Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 02-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ

НИЙТЛЭСЭН: 2022-12-09 12:10:33
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Завхан:Тус аймаг энэ жил түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын хүрээнд 520 цэгт хүрч ажиллажээ. Орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын 520 цэгийн 6700 гаруй үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулаад байна. Аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт байрлах улсын болон орон нутгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг өнгөрсөн намар хийсэн. Тооллогын сумдын удирдлагууд, Соёлын төвийн холбогдох ажилтнуудад, хариуцлагын гэрээ байгуулж, дурсгалыг хадгалж хамгаалах. Хууль, тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах талаарх зөвлөмж чиглэлийг өгсөн. Мөн дээрх сумдтай тухайн нутгийн иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудад орон нутгийнхаа хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт газруудын үнэт түүхийг сурталчлан таниулах, хадгалан хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах. Сум бүрийн онцлог, түүх, соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх нь ямар ач холбогдолтой болохыг таниулах ажлыг цаашид тогтмол зохион байгуулж хамтран ажиллаж байна. Мөн аймгийн түүх соёлын зургаан дурсгалыг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж улсын хамгаалалтад авсан байгаа. Түүх, соёлын таван дурсгалыг аймгийн хамгаалалтад авсан байна гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. Дуут чулуу Завхан аймгийн нутаг дэвсгэрт байгалийн болон түүх, соёлын дурсгалт газар элбэг. Тухайлбал, Дуут чулууг нэрлэж болох юм. Дуут чулуу нь, Завхан аймгийн Тэс суманд байдаг. Сумын төвөөс зүүн хойно 23 км-т байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нэрлэдэг. Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан. Чулууны хэмжээний урт нь 85 см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй. Хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу юм. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна. Зүрхэн чулуу Зүрхэн чулуу нь, Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Даян уулын оройн дэвсгэр хэсэгт үхэр чулууны дунд нэгэн том хадан дээр зүрх хэлбэрийн хонхорхой үүсч ус тогтсоныг нутгийн иргэд зүрхэн чулуу хэмээн нэрлэдэг. Ус нь цэвэр тунгалаг ариун учир очсон хүн бүхэн эрүүл энхийг бэлгэдэн амсах нь олонтаа. Зүрхэн хонхорын дээхэн талд очир алмазан дүрстэй шигтгээн жижиг чулуу тогтсон нь уран дархны гараар бүтсэн гэлтэй харагддаг. Зүрхэн чулуу нь дархан цаазат газрын бүсэд багтдаг байна. Хачигийн хүрээний туурь Завхан аймгийн Баянтэс сумын нутагт орших Хачигийн хийд /Гэжээлин сүм/ нь Хуучин Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Хачигийн голын баруун бие их Жаргалант, бага Жаргалант уулын бэлд төвхнөж байжээ. 1860-аад оны үед байгуулсан гэх Хачигийн хийд нь гурван дугантай, 30 гаруй лам байнга сууж ном хурдаг байв. 1920-иод оны үед энэ хүрээний тэргүүн лам Сэтэв гавж гэдэг хүн байсан бөгөөд Хайдав, Пунцаг, Намсрай, Галдан, Чүлтэм, Содов, Дансран, Сэнгэ, Шагдар нарын эрдэм чадалтай лам нар сууж байжээ. Хийдийн лам нар зуны эхэн сарын шинийн 8-нд хийдийн зүүн талд байх Баян овоо хэмээх тахилгат овоог тахидаг. Харин шинийн 15-нд Майдар эргэдэг байжээ. Мөн намрын эхэн сард Ганжуур эргэдэг байсан байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн эхэн үеэр тус хүрээний хурал номыг хааж эрдэм чадалтай лам нарыг баривчилсны дотор Чойжилжавын Довжид гавж, Галсангийн Довжид маарамба, Шагжийн Чойнжуур аграмба, Лхамхүүгийн Ядам гавьж, Жанцан аграмба, Дагва гэлэн, Шарва гэсгүй, Намхайн Шарва гавж нарыг хэлмэгдүүлэн шийтгэж дээд хэмжээ оноожээ. Одоо тус хүрээний туурин дээр гурваас дөрвөн дуганын туурь, дуганын тууриас зүүн хойно Шивээ хашааны бололтой гэрийн буурь бүхий хашааны туурь. Өмхөрсөн мод, хагархай тоосгоны үлдэгдэл зэрэг тэр үеийн хүрээ хийдийн барилга байгууламжийн үлдэгдэл тод мэдрэгдэнэ. Мөн энэхүү Хачигийн хийд нь Монгол - Оросын хилийн шугамаас 10 орчим км зайтай хилийн бүс нутагт оршдог. Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй Хязгаар нутгийн олон харуулын сүм дугануудын тухай баримтад “...Хачиг харуулын Гэжээлин сүмд Засагт хан аймгийн Ёст бэйс Мишигдорж, Зоригт бэйл Наваанцэрэн, Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцан, Цогтой гүн Дамдин-Авийшаа нарын хошуунаас 40-50 лам сууна. Жасын адуу 8, үхэр 12, хонь ямаа 20 гаруй буй...” хэмээн тэмдэглэгдсэн байдаг аж. Дээрх мэдээ баритуудаас үзвэл Хачигийн хурал номын газар нь Манжийн эрхшээлийн үеийн Монгол орны хойд хил хязгаарын дагуу байгуулсан олон харуулын хурал дугануудын нэг байсан бололтой.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 5000 давжээ
8 цаг    

