Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Metaverse”-ийн зах зээл 30 тэрбум доллараар хэмжигдэж байна

НИЙТЛЭСЭН: 2022-10-14 11:35:15
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

Сүүлийн жилүүдэд та бүхэн “Metaverse”, “NFT”, “Crypto token”, “Crypto coin” гэх нэршлүүдийг хангалттай сонсч байгаа биз ээ. Хэдхэн жилийн өмнө ирээдүйн технологи, шийдэл мэт сонсогдож байсан эдгээр үгс өдгөө аль хэдийнэ бид бүхний өдөр тутмын амьдралд ороод иржээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан эдгээр үгсийн ойлголт, хэрэглээ, ирээдүй, зах зээлийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхээр шийдлээ. METAVERSE "Metavserse" нь олон виртуал орон зайг нэгтгэсэн онлайн, гурван хэмжээст ертөнц юм. Үүнийг интернетийн дараагийн ирээдүйн хувилбар гэж хэлж болно. “Metaverse”-ийн тусламжтайгаар хэрэглэгчид гурван хэмжээст орон зайд хамтран ажиллах, уулзах, тоглоом тоглох, харилцах боломжтой. NFT "NFT" /Non-Fungible-Token/ буюу Дахин давтагдахгүй токен гэдэг нь блокчейн технологиор дамжуулан худалдан авч, зарах боломжтой дижитал эд зүйлс юм. Эд зүйлс гэдэг дотор уран зураг, дижитал бүтээл, бичлэг, дуу, анимейшн зэрэг багтана. "Bored ape yacht club" гэх алдартай, үнэтэй NFT цуглуулга CRYPTO TOKEN Крипто токен нь блокчейн дээр суурилсан платформ, программын хөрөнгийн илэрхийлэл юм. Крипто зоосноос ялгаатай нь өөрийн гэсэн блокчейнгүй байдаг. Өөрөөр хэлбэл, блокчейн дээр суурилсан платформ, программууд дээр токен бий болдог. CRYPTO COIN "Сrypto coin" нь крипто валют бөгөөд виртуал гүйлгээнд хүмүүсийн хооронд дамжуулагдахаар зохион бүтээгдсэн. Зөвхөн дата хэлбэрээр хэлбэрээр орших ба биет бус үнэт зүйл юм. ХЭРЭГЛЭЭ “Metaverse” бол дээр хэлсэнчлэн бодит байдлын виртуал буюу хиймэл дүрслэл. Хүмүүс энэ орчинд өөрсдийгөө хүссэнээрээ тодорхойлж, дүрсэлж аватараараа дамжуулан концерт үзэж, галлейрагаар зочилж, виртуал ертөнцөөр аялж, бидний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг хийх боломжтой. Криптог өдгөө хүмүүс өдөр тутмын худалдан авалтандаа ашиглаж байгаа бөгөөд криптовалютыг виртуал ертөнцөд солилцооны хэрэгсэл, үнэ цэнийн баталгаа болгон ашиглаж байна. Харин "NFT" нь блокчейн дээр дижитал урлагийн бүтээлийг худалдан авах эсвэл худалдах боломжийг олгодог. Үүний ачаар хэрэглэгчид “Metaverse” дэх дижитал хөрөнгөө бүрэн хянах боломжтой. Жишээлбэл, хэрэв та бүхэн “Decentraland” гэх “Metaverse”-ийн ертөнцөд газар худалдаж авлаа гэхэд блокчейнээр баталгаажсан “NFT” газрын гэрчилгээг танд олгоно. Харин криптовалютаар та “Metaverse”-д үл хөдлөх хөрөнгө авч, өөрийн аватараа чимэх боломжтой. “Decentraland”-д “MANA” гэх токеныг ашигладаг бөгөөд ойлгомжтой хэлэхэд “MANA” бол энэ ертөнцийн төгрөг, доллар, юань. Зөвхөн “MANA”-аар л төлбөрөө төлнө. Харин “Metaverse”-ийн өөр нэг алдартай ертөнц болох “Sandbox”-д “SAND” гэх токеныг ашигладаг. “Ethereum” өдгөө биткоины араас орох хоёр дахь том криптовалют, коин бөгөөд “Metaverse” хөгжүүлэхэд чухал платформ болоод байна. Тодруулбал, бид дурдсан “MANA”, “SAND” нь токен учир өөрсдийн гэсэн блокчейнгүй. Тиймээс “Ethereum”-ийн сүлжээг ашиглан гүйлгээ баталгаажуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлдэг. Мөн дэлхий дээрх ихэнхи “NFT”-ийг бүтээлийг “Ethereum” ашиглан худалдан авах боломжтой. Ерөнхийдөө “Metaverse”, “NFT”, криптовалют хоорондоо харилцах нөхцлийг олгодог цөөн тооны блокчейны нэг нь “Ethereum” юм. ЗАХ ЗЭЭЛ “Metaverse”-ийн зах зээлийн хэмжээ 2021 онд 22.79 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Гэхдээ 2022-2030 оны хооронд жилд 39.8 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. 2030 онд гэхэд л энэ салбарт эргэлдэх нийт хөрөнгө 996.42 тэрбум ам.доллар байна. Үүнийг дагаад криптовалют, “NFT”-ийн зах зээл томорно. “Roblox” гэх “Metaverse”-д алдарт “Gucci” бренд виртуал дэлгүүрээ нээж, “Dionysus” гэх цөөн тоогоор үйлдвэрлэдэг цүнхнээ 4100 ам.доллараар зарсан нь бодит ертөнц дэх үнээсээ давжээ. Энэ зах зээлд “Alibaba”, “Alphabet”, “Apple”, “Epic Games”, “Meta”, “Microsoft” зэрэг компаниуд гол тоглогчид байна. “NFT”-ийн зах зээлийн хэмжээ 2021 онд 4.36 тэрбум ам.доллар байжээ. Гэхдээ 2022-2028 оны хооронд жилд 23.9 хувиарч өсч, 2028 он гэхэд 19.57 тэрбум ам.доллар болох урьдчилсан тооцоо байна. Энэ зах зээлийг үсрэнгүй хөгжихөд Covid-19 хүчтэй нөлөө үзүүлсэн гэнэ. “NFT”-ийн зах зээл 2020 онд өмнөх оныхоосоо 299 хувиар өсчээ. “Opensea”, “Larva Labs”, “Cloudflare”, “Dapper Labs” зэрэг компаниуд энэ зах зээлийнхээ гол тоглогчид. Криптовалютын зах зээлийн хэмжээ 2021 онд 1.6 тэрбум ам.доллар байжээ. Гэхдээ 2026 он гэхэд 2.2 тэрбум ам.доллар болон өсч, жилийн өсөлт нь 7.1 хувь байх гэнэ. Энэ зах зээлд Хятадын “Bitmain”, “Xilinx”, “Binance Holdings”, “Canaan Creative”, АНУ-ын “NVIDIA”, “Intel”, “Coinbase”, “Advanced Micro Devices”, Швейцарийн “Ethereum Foundation” тэргүүтэй компаниуд тэргүүлж байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.