Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Маргааш “Монголын бахархлын өдөр” тохиож байна

НИЙТЛЭСЭН: 2022-11-23 17:04:02
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол орон даяараа жил бүр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг “Монголын бахархлын өдөр” хэмээн бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жил 2022 оны 11 дүгээр сарын 24-нд тохиож байгаа бөгөөд энэхүү “Монголын бахархлын өдөр”-ийн талаар ард, иргэдийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна. Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, Дархан-Уул аймгийн Хонгорын САА-д трактор, комбайнчаар 30 гаруй жил ажилласан Дархан хотын иргэн 65 настай Доржийн Чойжиндорж нийслэл хотдоо ирээд 2 хонож байгаа аж. Түүнтэй “Интерном” номын дэлгүүрт уулзаж “Монголын бахархлын өдөр”-ийн талаар сэтгэгдлийг авсан юм. Би “Монголын нууц товчоо” номыг бага залуугаасаа олон удаа уншсан даа. Их эзэн хаанаараа омогшиж, бахархаж байдаг ард түмэн. Тиймээс ч энэ Их хааны мэндэлсэн өдрийг улс даяараа тэмдэглэж, Чингисийн одонгоор улсынхаа нэртэй шилдэг эрдэмтэн, зохиолч, дуучин зэрэг хүмүүст олгодог уламжлалтай. Гадаадад байгаа залуус төдийгүй манай хүүхэд, багачууд гээд монгол хүн бүр Чингисийн Монгол гэж бахархахаас арга байхгүй гавьяатай дэлхийд гайхагдсан агуу хүн дээ. Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, жүдоч Ц.Цогтбаатарын анхны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: “Дэлхийн суут хүн Их Чингис хаанаа Монгол хүн бүр дээдлэн шүтэж бахардаг. Маргааш буюу Их хааны мэндэлсэн 860 жилийн ой тохиосон бахархалт өдөр уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт олгохоор болсон байна лээ. Монгол хүн бүрт их омогшил, бахархал, урам хүч өгсөн Чингис хаанаа монголчууд бид үеийн үед л дээдлэн, эрхэмлэж, түүний түүхэн гавьяаг судалж ирсэн билээ. хэмээв Говь-Алтай аймгийн Алтай хотын иргэн З.Гантулга, эхнэр Н.Цогзолмаагийн хамт эх орныхоо нийслэлд эмчлүүлэхээр иржээ. Тэд Улаанбаатар төв талбайд Их Чингис хааныхаа хөшөөний өмнө зургаа авахуулж байхад нь уулзаж сэтгэгдлийг сонссон юм. Н.Цогзолмаа: Одоогоос 10 жилийн өмнөөс эхэлж Их Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэх болсонд монгол хүн бүр баяртай байдаг даа. З.Гантулга: “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар манай Говь-Алтай аймгийн дунд сургуулиуд болон албан байгууллага бүр Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж байна даа. Хүүхэд залуус маань Чингис хаанаа төдийгүй өвөг дээдэс, өв уламжлал, ахмад үеэ хүндлэх гүн ухаан, түүхийг судалж байх нь эрхэм чухал шүү” гэж хэлэх байна. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Баттүшиг: “Би багаасаа дэлхийн болон Монголын түүх их сонирхдог байсан. Ялангуяа Эзэн Богд Чингис хааны түүхийг судалж, уншдаг. АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн суут хүн” хэмээн зарласан. Мөн 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргаж байсан. Чингис хаан өнөөдөр ч нэр алдраа дуурсгасаар байгаа нь монголчууд бидний бахархалт үнэт зүйл гэж боддог. Чингис хаан эртний нүүдэлчдийн төр ёсны уламжлал, Монгол төрийн залгамж чанарт тулгуурлан 1206 онд олон монголчуудаа нэгтгэн Их Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Түүнчлэн төрийн оновчтой бүтцийг бий болгож захирах, захирагдах ёсны хэм хэмжээ, эзэн харьяатын дэг ёс, орон нутгийн засаглалыг нүүдлийн амьдралд зохицуулж Дэлхийн хамгийн хүчирхэг Эзэнт гүрнийг байгуулсан. Би 12 дугаар ангидаа Чингис хааны тухай эссэ уралдаанд оролцож 3 дугаар байр эзэлж байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Юнивишн” компанид хэрэглэгчтэй байгуулсан гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх шаардлага хүргүүлжээ
45 секүнд    

УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
38 минут    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 цаг    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 цаг    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
1 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
1 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
1 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
1 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
1 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
1 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
1 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
1 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
1 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
1 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
1 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
2 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
2 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
2 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
2 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
2 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
2 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
2 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
2 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
2 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
2 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
2 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
2 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
2 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
2 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
2 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
2 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
3 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
3 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
3 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
3 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
3 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
3 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
3 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
3 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
3 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
19 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
19 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
21 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
21 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
21 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
22 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
22 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.