Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 10-р сарын 02
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАЯНХОНГОР: МУСТА, Уртын дуучин Д.Хорлоо: Уртын дууг дуулахад бүх мэдрэхүй тайвширч, амар амгаланг мэдэрдэг

НИЙТЛЭСЭН: 2022-11-21 13:21:10
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Баянхонгор :Биет бус Соёлын өв тээгч, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын ахмад уран бүтээлч, МУСТА, Уртын дуучин Дүгэрийн Хорлоотой ярилцлаа. -Уртын дуугаар хэдий үеэс дагнан уран бүтээлээ хийж эхэлсэн бэ. Уртын дууны аль аялгуугаар та дуулдаг вэ. -Би анх 1986 онд наймдугаар анги төгсөхдөө дуу хөгжмийнхөө багшаар “Зээргэнтийн шил” гэдэг дуу заалгаж сураад, уртын дуунд дурлаж байсан. Уртын дууг Боржигон, Төв Халх, Баян бараат зэрэг олон ястны аялгаар янз янз дуулдгаас миний хувьд Төв халхын аялгуугаар дуулдаг. Ихэнх аймгууд төв халх аялгуугаар дуулдаг, тэр дундаа Өвөрхангай, Баянхонгор аймгууд голчилдог. -Ямар сэжмээр уртын дуутай холбогдов. Ураг удамд тань дуулдаг улс байв уу. -Ээж маань их сайхан дуулдаг хүн байлаа. Ээжийнхээ дуулахыг сонсож өссөн. "Шалзат баахан шарга", "Хүрэн толгойн сүүдэр", "Цомбон туурайт хүрэн" зэрэг дуунуудыг их дуулдаг байсан. Миний хувьд яг ч уртын дуу дуулдаг болъё бодож байгаагүй ээ. Тэр нэг жилээр багшаараа заалгаад, багаас ч сонсож өссөн болохоор сэтгэлд ойр байж нэгэнт татагдсан хэрэг байх. Ер нь хүн биеэр туулж мэдэрсэндээ илүү татагддаг шиг байгаа юм. Багад сонссоор байдаг л зүйл гэж бодсон ч юм уу нэг их ойшоож байгаагүй ч өөрөө сурснаасаа хойш өөр болсон шүү. Яг л ээж болж байж ээжийгээ илүү ойлгодог гэдэг шиг, дуулж үзэж байж Уртын дуунд дурласан байдаг. -Тэгэхээр уртын дууг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд тухайн дууг зааж сургах нь чухал гэх өнцөг харагдаж байна. -Яг тийм. Энэ ч утгаар миний бие аймагтаа уртын дууны сургалтыг хичээллүүлж байлаа. -Нийтийн дууг гэхэд үзэгчид дагаад, түрээд л дуулчихдаг. Уртын дууг тэр бүр мэддэггүй шүү дээ. Нийтэд хэрхэн түгээн дэлгэрүүлж болох вэ. -Сонирхолтой л холбоотой байх даа. Сонирхол нь байгаа бол сурах нөхцөл боломж хэнд ч нээлттэй шүү дээ. Бид бүгд аймаг аймагтаа энэ төрлийн сургалт зохион байгуулахад санаснаас ч олон хүн ирдэг. Коранагаас хойш энэ үйл ажиллагаа тасарчихаад байна. Одоо явуулъя гэхнээ хөрөнгө мөнгө, байр савны асуудал бэрхшээлтэй болчихоод байна л даа. Энд тэнд түрээсийн байр хайхаар үнэ ихтэй, аймаг орон нутгаас дэмжлэг байхгүй учир хүндрэл ихтэй. Уг нь аймаг орон нутаг дэмжээд өгвөл их л дэмтэй юм даа. -Ингэхэд удирдлагуудад хандаж үзсэн үү. -Энэ удирдлагуудад хандаж үзээгүй. Коронатай холбоотой олон нийтийн үйл ажиллагааг хорьсон байсан учир алив алхам хийгээгүй. Харин өмнөх удирдлагуудад бол хандаж байсан. ИТХ-ын дарга байхдаа Г.Батжаргал дарга аймгийн Уртын дуучдын уралдааныг ивээн тэтгээд явуулж байсан. Уг нь тус уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулъя гэсэн тов байсан юм. Ер нь сургалтаас гадна Уртын дууны уралдаан гээч зүйлийг тогтмолжуулчихвал тэндээс их сайхан дуулдаг улс гарч ирдэг байхгүй юу. Өөр өөрийн хэв маягтай дуучид гарч ирдэг. -Уртын дууг Монголчууд хэрхэн яаж өвлөж ирсэн, цаашид хэрхэн яаж хөгжүүлэх талаар таны бодол. -Уртын дуу гэдэг бол монгол хүний аж амьдрал, зан үйлийн дундаас л үүдэлтэй. Уургаа бариад, морио унаад, адуугаа хураагаад явахдаа ч юм уу аялж явж л дээ. 1978 онд аймгийн Хөгжимт драмын театрт орж байх үед СУИС гэж байсангүй, УБИС-ын дуулаачийн анги гэж байлаа. Тэнд Уртын дууны анги ч гэж байсангүй. Сүүлд Уртын дууч, МУАЖ Н.Норовбанзад багш маань СУИС-д Уртын дууны нэг анги нээгээд хичээллүүлж эхэлсэн байдаг. Ийнхүү танхимаар уртын дууг зааж сургаж эхэлсэн нь өвлөн уламжлах том ажил болсон гэж боддог. Бидний үед бол нэг сар юм уу, 45 хоногийн курсийг хэн нэг уртын дуучинд дагалдан сурч байсан. Одоо бол уртын дууг сурах, өвлүүлэх боломж бүх нөхцлөөр хангагдсан байна. -Уртын дууг хэдий хэр насны хүмүүс дуулах боломжтой юм бэ. Хүүхэд байлаа гэхэд хоолойны цар хүрээ хэдэн наснаас Уртын дуу дуулахуйц болдог, настан байлаа гэхэд хэдэн нас хүртлээ дуулж чадах талаар. -Нас бол нарийн тогтоох боломжгүй л дээ, тухайн хүний чадвараас бас их шалтгаална. 