Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УБТЗ: 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад байна

НИЙТЛЭСЭН: 2022-10-04 14:25:49
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ажлаа аваад эхний танилцсан салбар нь төмөр зам юм. Тэрбээр 9 дүгээр сарын 1-нд УБТЗ ХНН-ийн ажилтай танилцаж салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тэрбээр өнөөдөр төмөр замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй уулзалт хийв. Тэрбээр уулзалтын эхэнд Монгол Улсын Төмөр замын тухай хууль УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгааг дуулгав. Манай улсад төмөр замын олон бүтээн байгуулалтыг хийж буйтай холбоотойгоор гадна, дотны, хувь хувьсгалын хөрөнгө оруулалттай галт тэрэг, вагон, зүтгүүр ажиллаж байгаа тул энэ бүхнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган шийдэх шаардлагатай байгаа. Энэ бүхнийг Төмөр замын тухай хуульд тусган ажиллах хэрэгцээ үүссэнийг тэрбээр онцоллоо. Салбарын сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлэн ажиллаж буйг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн танилцуулж мэдээллээ. Тодруулбал, хоёр улсын хооронд галт тэрэгний солилцоо өнгөрсөн оны 11 дүгээр сард хоногтоо 8 хүртэл буурч байсан бол энэ оны 2 дугаар сараас эхлэн хоногт 10 галт тэрэг, улмаар өнгөрсөн 7 дугаар сараас 11-12 болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр БНХАУ-ын Тяньжин боомтод сүүлийн 2 жил бөөгнөрөөд байсан 9 мянга шахам чингэлгийг татан оруулж, чингэлгийн хуримтлалыг 40 гаруй хувиар бууруулжээ. Түүнчлэн урд хөршөөс импортын чингэлэгтэй галт тэрэг хүлээн авах үйл ажиллагааг эрчимжүүлснээр нарийн царигаар өмнөх жилүүдэд Хилийн хэлэлцээрт зааснаар хоногт 6 галт тэрэг, түүний дотор импортын чиглэлээр 1-2 галт тэрэг хүлээн авдаг байсан бол он гараад хоногт 7-8 галт тэрэг авдаг болж, үүний 5-6 галт тэргээр нь импортын ачаа хүлээн авч байгаа аж. Одоо УБТЗ суларсан чингэлгийг буцаах тал дээр ажиллаж байна. Замын-Үүд өртөөнд өргөн царигаар хоногт ачаатай 12-13 галт тэрэг хүлээлгэн өгдөг байсан бол өнгөрсөн 9 дүгээр сарын 24-нөөс эхлэн хоногт 14 галт тэрэг бүхий чингэлгийг буцааж буйг мэдээллээ. УБТЗ ХНН өнөөдөр импортын ачилтын захиалгыг цахимаар авч, дарааллыг нь автоматаар эрэмблэн тогтоож, хүний хүчин зүйлийн оролцооноос үл шалтгаалсан, ил тод, шуурхай, хүлээлэлтгүй, хүнд суртал гаргахгүй байдлаар зохицуулан ажиллаж эхэлжээ. Энэ үүднээс төмөр замаар үйлчлүүлэгч 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд холбон хамруулаад буйг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн өнөөдрийн уулзалт дээр мэдээлэв. Тодруулбал, энэ оны 9-10 дугаар сарын экспортын ачилтын захиалгыг цахимаар хүлээн аван цахимаар сонгон шалгаруулалтыг хийгээд байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТӨВ: Жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгожээ
18 минут    

АТГ: Нүүрсний асуудалд холбогдогсод гадаадад хөрөнгөө байршуулсан гэх мэдээллийг шалгаж байна
19 минут    

“Юнивишн” компанид хэрэглэгчтэй байгуулсан гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх шаардлага хүргүүлжээ
27 минут    

УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
1 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
1 цаг    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
1 цаг    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
2 цаг    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
2 цаг    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
2 цаг    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
2 цаг    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
2 цаг    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
2 цаг    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
2 цаг    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
2 цаг    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
2 цаг    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
2 цаг    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
2 цаг    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
2 цаг    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
2 цаг    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
2 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
2 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
2 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
2 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
2 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
2 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
2 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
2 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
2 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
2 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
2 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
2 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
2 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
2 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
2 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
3 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
3 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
3 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
3 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
3 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
3 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
3 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
3 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
3 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
19 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
19 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
21 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
22 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
22 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
22 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.