-ийн ээлжит Их чуулган энэ сарын 8-нд болж, гишүүний сонгууль явууллаа. Хоёр жилд тутамд нэг удаа зохион байгуулдаг ШУА-ийн гишүүн сонгох сонгуульд энэ жил дотоодын 9, гадаадын 2 эрдэмтэн нэр дэвшсэн юм. ШУА-д өдгөө 61 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 54 академич оролцож санал өглөө. Өнөө жил дотоодын 9 эрдэмтнээс Б.Батхишиг 75.5 хувь, Ч.Ган-Өлзий 77.4 хувь, Ч.Чимэдрагчаа 77.5 хувь, Р.Энхбат 77.4 хувь, Д.Энхтуяа 75.0 хувийн саналаар тус тус сонгогдлоо. Гадаад гишүүний тухайд ил санал хураалт явуулдгаас Япон улсын Осакагийн олон улсын их сургуулийн профессор Мацүда, Москвагийн их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, академич Н.С. Касимов нарыг сонгуульд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж ШУА-ийн гадаад гишүүнээр сонголоо. Сонгогдсон гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж академич хэргэм олгодог юм. Шинээр сонгогдсон гишүүдийн тухай товч мэдээллийг хүргэж байна. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Б.Батхишиг Тэрбээр 1990 онд Эдийн засгийн хүрээлэнд “Хөдөлмөрийн хэрээр хуваарилах харилцааг боловсронгуй болгох нь” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг, 2020 онд ШУА-ийн дэргэдэх Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд” сэдвээр шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалжээ. Тэрээр эрдэм шинжилгээний бие даасан 82 бүтээл турвиж, хамтын бүтээл 14, ном сурах бичиг, монограф 10-ыг бичсэнээс гадаадад 1, дотоодод 9 бүтээл, редакторласан бүтээл 2, эрдэм шинжилгээний өгүүлэл нийт 47, үүнээс гадаадад 8, дотоодод 39, импакт фактортай сэтгүүлд 5 өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн эрдэм шинжилгээний нийт 30 илтгэл, үүнээс гадаадад 14 илтгэл, дотоодод 16 илтгэл хэлэлцүүлсэн байна. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Ган-Өлзий Тэрбээр 1990 онд Москва хотноо “БНМАУ-ын хөгжлийн өнөөгийн шатанд нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр дэд докторын зэрэг, 2008 онд Улаанбаатар хотод “Оюун санаа, зан үйл ба улс төрийн ертөнцийн гоц чанарын шударга зохицол” сэдвээр шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалжээ. Тэрээр эрдэм шинжилгээний 178 бүтээл турвиж, ном товхимол 26 үүнээс гадаадад 3 , дотоодод 23, монограф гадаадад 23, дотоодод 16, редакторласан бүтээл 24, эрдэм шинжилгээний өгүүлэл нийт 122, үүнээс гадаадад 92, дотоодод 23, импакт фактортай сэтгүүлд 7 өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн эрдэм шинжилгээний нийт 48 илтгэл, үүнээс гадаадад 7 илтгэл, дотоодод 41 илтгэл хэлэлцүүлсэн байна. Удирдаж, зөвлөж хамгаалуулсан шинжлэх ухааны доктор 2, доктор 5, магистр 18, албан ёсны шүүмжлэгч: шинжлэх ухааны доктор 2, доктор 6 байна. Мөн эрдэм шинжилгээний 8 төсөлт ажил удирдаж зөвлөж гүйцэтгэсэн байна. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Чимэдрагчаа Тэрбээр нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухаан, өрнө дорнын анагаах ухааныг уялдуулан нэгтгэмэл анагаах ухааныг хөгжүүлэх, уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, хүний нөөцийг бэхжүүлэх, судалгааны орчин, лаборатори, судалгаа үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ. Тэрбээр “Баданга хүдрийн заар”, “Сампилноров” эмийг судлан тархины цус харвалтын үед микроглий эсийн хөдлөлзүйд нөлөөлж, М1 хэлбэрийн эсийн үйл ажиллагааг хориглон, харин М2 хэлбэрийг идэвхжүүлж улмаар үрэвсэл, мэдрэлийн эсийн үхжил сөнөрлийг бууруулж, нейрогенезийг дэмжин тархины эдийн үхжилийн талбайг багасгадаг зүй тогтлыг илрүүлсэн. Уламжлалт “Лидэр-7” эмийг судлан үйлдлийн механизм, үйлчлэгч бодисуудыг илрүүлэн улмаар мөхлөг хэлбэртэй “Монфлю” эмийн улсын стандартыг батлуулж, эмийн бүртгэлд бүртгүүлэн хэрэглээнд нэвтрүүлжээ. ШУА-ийн Математик Тоон технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик, математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Р.Энхбат Түүний ажлын гол үр дүн нь "Квазигүдгэр программчлал" гэсэн судалгааны шинэ чиглэлийг оновчлолын онолд бий болгон хөгжүүлж үр дүнгээр нь “Quasiconvex Programming and its Applications” нэртэй монограф гадаадад хэвлүүлсэн. Хучилтын бодлогын ерөнхий онол аргыг боловсруулан олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн. Үний үр дүнд Италийн математикч Мальфаттийн 1803 онд дэвшүүлсэн 200 гаруй жилийн турш бүрэн шийдэгдээгүй байсан бодлогыг өөрийн дэвшүүлсэн глобаль оптимизацийн онол, алгоритмаар нэг мөр шийджээ. Тэрээр үр дүнгүүдээ WoS, Scopus-ийн 61, ОУ-ын 65, дотоодын 69 сэтгүүлд хэвлүүлж баталгаажуулжээ. Түүний бүтээлийн чансааг харвал нь 554 ишлэл, H индекс нь 11 байна. ШУТИС-ийн “Shima Seiki trannig center” сургалтын төвийн захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа Тэрбээр салбарын эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан. Үүний дүнд ноос, ноолуурын салбарт Олон улсын магадлан итгэмжлэлийн эрхтэй сорилтын лабориоториуд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл (ASIIN) авсан. Тэрбээр 30 гаруй жил монгол ямааны ноолуур, хонины ноосны бүтэц, шинж чанарын судалгаа хийж, тэдгээрийн анхан шатны болон ээрэх технологийн горим тогтоох онолын ажил гүйцэтгэж үр дүнг нь үйлдвэрт нэвтрүүлсний дүнд шинэ нэр төрлийн, экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон арван үйлдвэр бий болох суурийг тавьсан ноос, ноолуур боловсруулах технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм. Япон улсын Осакагийн олон улсын их сургуулийн процессор Мацүда Коичигийн онцлох бүтээлүүд: Хойд Хятад дахь Монголчуудын засаглалын тогтолцоо (япон хэлээр, 1978) Кайшаны баруун хойд Монгол руу илгээсэн явдал (япон хэлээр, 1982) Юбугур хунтайж нар Юань гүрэнд бууж өгсөн нь (япон хэлээр, 1983) Монголын эзэнт гүрний бүтэц, Исрамугаас Монгору (япон хэлээр, 1989) Чингис хааны эзэнт гүрний үүсэл ба түүний шийдвэр гаргалт (япон хэлээр, 1994) Хангайн бүсийн Тулуйн өргөөний бэлчээр (япон хэлээр, 1994) Өгөдэй удмын ургийн бичиг, өв залгамжлал (япон хэлээр, 1966) Хархорин дахь Ханка байгуулагдсаны дурсгалд зориулсан перс бичээс (япон хэлээр, 1999) Олон сүмийн нээлт ба түүх (англи, япон хэлээр, 2005) Хэнтийн Рашаан хадны хадны бэхэн бичгүүдийн тухай (япон хэлээр, 2006) Их Mонгол Улсsy үед Умар Хятадад эзэмшил ологосон тухай (2009) Чингис хааны байгуулсан хаант улс (япон хэлээр, 2015) Баруун Ляо ба Жин гүрний хоорондох мөргөлдөөн - Чингис хааны бослого (хятад хэлээр, 2017) Хархориныг нийслэл болгох Чингис хааны зарлигийн үнэн мөнийг олж мэдэх (япон хэлээр, 2020) Юань болон Ил хаант улсын үед бий болсон монгол ордны дүрслэлийг харьцуулах нь (2021) 2011.08.09-13 (монгол хэлээр). Ломносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, Оросын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Н.С. Касимовын онцлох бүтээлүүд Академич Н.С. Касимовын бүтээлүүд дэлхийн тухай болон хүрээлэн буй орчны шинжлэх ухаанд чухал байр суурь эзэлдэг. Тэрбээр нийт 300 орчим эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлснээс 8 нь монограф болон сурах бичиг байна. Эдгээрээс заримыг нь онцолвол: Цөл, хээрийн ландшафтын геохими (1988) Ландшафтын геохими (А.И.Перельмантай хамтарсан,1999) Биогеохими (В.Н.Башкинтай хамтарсан, 2004) Калиниград мужын нефть ба хүрээлэн буй орчин (2008) Ландшафтын экогеохими (2013). Мөн зурагзүйн хэд хэдэн томоохон бүтээлүүдийг санаачлан удирдан гаргасны дотор: ОХУ-ын экологийн атлас (2002) ОХУ-ын ландшафт-геохимийн зураг (2013) Арктикийн үндэсний атлас (2018) Мөн хэд хэдэн бүс нутгийн экологийн болон эрүүл мэндийн атласыг зохион хэвлүүлжээ. Түүнчлэн редакторласан томоохон бүтээлүүдээс дурдвал: Газарзүй, нийгэм, хүрээлэн буй орчин монографи (7 боть, 2004) Орчин үеийн байгал орчны глобал өөрчлөлтүүд (4 боть, 2006-2012) Пуужин-сансрын үйл ажиллагааны экологийн мониторинг (2011) Оросын хотууд ба бүс нутгууд: экологийн нэгдсэн үнэлгээ (2014) зэрэг дурдаж болно.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
8 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
8 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
8 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
9 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
9 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
9 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
9 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
9 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
9 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
11 цаг    

Монголыг авардаг баатрууд…
11 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
11 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
11 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
11 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
12 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
12 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
12 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
12 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
12 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
12 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
12 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
12 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
13 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
13 цаг    

Төрийн заргач
13 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
13 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
13 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
13 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
13 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
13 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
13 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
13 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
13 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
14 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
14 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
16 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
16 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
16 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
16 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
16 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
16 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
16 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
16 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
16 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
16 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
16 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
16 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
16 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.