Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт “Чингис хаан” одон гардуулав

НИЙТЛЭСЭН: 2022-11-24 10:52:51
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ёслолын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уг ёслолд оролцох зочдыг угтан авч мэндчилэв. Зочдын бүрэлдэхүүнд төр нийгмийн зүтгэлтнүүд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачид, утга зохиол, урлаг соёлын алдартнууд зэрэг нэр хүндтэй эрхмүүд багтсан ба ёслолын арга хэмжээ Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн юм. Үүний дараа Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн 224 дүгээр зарлигийг уншиж танилцуулав. Зарлигт “Чингис хаан” судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфордыг, Монгол Улсад хөрс судлалын салбарын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьж, энэхүү салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлсэн тул ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнахаар тогтсон болохыг дурдсан ба улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт шагналыг гардууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагналыг гардуулсаны дараа хэлсэн үгэндээ нийт Монгол түмэндээ болон хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүд, мөнхүү ёслолд оролцож буй зочдод хандаж их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг мэндчилгээг дэвшүүлсэн ба тэрбээр цааш хэлэхдээ “Чингис хааны түүх бол зөвхөн Монгол Улсын түүх биш бүх тив дэлхийн түүх юм. Тиймдээ ч "Чингис хаан" одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр”-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг уламжлалтай. Иймээс энэ жил АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнаж байна” гэлээ. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараагаар АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нар үг хэлсэн. Тус ёслолын арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо. 2022 оны "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүдийн бүтээлийн товчоон АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/ Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна. Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004) • Тус ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан. • Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн. Монгол хатдын нууц товчоо (2010) • “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан. • Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан. Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016) • Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан. • Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм. Судалгааны ажил: • 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан. • Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. • “Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог. ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ Д.Доржготов нь 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн. ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна. Тэр бээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан. 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн. Ажил, бүтээл: • “Монгол орны экосистемийн зураг” (1995), “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015), “Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном” (2018), “Монгол орны экосистемийн атлас” (2019), “Байгал нуурын бүс нутгийн атлас” (2021), “Монгол Улсын үндэсний атлас” (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан. • “Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын цагаан ном” (2002), “Монгол Улсын нэвтэрхий толь” (2009), “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” (2013), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004), БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть” (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан. • Эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэсэн. • 1975 оноос одоо хүртэл газарзүйн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон 110 гаруй хүний эрдмийн зэрэг хамгаалах хуралдаанд биечлэн оролцож, 20 доктор (Ph.D), Шинжлэх ухааны дөрвөн докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдсан. Эрдмийн зэрэг, цол, хэргэм: • 1973 онд ЗХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд дэд эрдэмтэн (Ph.D), 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. • 1998 онд ШУА-ийн академичаар сонгогдож, 2002 онд профессор, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич” хэргэм, 2010 онд ХААШУА-ийн гишүүн цол хүртсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
34 минут    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 цаг    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 цаг    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
1 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
1 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
1 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
1 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
1 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
1 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
1 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
1 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
1 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
1 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
1 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
1 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
1 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
1 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
2 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
2 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
2 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
2 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
2 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
2 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
2 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
2 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
2 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
2 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
2 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
2 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
2 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
3 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
3 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
3 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
3 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
3 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
3 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
3 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
3 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
3 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
19 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
19 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
21 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
21 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
21 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
22 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
22 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
22 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.