3, 4 дүгээр ангийн хүүхдүүд сурчихсан л байдаг, 80 гарсан ч буурай ч цангинуулж л байдаг. Манай Уртын дууч, МУАЖ Н.Норовбанзад багш хэлэхдээ Уртын дуучин хүний хоолой 50 наснаас хойш илүү тогтдог гэж хэлдэг байсан, нээрээ тийм юм гэдгийг би бас мэдэрсэн. -Та хэчнээн хүнд уртын дууг зааж сургав. Мөн таны шавь нараас хамгийн ахмад болоод нас залуу шавь гэвэл. -Аймгийн төвийн есдүгээр багийн өндөр настан Цэвэлмаа гэж 70 гарсан эмэгтэй сурсан байгаа. Хамгийн залуу нь ЕБС-ийн дөрөвдүгээр ангийн сурагч байсан юм байна. Нийтдээ 100 гаруй шавьтай, ахмад голцуу улс бий. Багадаа надаар заалгаж Уртын дуу сурч байсан хүүхдүүд түүнийгээ ажил мэргэжил болгоод дуучин болсон байхыг харах сайхан байдаг. Түмэн эх чуулгын дуучин Содном, аймгийн Хөгжимт драмын тетрын Уртын дуучин Өсөхбаяр, “Шуранхай”-н Номин-Эрдэнэ зэрэг шавь нараараа бахархдаг. -Монгол Уртын дуу соёлын өв болж баталгаажсаны үнэ цэн, ач холбогдол юу вэ. -Маш чухал зүйл шүү. Ихэд баярлаж хүлээж авсан. Одоо манай Уртын дууны холбоо дорвитой ажилламаар байгаа юм. Хотод байгаа хэдэн дуучдаа л гэхээс эх орныхоо өнцөг булан бүрт байгаа өв тээгчдээ төдий л анхаардаггүй. Орон нутагт байгаа өөрийн гэсэн манертай сайхан уран бүтээлчдээ таниулах зэрэгт анхаарахгүй байгаад сэтгэл дундуур явдаг. -Таны ярианд өөрийн гэсэн манер /арга барил/ гэдэг үг нэлээд давтагдаж байна? -Уртын дууны өв тээгчдийн хувьд маш чухал зүйл дээ. СУИС-ийн Уртын дууны анги гэхэд сургалтын арга барилаараа ижил маягтай дуучид төрж байна уу гэж хардаг. Ц.Чулуунцэцэг, С.Нэргүй, Ш.Чимэдцэеэ зэрэг дуучдын “хувилбарууд” гараад байгаа шиг санагддаг. Багш техник ажиллагааг зааж, суралцагч өөрийн манерийг олж нээж дуулах хэрэгтэй байгаа юм. Хуучин цагт радиогоор дуу сонсоход “Аа энэ Б.Лхамжав гуай дуулж байна, Ж.Дорждагва гуай дуулж байна, Н.Норовбанзад, н.Сүглэгмаа гуай байна” гээд таньдаг байсан. Одоо бол дуу хоолойгоор нь дуучныг таних боломж хомс болсон байна. Дуучин бүрийн шуранхай, цохилго гээд өөрийн онцлог байх л ёстой юм. Өөрөө өөртөө тохируулж, өөртэйгөө ажилласан хувилбар их чухал. -Уртын дууг дуулахдаа ямар мэдрэмж авдаг вэ. -Бүх мэдрэхүй тайвширч, амар амгаланг мэдэрдэг. Эрт үед уртын дууны аяар хүүхдээ бүүвэйлдэг байсан, түүнтэй холбоотойгоор уужуу тайван хүн болж төлөвшдөг байсныг үнэн гэж боддог. -Тэгвэл орчин цагийн үзэгчид хэр хүлээж авч байна вэ. Та тэндээс юу мэдэрдэг вэ. -Дундаас дээш үеийнхэн Уртын дууг сайхан хүлээж авдаг. Харин залуу сонсогчид янз янз. Сайхан хүлээж авах нь ч бий, ойшоохгүй нь ч бий. -Дуулахад хамгийн их ур шаардсан дуу гэвэл та юуг нэрлэх вэ. -Тэр болгон дуулаад байдаггүй дуу бол Түмэн эх. Нэг ч их хүн дуулж бичүүлээгүй байдаг. -Эмэгтэй хүн дуулж болохгүй дуу гэж байх уу. -Бараг үгүй дээ . “Идэр жинчин”, “Эр бор харцага” гэдэг дууг эмэгтэй хүн тэр бүр дуулдаггүй. Гэхдээ дуулахад харшлаад байх зүйлгүй байх. -Хамгийн урт дуу юу байдаг вэ. -“Бор борын бялзуухай” гэхэд гучин хэдэн бадагтай. Ер нь уртын дуунууд маш урт л даа. Тухайн концерт, үйл ажиллагааны цаг хугацаанаас шалтгаалаад 1-2 түрлэг л явчихаад байдаг талтай. Бусад бадгийг хүмүүс битгий хэл дуучид нь ч бараг мэдэхгүй тохиолдол цөөнгүй. -Уртын дууг гадаад хүн сурах боломжтой юу. -Боломжтой. Би Өвөр монголд жил шахаа багшилсан. Өвөр монгол эхнэртэй нэг Хятад эрэгтэй бол уртын дууг их сайн сурсан шүү. "Асрын өндөр" гэдэг дууг бол их сайхан дуулж сурсан. -Өвөр монголд багшилж байсан талаараас дэлгэрүүлэхгүй юу. -Өвөр монголд болсон Уртын дуучдын уралдаанд мэргэжлийн дуучдын гуравдугаар байрт шалгарч байсан юм. Ардын авьяастан 12, Мэргэжлийн 12 дуучин явж уралдаанд оролцож байсан. Тухайн үед Өвөрмонголын “Баатар язгуур” гээд сургууль санал тавиад хэсэг багшилж байлаа. -Уртын дуу, дуучин, морин хуурч нийлж нэгэн цул болдог. Тэгвэл өнөө цагт Уртын дууг орчин цагийн хөгжмийн зэмсэгтэй хоршин дуулах болсон байна. Энэ талаар таны бодол. -Таашаадаггүй. Монголын өв шүү дээ. Монгол сонгодог зүйлийг эрлийзжүүлэх хэрэггүй л гэж. Хэдийгээр хориглох зүйл биш ч, үндэсний гэх тодотголоо илүү барьж эх хувиар нь үлдээгээсэй л гэж боддог юм. -Уртын дууг өдгөө үг ая хийж зохиох боломжтой юу. -Боломжтой. Миний багш Ч.