Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Л.Бат-Эрдэнэ: “Монголын эзэнт гүрэн” бүтээлд баталсан хуулиа хэрэгжүүлэх нь улс орныг хөгжүүлдэг гэсэн санааг гаргасан

НИЙТЛЭСЭН: 2022-11-24 09:14:07
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан судлаач Л.Бат-Эрдэнийн 2019 онд монгол хэлээр, 2021 онд орос хэлээр, 2022 онд англи хэлээр хэвлүүлсэн “Монголын эзэнт гүрэн” бүтээлийн нэгдүгээр дэвтрийн талаар ярилцлаа. -Та энэхүү бүтээлээ ам дамжиж ирсэн үлгэр домогт сохроор итгэх бус, харин түүх судлалын үндсэн хэрэглэгдэхүүн болох түүхийн эх сурвалжид үндэслэн бичсэн байна. Ер нь ямар эх сурвалжуудыг иш татав. Энэхүү номоороо юуг өгүүлэхийг зорив? -Би энэхүү бүтээлээ XIII зуунд латин хэлээр бичсэн Европ тивийн түүх, эртний орос хэлээр бичсэн Орос орны түүхийн он дарааллын бичгүүд, мөн XII-XIV зуунд эртний араб, перс, армян, гүрж хэлээр бичигдсэн эх бүтээлүүдийн франц, орос, англи орчуулгын хувилбарууд зэрэг түүхийн эх сурвалжуудад үндэслэн бичсэн юм. Өөрөөр хэлбэл, энэхүү дэвтэрт XIII зууны үе буюу Чингис хаан, Өгэдэй хаан, Монголын эзэнт гүрний үед тэдэнтэй зэрэгцэн амьдарч байсан, тэдний удирдлага дор Монгол орныг зорьж ирж байсан хүмүүсийн бичсэн бүтээл, мөн тухайн үед амьдарч байсан эрдэмтдийн бүтээл багтсан болно. Хоёрдугаарт, яагаад монголчуудыг тартари, татар хэмээн дууддаг байсан талаарх үндэслэлийг гаргаж ирэхийг зорьсон. Гуравдугаарт, бидний өнөөгийн харилцаж буй монгол хэлийг Манжийн дарлалаас хойш үүссэн гэж маш олон эрдэмтэн ярьдаг. Түүний эсрэг нотолгоог гаргаж ирэх гэж XIII зуунд монгол хэл судалж байсан армяны эрдэмтний цуглуулсан монгол үгнүүдийг номоос түүвэрлэн авсан юм. -Өрнө зүгийн улс орнуудын Дундад зууны түүхийн эх бүтээлүүдэд монголчууд бидний өвөг дээдсийн түүхийг “Татаар”, “Tartari” нэрийн дор бичсэн байдаг. Монголчуудын ийнхүү нэрлэх болсон учир шалтгаан хийгээд нөхцөл байдлыг тайлбарлавал? -Монголчууд бид өнөөдөр дэлхийн талыг эзэлж байсан гэж цээжээ дэлддэг. Үнэхээр Монголын эзэнт гүрэн тийм агуу байсан юм бол өнөөдөр манай улс ямар цаг үед тулж ирээд байна вэ, бид юунаас нь суралцах ёстой юм бэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан. Үүний тулд нэгдүгээрт, төр улсын түвшинд нэгдмэл үзэл бодолтой байж, санаа сэтгэл нэгдэх, хоёрдугаарт, төр улс, ард түмэнд ашигтай хууль батлах, гуравдугаарт, тэрхүү хуулиа хэрэгжүүлдэг байх ёстой. Тэгж байж аливаа улс орон хөгждөг гэдэг санааг энэхүү бүтээлээрээ гаргаж ирэхийг зорьсон. 1221 оны дайны үеэс оросууд монголчуудыг татаар хэмээн нэрлэсэн байдаг. Үүнийг нь 1236 онд явуулсан Бат хааны аян дайнтай холбож тайлбарладаг нь буруу юм. Монголчуудыг татаар гэж буруу нэрлэх үед Бат хаан хүүхэд байсан. Тартари гэдэг үг яаж гарч ирснийг 3-4 номоос эх сурвалж болгож оруулсан. Тартари гэдэг нь зэрлэг, балмад гэсэн үг биш юм. Яагаад гэвэл тартари гэдгийг анх латинаас буулгахдаа монголчуудыг аймшигтай, аюултай хүмүүс мэтээр латинаар анх гарч ирсэн утга нь юм. Тэр нь XIV зуунд англи хэл рүү латинаас орж ирэхдээ зэрлэг, бүдүүлэг гэсэн утгаар шилжин орж ирснийг буруу тайлбарласан байдаг. -Та бүтээлдээ лавтайяа багагүй цаг хугацаа зарцуулсан байх. Монголчуудыг тэд ямар өнцгөөс олж хардаг байсан юм бол? -Энэхүү бүтээл манай гэр бүлийн хамтын бүтээл. Европоос ирж байсан хүмүүс Монголд ирээд монголчуудыг шүтдэг байсан. Энэ нь англи хэлний “sivilized world” буюу оросоор бол “цивилизовенный мир” гэсэн үг юм. Оюуны өмчийн газраас зохиогчийн эрх авахдаа “Соёлжин хөгжиж, иргэншсэн нүүдэлчдийн ертөнц буюу монголын төрт улс” гэсэн утгаар нь оруулсан. Тухайн үед Монголын эзэнт гүрэн нүүдэлчдийн ертөнц байсан ч соёлжсон, иргэншсэн, хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн байсныг эх сурвалжуудад маш тодорхой тусгасан нь бий. Хамгийн гол нь нүүдэлчдийн амьдралыг магтахгүй өнгөрч чаддаггүй байсан байгаа юм. Тухайлбал, Монголд малын хулгай байдаггүй. Хэрвээ хэн нэгний мал алга болвол олсон хүн ямар асуудал гаргалгүй буцааж өгдөг байсан гэх мэтээр бичсэн байдаг. Энэ нь хууль бодитоор мөрдөгддөг, тэр ч хэрээр монгол үндэстэн хөгждөг байсан гэдгийг харуулж байна. -Энэ бүх баримт сэлтийг эх сурвалжуудад үлдээсэн нь юутай завшаантай хэрэг вэ. Тэдгээр бичгийн болоод аялагчид эх орондоо буцаж очоод, одоогийн хэллэгээр бол Соёлын элч, дипломат төлөөлөгчид гэхээр хүмүүс байж, тийм үү? -Европын төр, шашны тэргүүнүүдээс дараалан илгээсэн элч, төлөөлөгчид Монголын эзэнт гүрэнд ирж, монголын хаад, ноёдын ивээл халамж дор олон сар, жилээр амьдрах хугацаандаа монголчуудтай ойр дотно танилцаж, монгол ахуйд ихэд ээнэгшсэн байдаг. Тэд эх орондоо эргэн очсон даруйдаа шашин, төрийнхөө удирдлага болон ард олондоо монголчуудын амьдралын тухай үзсэн харсан, сонссон, дуулснаа таниулахад монголчуудад хандах Европчуудын хандлага эрс өөрчлөгдсөн байдаг. Тэр хандлагын илрэл өнөөг хүртэл ажиглагддаг гэдэг. Түүнчлэн гадны элч төлөөлөгч хааныхаа илгээмжийг хүргэж ирсэн ч монгол хэл мэдэхгүйн улмаас тайлбарлаж чадахгүй байж. Гэтэл Бат хааны орчуулагч мусульман, монгол хэлээр орчуулга хийж байсан тухай Францын элч бичсэн нь бий. -Одоог хүртэл монголчуудыг харанхуй бүдүүлэг хэмээн ойлгох нь бий. Тухайн үеийн эх сурвалж гэдэг бол юугаар ч үнэлшгүй, бидний түүхийг тодоор харуулж байсан байх нь? -Бичгийн соёлын хувьд, тэдний орчуулж чадахгүй байсныг манайхан орчуулдаг байсан гэж би дээр хэллээ. Хувцасны тухайд, монгол эмэгтэйг бүр үгээр илэрхийлж чадахгүй, монгол эмэгтэйчүүд ямар сайхан тансаг хувцасладаг юм бэ хэмээн гайхширдаг байсан байгаа юм. Гүюг хааныг хаан ширээнд суух ёслолын үеэр наадамчин олон бүгдээр дээлээрээ ижилсдэг. Дөрвөн өдөр дөрвөн өөр өнгийн хувцсаар гоёдог. Мөн Бат хааны элч гэхэд таван хэл мэддэг байсан байна. Рашид Аддины тэмдэглэснээр, Монгол Улс бол агуу улс. Аль нэгэн улстай харилцахдаа тухайн улсын хэлээр зарлиг, тушаалыг үйлддэг. Урьд хожид ийм хаан байгаагүй. Ирээдүйд хаан төрөх юм бол монгол хаадыг дууриах гэж хичээх байх даа” хэмээн латин номонд бичсэнийг эшлэсэн юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.