Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

НИЙТЛЭСЭН: 2022-11-24 17:32:09
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд өнөөдөр тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шилдгүүдэд шагналыг нь гардуулав. Голомт банкны график дизайнер Ц.Тамирын “Монголын нууц товчоо” бүтээл уран бүтээлчдийн үсгийн урлалын төрөлд шилдгээр шалгарлаа. Уран бүтээлчдийн ангилалд: -Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг-“Чингисийн билиг сургаал”; -“Бичиг соёл” төвийн багш М.Буянхишиг-“Чингисийн их өчиг”; БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын дэсийн төлөөлөгч А.Мэргэнбат-“Эзэн Чингисийн сан оршвой”; Багш нарын ангилалд: -Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Ү.Мөнхбалжир-“Оюун түлхүүр”; -Нийслэлийн ерөнхий боловсролын “Томүжин” алтернатив сургуулийн багш Г.Сайнжаргал-“Хархорум”; -Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Даваачулуун-“Чингис хааны билиг сургаал”; 8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд: -Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ-“Чингис хаан” -Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхжаргал-“Чингис хааны их өчиг”; -Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ-“Чингис”; 11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд: -Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Энхжин-“Жамухын өчил”; -Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ичиннорвоо-“Монголын их амар амгалан”; -Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Номин-“Монголын нууц товчоо” бүтээлээрээ эхний гурван байр эзэллээ. “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдэвт “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичгийн үзэсгэлэнд дотоод, гадаадын 333 бүтээл ирсэн байна. Энэ жил анх удаа үсгэн урлалын бүтээлүүдийг хүлээж авсан бөгөөд цаашид цахим тигийн төрлийг нэмэхээр төлөвлөжээ. “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг юм. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, Боловсролын ерөнхий газар, “Чингис хаан” музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын урчуудын эвлэл, “Бичиг соёл” төв хамтран зохион байгууллаа. “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг ”Чингис хаан” музейд толилуулж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
15 минут    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
51 минут    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
59 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
1 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
1 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
1 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
1 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
1 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
1 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
1 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
1 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
1 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
1 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
1 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
1 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
1 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
1 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
1 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
1 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
1 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
1 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
1 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
1 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
1 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
1 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
2 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
2 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
2 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
2 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
2 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
2 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
2 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
18 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
18 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
20 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
21 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
21 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
21 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
21 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
22 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.