УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 10-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө |
7 хоногийн тойм |
Олны танил |
Шар |
Танин мэдэхүй |
Түүхэн хүмүүс |
Кино урлаг |
Дуу хөгжим |
Номын ертөнц |
Гадаад мэдээ |
+18
Доктор Т.Баасансүрэнгийн "Нэгэн жарны сударласан сургамж" ном уншигчдын гарт очлоо
НИЙТЛЭСЭН: 2022-11-25 16:12:04
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Содномбалжирын Буяннэмэх, Дашдоржийн Нацагдоржийн болон Жамсрангийн Цэвээний шагналт зохиолч, сэтгүүлч, УБЭИС-ийн Сэтгүүл зүй, олон улс судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Т.Баасансүрэнгийн “Нэгэн жарны сударласан сургамж” нэртэй шинэ ном хэвлэгдэж уншигчдын гарт очлоо.
Утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын шилдэг бүтээлүүдийн талаарх шүүмж судлалын энэ номд зохиогчийн 2022 онд бичсэн 12 судалгааны өгүүлэл орсон байна.
“Анхдагч ариун үйлсээрээ сод манлай соён гэгээрүүлэгч Содномбалжирын Буяннэмэх”, “Өчүүхэн тэмдэглэл” дэх өчнөөн олон мэдээлэл, түүний түүхэн чухал ач холбогдол” судалгааны өгүүлэлдээ доктор, профессор Т.Баасансүрэн энэ жил мэндэлснийх нь 120 жилийн ой тохиож буй их соён гэгээрүүлэгч С.Буяннэмэхийн шүлэг, өгүүллэг, тууж, жүжгийн зохиолууд болоод утга зохиол, сэтгүүл зүйн шүүмж сургаалууд, нийтлэлийн бүтээлүүдэд нь ажиглалт шинжилгээ хийж өөрийн үнэлэлт дүгнэлт өгчээ. Түүнийг шинэ Монголын шинэ үеийн утга зохиол дахь богино өгүүллэгийн нэрт мастер, “Алсыг зорьсон алтан загас” хэмээх анхны далд утгат туужийг бүтээгч, судлаач гэж онцлон тэмдэглээд Монголын утга зохиол, сэтгүүл зүйн шүүмж судлалыг үндэслэгч мөн гэж тодорхойлсон байна.
Мөн 1920 онд хилийн чанадад гарсан “Монголын үнэн” сонины 6 дугаарыг эрхлэн гаргагч 1921 оны Ардын хувьсгалын ухуулга бичгийг зохиолчдын нэг, БНМАУ-ын анхны сүлд дууг зохиогч /мөн залуучуудын байгууллагын анхны дууг зохиосон/, 1929 онд үүсэн байгуулагдсан МЗЭ-ийг үндэслэгч, МХЗЭ-ийн Төв Хорооны анхны дарга, тус улсын Уран сайхны зөвлөлийн анхны дарга, БНМАУ-ын хамгийн анхны “Алдар гавьяат уран зохиолч”, улсаасаа анх удаа гадаадад уригдаж ажилласан утга зохиол, монгол хэлний мэргэжилтэн /Өвөр монгол, Буриадад/, тусгаар тогтносон БНМАУ-ын төр нийгмийн анхны нэрт зүтгэлтнүүдийн нэг болох талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэжээ.
Тэрчлэн зохиогч “Шүүдрийн мянган дусал буюу шүүмжлэл магтаал дагуулсан нэгэн баримтат киноны тухайд” шүүмждээ зохиолч Б.Номинчимэдийн “Бэхи”-их говийн эзэн” баримтат кинонд анализ хийсэн бол “Замд гарцгаая, зохиолчид оо!” егүүлэлдээ судлаач Х.Наранжаргалын “Драмын зохиол туурвих ЗАМ-д гарья” номд задлан шинжлэл хийж, “Академич Х.Сампилдэндэв дурсамжийн түүвэр" номыг “Х.Сампилдэндэв судлалын салшгүй нэг хэсэг нь намтар судлал мөн” гэдгийг батлан харуулснаараа онцгой ач холбогдолтой хэмээжээ.
Зохиогч эдгээрээс гадна сүүлийн жилүүдэд гарсан орчуулгын томоохон бүтээлүүдийн талаар бас өөрийн санал бодлыг уншигчидтайгаа хуваалцжээ. Энэ нь МУСГЗ, дуун хөрвүүлэгч Д.Цахилгааны монгол хэл рүү хөрвүүлсэн Хомерын “Илиада", “Одиссэй” их хөлгөн судрууд, МУСГЗ, философич доктор, профессор Ч.Даваадашийн эх хэлнээ буулгасан Гегелийн “Логикийн шинжлэх ухаан" /I, II, III/ ботиуд болно.
Эдүгээгээс 2700-2600 жилийн өмнө буюу нийтийн тооллын өмнөх 725-625 онд зохиогдсон гэж үздэг “Илиада”, "Одиссэй” их хөлгөн судрууд, 200 жилийн өмнө зохиогдсон аугаа их Гегелийн "Логикийн шинжлэх ухаан” 3 боть зохиолыг монгол хэлнээ ийнхүү хөрвүүлсэн нь манай нийгмийн оюун санааны амьдралд тохиолдсон онцгой чухал үйл явдал боллоо гэж судлаач онцлон тэмдэглэсэн байна.