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав
8 цаг    

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Азра Зеяаг хүлээн авч уулзав
8 цаг    

Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын хүмүүстэй УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
8 цаг    

Ё.Баатарбилэг: Миний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно
9 цаг    

Сайд асан Н.Батбаярын бие муудаж Хөгжлийн Банкны сонсголыг орхин гарчээ
9 цаг    

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ
9 цаг    

ЕХ: Тогтвортой ногоон хөгжлийн түншлэлийн хүрээнд 14 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
9 цаг    

Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
9 цаг    

Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ
11 цаг    

Монголыг авардаг баатрууд…
11 цаг    

Монгол Улсын Засгийн газар БНТУ, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
11 цаг    

Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин рүү галт тэрэгний маршрутыг сэргээж, унтлагын автобус явуулахыг хүслээ
11 цаг    

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 18 гэрчийг дууджээ
11 цаг    

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов
12 цаг    

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна
12 цаг    

Илон Маск Турк руу “Starlink” сүлжээний терминалаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
12 цаг    

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
12 цаг    

Авиан Баатархуяг: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай руу ороод овоохон чангалж байна. Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй
12 цаг    

Шадар сайд сар шинийн баярыг угтан ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг ҮҮРЭГДЭВ
12 цаг    

СОНСГОЛ: “Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулжээ
12 цаг    

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
12 цаг    

Н.Батбаяр: Би 2.7 тэрбум доллар Монгол Улсад оруулж ирсэн
12 цаг    

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоно
13 цаг    

Төрийн заргач
13 цаг    

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
13 цаг    

“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав
13 цаг    

ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
13 цаг    

Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
13 цаг    

ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
13 цаг    

АТГ-тай бүх салбарт тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ
13 цаг    

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна
13 цаг    

Импорт 23.6 хувиар нэмэгджээ
13 цаг    

Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
14 цаг    

ХСҮТ-д тулгамдсан асуудлуудыг шийдэж, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангана
14 цаг    

Хүүхдийн мөнгөнөөс төр 300 тэрбум төгрөг хулгайлсан уу?
16 цаг    

Хөгжлийн банкны сонсголд 18 гэрчийг дууджээ
16 цаг    

Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ
16 цаг    

Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
16 цаг    

Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
16 цаг    

Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй
16 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Лхагвасүрэн бид хоёр байгуулж байсан
16 цаг    

З.Нарантуяа: Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН
16 цаг    

Нүүрсний дараагийн яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан
16 цаг    

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
16 цаг    

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
16 цаг    

ШУУРХАЙ: Т.Аюурсайханыг "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн яллагдагчаар татжээ
16 цаг    

Д.Амарбаясгалан: "ЭрдэнэсТавантолгой"-н ногдол ашиг гэж иргэн бүрт 10 мянган төгрөг оногдохоор байгаа
16 цаг    

Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
16 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.