Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Чингис хааны байгуулсан гавьяа, дэлхийн түүхэнд үлдээсэн соёл иргэнэшлийг судалж байна

НИЙТЛЭСЭН: 2022-11-23 21:23:51
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурлыг Япон-Монголын төвд өнөөдөр зохион байгууллаа. МУИС-ийн Түүхийн болон Монгол хэл, шинжлэлийн тэнхимээс зохион байгуулсан энэхүү хурал, хэлэлцүүлгийн үеэр Эзэн Чингис хааны байгуулсан гавьяа, дэлхийн түүхэнд үлдээсэн соёл иргэншлийг монголчууд тодруулан судалж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг эрдэмтэн судлаачид онцлов. Чингис хаан судлалыг дэлхийн олон улсад бодлогоор дэмжин ажилладаг. Манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулан музей байгуулан ажиллаж буй. Цаашид Чингис судлалыг зөвхөн шинжлэх ухааны байгууллагад даатгаад орхих биш төрийн бодлогын түвшинд авч явах шаардлагатайг зарим судлаач хөндөж байна. Энэ үеэр МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор, доктор П.Дэлгэржаргал “Чингис хааны эрин” сэдэвт илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Чингис хааны үзэл санаа, сэтгэлгээг судлах, сурталчлан таниулах талаар их зүйл хийх шаардлагатай байна. Чингис хаан болон Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр таниулах, шаардлага тулгарч байна. Сүүлийн үед Нийгмийн ухааны онол арга зүйн шинэ хандлага хөгжиж, нүүдэлчдийн түүхийг үнэлэх асуудалд шинэлэг байдлаар хандах болсон нь Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг эерэг талаас нь үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө асар их юм” хэмээн дурдав. МУИС-ийн Монгол хэл, шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс “Чингис хаан ба монгол хэл” илтгэлдээ монгол хэл сурах, монгол хэл бүхий орчуулгын толь зохиох ажил Монголын эзэнт гүрний харьяаны улс орнуудад эрчимтэй өрнөж байв. Тухайлбал, монгол хэлийг ханз, араб үсгээр тэмдэглэсэн олон тооны толь бичиг зохиосон, Монголын нууц товчоог ханз үсгээр галиглан тэмдэглэсэн зэрэг нь үүний тодорхой баримт болно гэдгийг дурдсан юм. Тэрбээр, “Монгол бичиг лавтайяа мэдэгдэж байгаагаар 1000 гаруй жилийн түүхтэй төрийн хэргийг залгамжилж яваа бичиг юм. 1246 онд Гүюг хаанаас Ромын папд илгээсэн захидалд Гүюг хааны тамгыг монгол бичгээр тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг монгол бичгийн тигээр тэмдэглэсэн байдаг. Тэртээх 800 жилийн өмнө монголчууд дэлхийг эзэлж захирч, үйл хэргээ явуулж байсан үед монгол хэл өнөөгийн англи хэл шиг бүх нийтийг татаж байсан. Араб, хятад үсгээр тэмдэглэсэн толь бичиг, монгол хэлийг хүмүүс сурах гэж хичээж байсан баримт бий. Тиймээс энэхүү бахархах түүхийг манай залуус мэддэг байгаасай, чаддаг бол үргэлжүүлээсэй хэмээн энэхүү хурлыг зохион байгуулж байна” гэв. Хурлын чиглүүлэгч, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хэлэхдээ, “Монгол бахархал гэдэг бол бид агуу түүхтэй, хүчирхэг байсан, дэлхийн талыг эзэлж байсан гэж бахархахаас илүү тухайн үеийн оюун санааг хэрхэн авч үлдэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор түүх, эрдэм судлалын энэхүүү хурлыг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой” гэдгийг тодотгов. МУИС-ийн Түүхийн болон Монгол хэл, шинжлэлийн тэнхимээс энэхүү хурал, хэлэлцүүлгийг жил бүр Монгол бахархлын өдрөөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
6 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
19 минут    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
20 минут    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
27 минут    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
28 минут    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
35 минут    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
36 минут    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
37 минут    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
38 минут    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
39 минут    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
40 минут    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
42 минут    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
43 минут    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
44 минут    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
45 минут    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
47 минут    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
48 минут    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
50 минут    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
51 минут    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
53 минут    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
55 минут    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
56 минут    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
58 минут    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
59 минут    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
1 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
1 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
1 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
1 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
1 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
1 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
1 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
17 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
17 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
19 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
20 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
20 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
20 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
20 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
21 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
21 цаг    

Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ
21 цаг    

ДУНДГОВЬ: НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 49 өрхөд "чип" багц олгов
21 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.