Намжилын зохиосон таван уртын дуугаар жишээлж болно. “Хүний мөс” гэж дуу нь миний дуулснаар Баянхонгорын брэнд шахуу болоод л явж байна. Их богд, Төрийн сүлдэндээ мөргөмү, Ноён хайрхан зэрэг дуутай. Өөрийнх нь нэрэмжит уралдаанд сугалж дуулах шатанд оруулсан байсан нь нэлээд түгэн дэлгэрүүлсэн. -Урын санд тань хэчнээн дуу байна вэ. -80-аад дуу бий. Түүнээс 20-иодыг нь өөрийн болгож дуулсан байдаг. -Таны хамгийн их дуулсан дуу юу гэвэл? -Уяхан замбуутивийн наран, Урьхан хонгор салхийг их дуулдаг. -Тухайн соёлын өвийг хадгалах, дэлгэрүүлэх ажил ямар хэмжээнд байна гэж хардаг вэ. -Хангалтгүй гэж хардаг. Сүүлийн үед бараг уртын дуугүйгээр наадам эхэлдэг болсон байна шүү дээ. -Баянхонгор аймаг дотроо Уртын дууч, Ардын авьяастан олонтой, тухайн өвийг илүү дөнгүүр тээж яваа гэж ялгарах сум бий болов уу. -Баянцагаан сум дуучид сайтай. Хурим найрын эхэндээ “Цагааны цоохор” дууг заавал дуулдаг уламжлалтай юм билээ. Бүтэн бадгаар бүрэн дуулж эхлүүлдэг. Хурим нээж дуулж өгнө үү гэж урьдаг, тэгээд заавал өөрсдөө “Цагааны цоохор”-оо дуулж эхлүүлчихээд, уран бүтээлчээрээ дуулуулж албан ёсоор найраа эхэлдэг онцлогтой юм билээ. Сумд болсон, төвд болсон аль ч хуримдаа ийнхүү уламжлалаа дагаж заншсан байдаг нь олзуурхууштай. -Ярилцсанд баярлалаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
6 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
6 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
6 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
6 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
6 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
6 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
6 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
6 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
6 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
6 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
6 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
6 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
6 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
6 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
6 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
6 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
6 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
6 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
6 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
6 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
6 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
6 сар    

Алтны үнэ өсжээ
6 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
6 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
6 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
6 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
6 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
6 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
6 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
6 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
6 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
6 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
6 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
6 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
6 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
6 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
6 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
6 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
6 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
6 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
6 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
6 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
6 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
6 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
6 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
6 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
6 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
6 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
6 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.