Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?

НИЙТЛЭСЭН: 2022-12-08 17:24:07
Спорт > Хөлбөмбөг | Сэтгэгдэл: 0

“Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагналыг хэн хүртэх вэ? Катарт ердөө найман орны шигшээ баг тунан үлдээд байгаа энэ үед хэд хэдэн тоглогч энэхүү шагналын төлөө өрсөлдөж байна. “Алтан шаахай”-ын төлөөх өрсөлдөөнийг Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе дөрвөн тоглолтод таван гоол оруулсан амжилтаар тэргүүлж байна. Польшийн багийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулсан түүнийг бямба гарагт англичуудтай хийх тоглолтод дахин гоол оруулна гэж найдаж байна. Түүний араас есөн тоглогч гурван гоол оруулсан амжилттайгаар жагсаж байгааг дурдвал, Аргентины шигшээ багийн Лионель Месси, Бразилын багийн Ришарлисон, Португалын багийн Гонсало Рамос, Францын багийн Оливье Жиру, Английн багийн Букайо Сака, Маркус Рэшфорд, Нидерландын багийн Коди Гакпо нар юм. Мөн Хорватын багийн Андрей Крамарич, Португалын багийн Бруно Фернандес, Аргентины багийн Хулиан Альварес тэргүүтэй тоглогчид хоёр гоол оруулсан амжилтаар удаалж байна. “Алтан шаахай” шагналын эзнийг хэрхэн тодруулдаг вэ? “Алтан шаахай”-г ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогчид гардуулдаг. Хэрэв хоёр тоглогч гоолынхоо тоогоор тэнцвэл торгуулийн цохилтоос цөөн гоол оруулсан тоглогчид олгох бөгөөд цаашлаад оновчтой дамжуулалтын тоог нь харгалзан үздэг. Эдгээрийг харгалзсаны дараа ч тоглогчид тэнцсэн хэвээр байвал тоглолтод оролцсон хугацаагаар нь шалгаруулна. Лионель Месси, Криштиану Роналду нар “Алтан шаахай” хүртэх үү? Лионель Месси, Криштиану Роналду нарын хэн хэн нь сүүлийн ДАШТ-дээ өрсөлдөж байгаа бөгөөд хэн нь ч “Алтан шаахай”-н эзнээр тодорч байгаагүй. К.Роналду “Катар-2022” тэмцээний Португалын эхний тоглолтод гоол оруулснаар таван ДАШТ дараалан гоол оруулсан анхны тоглогч болсон юм. Гэхдээ түүнээс хойш гоол оруулаагүй бөгөөд Швейцарын эсрэг тоглолтын үед дасгалжуулагч нь түүнийг талбайд гаргалгүй сэлгээнд суулгажээ. Португал шөвгийн 8-ын тоглолтод Мароккотой учраа таараад байна. Л.Мессигийн хувьд ДАШТ-д одоогор гурван гоол оруулаад байгаа бөгөөд Нидерландын багийн эсрэг тоглолтод гол тоглогчийн үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд К.Роналдугийн хувьд нийт найман гоол, Л.Месси есөн гоол тус тус оруулжээ. “Алтан шаахай” шагналын эзэд 1930: Гильермо Стабиле (Уругвай, 8 гоол) 1934: Олдрих Неедлы (Чех, 5 гоол) 1938: Леонидас (Бразил, 7 гоол) 1950: Адемир (Бразил, 8 гоол) 1954: Сандор Кочиш (Унгар, 11 гоол) 1958: Жюст Фонтен (Франц, 13 гоол) 1962: Флориан Альберт, Валентин Иванов, Гарринча, Вава, Дразан Еркович, Леонель Санчес (Унгар, Орос, Бразил, Бразил, Югослав, Чили, бүгд 4 гоол) 1966: Эусебио (Португал, 9 гоол) 1970: Герд Мюллер (Герман, 10 гоол) 1974: Гжегож Лато (Польш, 7 гоол) 1978: Марио Кемпес (Аргентин, 6 гоол) 1982: Паоло Росси (Итали, 6 гоол) 1986: Гэри Линекер (Англи, 6 гоол) 1990: Сальваторе Скиллачи (Итали, 6 гоол) 1994: Олег Саленко, Христо Стоичков (Орос, Болгар, 6 гоол) 1998: Давор Шукер (Хорват, 6 гоол) 2002: Роналду (Бразил, 8 гоол) 2006: Мирослав Клозе (Герман, 5 гоол) 2010: Томас Мюллер (Герман, 5 гоол) 2014: Хамес Родригес (Колумби, 6 гоол) 2018: Харри Кейн (Англи, 6 гоол) “Алтан бөмбөг” шагналын тухайд “Алтан бөмбөг” шагналыг ДАШТ-ий хамгийн шилдэг тоглогчид гардуулдаг. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос тоглогчдын жагсаалтыг гаргаж, ялагчийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулан тодруулдаг. Энэхүү шагналыг хамгийн сүүлд Хорватын шигшээ багийн тамирчин Лука Модрич /2018/, Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Месси /2014/, Уругвайн шигшээ багийн тамирчин Диего Форлан /2010/ нар хүртсэн юм. ДАШТ-д хэн хамгийн олон гоол оруулж байв? Францын шигшээ багийн тамирчин Жюст Фонтен 1958 оны ДАШТ-ий үеэр 13 гоол оруулсан түүхтэй. Энэхүү тэмцээнд Франц шувтаргын тоглолтод шалгарч чадалгүй гуравдугаар байр эзэлсэн ч Ж.Фонтены хувьд 1954 оны ДАШТ-ээр тогтоосон Сандор Кочишийн /11 гоол/ амжилтыг эвджээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.