Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Анхны Улсын Их Хурлын гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

НИЙТЛЭСЭН: 2022-11-23 17:07:38
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны УИХ-ын 30 жилийн ой энэ онд тохиож буй юм. Түүхт ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ, Тамгын газраас өнөөдөр 1992-1996 оны парламентад сонгогдон ажиллаж байсан гишүүд болон тэдний ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 1992-1996 оны УИХ нь Монгол орон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн суурь хуулиуд болон бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, эх орондоо олон улсын жишигт нийцсэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны үндэс суурийг тавихад онцгой үүрэг гүйцэтгэсэн, түүхэн гавьяатай юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, парламентын засаглалыг шинээр төлөвшүүлэх, ардчилсан парламентат ёсны дэг соёлыг бүтээх зэрэг олон чухал үйл хэргийн анхдагч байж, Монгол төрийн шинэ түүхийг бүтээсэн 1992-1996 оны УИХ-ын гишүүд болон гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн ар гэрийнхэнд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүслээ. Энэхүү арга хэмжээнд 1992-1996 оны УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 34 хүн хүрэлцэн ирсэн бол 30 гишүүний ар гэрийнхэн оролцлоо. УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав Анхны парламент нь шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх, эдийн засгийн уналтыг зогсоож хөгжлийн суурийг тавих, гадаад харилцааг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж, түүндээ хүрч чадсан гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрвөн жил тогтвортой ажилласан туйлын чадварлаг хамт олон байсан гэдгийг онцоллоо. Арга хэмжээний үеэр УИХ-ын дарга асан Р.Гончигдорж мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Парламентат ёсны төлөвшлийг эхлүүлсэн түүх бол өөрөө томоохон судлагдахуун. Үүний гол хэрэглэгчид нь дараа дараагийн парламентын гишүүд байх учиртай. Түүнчлэн УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа сахин биелүүлэхийг манлайлан гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа хуулийг батлахдаа Үндсэн хуульдаа нийцсэн, түүний үзэл санааг хөгжүүлсэн, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс орныхоо хөгжлийг манлайлсан, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ханган баталгаажуулсан байх учиртай” хэмээлээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Ойг тэмдэглэх комиссын гишүүд, Байнгын хороодын дарга нарын төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТӨВ: Жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгожээ
2 минут    

АТГ: Нүүрсний асуудалд холбогдогсод гадаадад хөрөнгөө байршуулсан гэх мэдээллийг шалгаж байна
3 минут    

“Юнивишн” компанид хэрэглэгчтэй байгуулсан гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх шаардлага хүргүүлжээ
11 минут    

УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
49 минут    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 цаг    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 цаг    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
1 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
1 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
1 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
2 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
2 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
2 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
2 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
2 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
2 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
2 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
2 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
2 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
2 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
2 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
2 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
2 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
2 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
2 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
2 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
2 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
2 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
2 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
2 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
2 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
2 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
2 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
3 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
3 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
3 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
3 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
3 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
3 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
3 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
3 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
3 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
19 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
19 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
21 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
22 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
22 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.