Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАЯНХОНГОР: "Эрүүл Монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ

НИЙТЛЭСЭН: 2022-10-04 15:49:23
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Баянхонгор :Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” нэгдсэн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох талуудтай хамтран Баянхонгор аймагт өнөөдөр /2022.10.04/ эхлүүллээ. Тус үйл ажиллагаа “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд талуудын оролцоог хангах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, Монгол хүнийг өвчлөхөөс урьтаж урьдчилан сэргийлэлтийн цогц арга хэмжээг чиглэл бүрээр хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал буюу эрүүл хоол хүнсний хэрэглээг бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Нээлттэй өдөрлөгийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спорт бодлогын зөвлөх М.Болд нар нээж үг хэлснээр аймгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй хийх уулзалт хэлэлцүүлэг эхэлсэн. Мөн үеэр “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөнийг Улсын хэмжээнд жишиг болгон хэрэгжүүлэхээр Баянхонгор аймгийг сонгосонд аймгийн удирдлагууд талархлаа илэрхийлэв. Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ, БШУЯ, Цагдаагийн Ерөнхий Газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний телевиз, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Наркологийн эмнэлгээс нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдлага, 20 сумын удирдлага, сургууль эмнэлгийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Удирдлагын бүрэлдэхүүний уулзалт хэлэлцүүлгийн үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан "Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга замын тухай, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан "Нийгмийн эрүүл мэнд ба сэтгэцийн эрүүл мэндийн асуудал" сэдвээр, "Спорт ба эрүүл мэнд" сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Спорт бодлогын зөвлөх М.Болд, "Хүн амын хооллолт ба шим тэжээл, эрүүл мэнд" сэдвээр хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав нар олон улс болон манай улсын түвшинг харьцуулсан судалгаа мэдээллийг танилцуулж орон нутгийн төвшинд бодит нөхцөл байдлын судалгааг гаргах аргачлал, хэрэгжүүлэх арга замд орон нутгийн төлөөллийг сургаж ажиллахаа илэрхийлэв. Хоёр өдөр үргэлжлэх нэгдсэн Үйл ажиллагааны үеэр аймгийн хэмжээний 20 сумын удирдлага, нийгмийн ажилтан, сургуулийн захирал, төлөөлөлд сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчин, сурагчдын хоолны шим тэжээл, зөв хооллолт сэдвээр сургалт мэдээлэл өгч, хоолны амталгаат шоуг мэргэжлийн багаас зохион байгуулах юм байна. Мөн НЭМҮТ, СЭМҮТ-ийн эмч нарын баг сумдын эмнэлэг эрүүл мэндийн төвийн эмч нарт нэгдсэн сургалт явуулж, төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд, онош тодорхойгүй, лавлагаа шатлалын эмнэлэгт очиж үзүүлж чадахгүй байгаа иргэдийг нэгдүгээр эмнэлгийн эмч нар үзэх аж.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
25 минут    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
33 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
47 минут    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
48 минут    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
54 минут    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
55 минут    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
1 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
1 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
1 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
1 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
1 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
1 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
1 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
1 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
1 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
1 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
1 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
1 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
1 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
1 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
1 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
1 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
1 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
1 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
1 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
2 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
2 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
2 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
2 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
2 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
2 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
2 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
18 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
18 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
20 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
21 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
21 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
21 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
21 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
21 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
21 цаг    

Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ
21 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.