Доктор Т.Баасансүрэн сүүлийн хоёр гурван жилд монголын сэтгүүл зүйн ертөнцөд гарсан хэд хэдэн бүтээлд анхаарал хандуулж, сонирхолтой үнэлэлт дүгнэлт хийснийг эл номоос бас уншиж болно. Тэрбээр Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярын “Жаран хоног-“Жаран"-ы бутархай” номд мэргэжлийн үүднээс нарийвчилсан задлал шинжлэл хийгээд “Нийтлэлчийн туршлага, бяр тэнхээг амтагдуулж, ур чадварыг ундруулж бүр бялхуулж бичсэн бүтээлийг нэрлээдэх гэвэл би Санжийн Баярын “Жаран хоног-“Жараны бутархай” ном гэж түгдрэлгүй хариулна” гэж үнэлжээ. Мөн уг ном дахь зарим согог дутагдлыг ч сануулсан байна.
Түүнчлэн МУСГЗ Галсангийн Жамъяангийн шилдэг нийтлэлүүдийг түүвэрлэсэн “Монголын шилдэг нийтлэл”-ийн 47-р боть болон мөн цувралын 86-р ботиор уншигчдын гарт очиж байгаа Ховд аймгийн залуу сэтгүүлч Г.Төрмөнх нарын бүтээлд судлаач өөрийн үнэлгээг өгч утга агуулга, ур чадварын шинжилгээ хийснийг “Нэгэн жарны сударласан сургамж” номоос танилцах боломжтой аж.
Эдгээрээс гадна “Үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч Жамсрангийн Цэвээн үү, эсвэл залхаалт бодлогоо тулган хүлээлгэгч Коростовец үү?” хэмээх гарчигтай нэн сонирхолтой мэтгэлцээн уг номд оржээ. Эрдэм шинжилгээний томоохон хэмжээний энэхүү өгүүлэлдээ судлаач "Ж.Цэвээн, Коростовец хоёрыг хоёуланг нь “Шинэ толь бичиг хэмээх” сониныг үүсгэн байгуулагчид үндэслэгч мөн” гэж үзсэн залуу судлаач М.Одмандах үнэлэлт дүгнэлтийг эс зөвшөөрч баримт дурдан эрс шийдвэртэй няцаагаад үндэслэгч хэмээх ойлголтод юуг хамааруулан ойлгож болох өөрийн гаргалгааг сөргүүлэн тавьсан байна.
Доктор Т.Баасансүрэн номынхоо танилцуулгыг хийх үеэрээ "Жамсрангийн Цэвээн гэдэг хүн “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулалцаж шууд гардан эрхэлж 20 дугаарыг гаргажээ. Түүний үргэлжлэл болсон “Нийслэл хүрээний сонин бичиг" сонины 103 дугаарыг бас энэ хүн ерөнхийлөн хянаж нягтлан гаргажээ. Тэрээр энэ хоёр сонинд нэг биш өгүүлэл нийтлэлийг бичиж нийтлүүлсэн байна. 1913-1920 оны хоорондох Монголын нэр бүхий үндэсний хоёр хэвлэлийг үүсгэж буй болгоод хөл дээр нь босгож хөгжүүлж дэлгэрүүлжээ. Өөрөөр хэлбэл хэнээс ч хараат бус, бие даасан чөлөөт хэвлэлийг үүсгэн төлөвшүүлэгч Жамсраны Цэвээн авгай мөн билээ.
Ийм гавьяа И.Я.Коростовецид үгүй юм. Тэр "Шинэ толь хэмээх бичиг” сонины ширхэг ч дугаарыг гаргалцаагүй, уг сонинд нэг ширхэг ч мэдээ бичээгүй. Тэр бол сэтгүүл зүйн шинжлэх ухаанаас хэтэрхий алс холын буюу бараг “харь гаргийн хүн'’. И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар” өдрийн тэмдэглэлийн номыг сайтар нягталж үзэх юм бол хэдийгээр тэрбээр хэвлэх үйлдвэр нээх, “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэлцэхэд гар бие оролцсон нь үнэн боловч алс хэтийн зорилго, бодлого нь асар өөр агуулгатай байсан байна.
1912 оны Гэрээгээр Хаант Орос улс монголчуудад “автономит” буюу "өөртөө засах эрх"-ийг олгосон дүр үзүүлээд үнэн хэрэг дээрээ эдийн засгийн хамаг эрхийг нь булаан авч, улс төрийнх нь эрхийг хумин хязгаарлажээ. Уг гэрээгээр халх Монголыг Хаант Оросын хараат дагуул улс болгоод зогсоогүй Өргөө хотноо хэвлэх үйлдвэр байгуулах, “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулахад гар бие оролцох замаар эдийн засгийн колоничлолын бодлогоо үзэл суртлын үйл ажиллагаагаар давхар дархлаажуулан Монголын нийгмийн оюун санааны амьдралд Оросын нөлөөллийг нэвтрүүлж, өөрсдийн ноёрхлоо тогтоохыг санаархаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Оросуудын оюун санааны колоничлолын үүд хаалгыг Монголд нээх гэж оролдсон юм” хэмээн тайлбарлалаа.
Т.Баасансүрэнгийн “Нэгэн жарны сударласан сургамж” нэртэй энэхүү шинэ номын нээлт УБЭИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд 11 дүгээр сарын 23-нд болж, Академич Т.Дорж, доктор Ч.Даваадаш, Д.Цахилгаан, Л.Норовсүрэн, М.Одмандах, М.Мөнхмандах, Х.Наранжаргал, Д.Мягмарсүрэн, сэтгүүлч Г.Төрмөнх, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болортулга зэрэг утга зохиол, сэтгүүл зүй, түүх судлаач эрдэмтэд, МЗЭ ба МСНЭ-ийн төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлыг хуваалцсан юм.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
БУСАД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.