Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Занданшатар: Чингис хаан төр оршин байхын утга учрыг тодорхойлсон

НИЙТЛЭСЭН: 2022-11-24 15:08:40
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд болсон. Уг хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-нийг Монголын төр, ард түмэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Энэ жилийн хувьд Эзэн хааны маань түмэн өлзий гийсний 860 жилийн ой давхцан тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа зарлан хуралдуулж байна. “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн одон - Чингис хаан одон хүртээдэг уламжлалтай. Энэ жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Дэчингунгаагийн Доржготов, Америкийн Нэгдсэн Улсын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд нарт хүртээлээ. Академич Д.Доржготов, профессор Жак Уэтерфорд болон Чингис хаан одонт Хүндэт эрхмүүд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, хүндэт зочид төлөөлөгчид, Монголынхоо нийт ард түмэнд Эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой, Монголчуудын монгол хүн болж төрснөөрөө бахархах, монгол өв соёл, агуу түүхээрээ бахархах МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөе. Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан, хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Чухам тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүнээр өргөмжилсөн юм. Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү түүхэн ойг угтаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн хааныхаа агуу үйл хэрэг, үнэт өвийг судлан дэлгэрүүлэх, дээдлэн мөнхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор Чингис хааны эш хөргийг албан байгууллага, айл өрх бүр хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан. Өнгөрсөн сард дэлхийн жишигт нийцсэн, Ази тивд томоохонд тооцогдох “Чингис хаан” хаад язгууртны музейг бүтээн босгож, ашиглалтад орууллаа. Энэхүү музей Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннү гүрнээс эхлээд Чингис хаан, түүний угсааны алтан ургийн ноёдын уг сурвалж, үйл хэрэг, монголчуудын бүтээн бий болгосон соёл түүхийг өргөн дэлгэр нээн харуулж чадсан нь хүн төрөлхтний түүх, Чингис хааны судлалд монгол түмний оруулж буй үнэ цэнэтэй хувь нэмэр гэж үзэж байна. Хоёр хоногийн өмнө бид монголчуудын эх түүх, утга соёлын түүхэн дурсгалт бүтээл “Монголын нууц товчоон”-ыг 60 жилийн турш судалсан судалгаандаа тулгуурлан, эрдэмтэн доктор Балдандоржийн Сумъяабаатарын бүтээн туурвисан “Монголын нууц товчоон: Иж судалгаа” хэмээх 2262 хуудастай номыг танилцуулж, нээлтийн ёслол хийсэн. Мөн Чингис хааны өвөг дээдсээс эхлэн Ил хаант улсын Өлзийт хаан хүртэлх бүхий л хаад, хатад, жанжид болон Монголын олон аймаг овог, дэлхийн улс орнуудын түүх, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л онцлогийг тод томруунаар бичиглэн үлдээсэн бүтээл болох Рашид ад дин Фазуллахын “Шашдирын чуулган” хэмээх 1162 хуудастай номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Готовын Акимын орчуулснаар олон нийтэд хүртээл болголоо. Эрхэм гишүүд ээ, Их эзэн Чингис хаан шударга ёс, эв эеийн сэтгэлгээг Монгол төрийн бодлогын ёс суртахууны үндэс, хөдөлшгүй зарчим болгон тунхагласан. Үүнийхээ хүчээр дэлхийн бодлогыг тодорхойлогч Эзэнт гүрнийг байгуулж, улмаар энэ ертөнцөд 140 гаруй жил амар амгаланг тогтоосон билээ. Тэрбээр нэгэнтээ “Хаан миний бие умард зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоо адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил энэрэн үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг сахиулж, энэрэл хишгээ түгээж явна” хэмээн айлдсан түүхтэй. Энэ бол шударга ёсыг эрхэмлэдэг, гагцхүү хууль засагладаг, ард түмнээ энэрдэг Төр оршин байхын утга учрыг тодорхойлсон хэрэг бөгөөд монгол хүн бүр, түүний дотор төрд алба хаагч хэн бүхэн эрхэмлэн санаж явах учиртай сургаал юм. Чингис хааны байгуулж төлөвшүүлсэн төрт ёсны тогтолцоо, зарчим, төрийн ёс бэлгэдлийн үзэл санааг Монгол Улс үе үеийн Үндсэн хуулиуддаа тусган өнөөг хүртэл өвлөн уламжлан ирсэн билээ. Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаандаа үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх, төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болгон мөрдүүлэх явдал нэн чухлыг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Төр төвшин, түмэн олон маань амгалан байж, хөх Монголын суу алдар ямагт мандан бадрах болтугай.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
36 минут    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 цаг    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 цаг    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
1 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
1 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
1 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
1 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
1 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
1 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
1 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
1 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
1 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
1 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
1 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
1 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
2 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
2 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
2 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
2 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
2 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
2 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
2 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
2 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
2 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
2 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
2 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
2 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
2 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
2 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
3 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
3 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
3 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
3 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
3 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
3 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
3 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
3 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
3 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
19 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
19 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
21 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
21 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
21 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
22 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
22 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
22 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.