Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗАСГИЙН ГАЗАР: Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2022-11-23 17:05:04
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Цагааннуур” чөлөөт бүс 2023 оноос байнгын ажиллагаатай болно Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд “Цагааннуур” чөлөөт бүсийг 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. “Цагааннуур” чөлөөт бүс нь 708.4 га талбайтай, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 65 км, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур хилийн боомтоос 25.8 км зайд нутгийн гүнд оршдог. Баруун бүсийн аймгууд болон БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европ руу гарах Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу байрладаг давуу талтай. Чөлөөт бүсийг нээснээр Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, “халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал гэдгийг тус улсын төр, засгийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөгчдийн бүх түвшинд тавьсан байна. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулахтай холбоотой үүссэн гомдлыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Товч мэдээ -Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо. -Уул уурхайн олборлолт болон экспортын тээвэрлэлтийг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлшний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 минут    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
10 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
23 минут    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
24 минут    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
31 минут    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
32 минут    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
39 минут    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
40 минут    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
41 минут    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
43 минут    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
44 минут    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
44 минут    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
46 минут    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
47 минут    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
48 минут    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
49 минут    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
51 минут    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
52 минут    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
54 минут    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
55 минут    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
57 минут    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
59 минут    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
1 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
1 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
1 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
1 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
1 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
1 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
1 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
2 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
2 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
2 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
17 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
17 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
19 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
20 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
20 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
20 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
20 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
21 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
21 цаг    

Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ
21 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.