Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СЭЛЭНГЭ М.ЭНХМАА “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ “БОЛОМЖ” ГЭЖ ХАРСАН

НИЙТЛЭСЭН: 2022-10-04 13:00:22
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Сэлэнгэ:Мандал сумын иргэн М.Энхмаа өөрийн өмчлөлийн хашааны талбайгаа бүрэн ашиглаж, эко ногоон орчин бүрдүүлжээ. Эднийх тийм том хашаа биш. Монгол Улсын иргэнд олгож байгаа 0.7 га газартаа ийн мод тарьж, бүрэн дүүрэн ашиглаж байгаа аж. Тэрээр 10-аад жилийн өмнөөс хашаандаа мод тарьж эхэлсэн байна. Улмаар хобби сонирхолдоо хөтлөгдөн мод тарих ажлаа улам идэвхжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр төрөл зүйлийг нь нэмэгдүүлэн ажиллахад түүний ойн мэргэжил ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Амьдарч буй орчноо ойн төгөлөөс дутахааргүй тансаг болгон цэцэрлэгжүүлэхэд маш их хөдөлмөр, уран ухаан, сэтгэл зүтгэл туйлын чухал хэмээн тэр өгүүлсэн. М.Энхмаа бүсгүйн хэлснээр модыг заавал олон га, том талбайд тарьснаар ажил болдог юм биш аж. Орчин тойрноо, амьдарч буй газраа жижиг гэлтгүй боломжийг нь олж харж, эерэг сайхан нөлөөтэй энэхүү “ногоон зах зээл”-ийг бий болгоход ерөөсөө зүтгэл, сэтгэл л хэрэгтэй аж. Эдний хашаанд элгэнд ач тустай эмчилгээний модноос эхлээд алим, чацаргана, мойл, үхрийн нүд, үрэл зэрэг жимсний, гоёлын гацуур, нарс, шинэс, агч, улиас, хайлаас, голт бор 2 төрөл, буйлс, гүйлс, далайн хальс, тарьмал зүлэг гээд 30 гаруй нэр төрлийн шилмүүст болон навчит моднууд эмх цэгцтэй, үзэсгэлэн төгөлдөр сэтгэл татам ургасан харагдана. Мөн тэрээр нэлээд олон бортогонд мод тарьсан харагдана. Урдаас 60х60-ын харьцаатай бортого захиалан авч ирж, жил бортогонд 200-гаад мянган ширхэг мод тарьсан байна. Бортоготой мод жилийн аль ч улиралд гаргаж тарьж болдог давуу талтай юм байна. Жишээ нь гадаа ил ургаж байгаа үндэстэй модыг зун аваад гаргаад тарьж болохгүй. Шууд үхдэг байна. Тэгвэл бортоготой модыг өвлөөс бусад улиралд шууд тарьж болдогоороо онцлогтой, ач холбогдол өндөр юм. Газраа ухаж бэлтгээд л бортоготой нь аваад шууд тарьдаг байна. Бортогонд ургуулсан модны үндэс нь хатна, муудна гэсэн ойлголт байдаггүй аж. Харин үндэснээс нь авсан модыг ерөөсөө хавар, намар л тариалдаг гэв. Харин навчит ба шилмүүст модноос шинэс гэдэг модыг навч нь унасны дараа, нахиа нь гараагүй байхад тарихад 100 хувь ургалттай байдаг байна. Нахиа нь гарсан үед тарьвал нөгөө дутуу төрсөн нярай хүүхэд шиг маш их арчилгаатай болчихдог гэж тэрээр хэлсэн. М.Энхмаа “тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг “боломж” гэж харжээ. Иймээс ч өөрөө ойн мэргэжилтэйгийн хэрэг юу билээ. Мөн 10 гаруй жил мод тарьж байгаа туршлага байна. Одоо л түүнийхээ ач гавьяаг үзэх цаг ирлээ хэмээн өөртөө хүч өгөн зүтгэсэн байна. Ингэж хөтөлбөрийн хүрээнд, өөрийн мэргэжлээ ашиглаад мод тариад, зах зээлд борлуулаад зогсохгүй, сум орондоо ногоон байгууламж бүрдүүлэхэд нь гар бие оролцоод, өөрийн амьдрал ахуйдаа бас дэм больё гэж боджээ. “Бид тарьж, ургуулж чадаж байна. Гэвч борлуулалт гэдэг зүйл санааг минь маш ихээр зовоож байна” гэж тэр хэлсэн. Мөн “Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр гээд зарлагдаад явж байгаа боловч Монгол Улсын Засгийн газраас энэ талаар ямар нэгэн шийдвэр, тодорхой чиглэл өгөөгүй байна. Борлуулалтын асуудалд төр цаанаасаа тусгай хөтөлбөрөөр зохицуулж өгч, иргэд, ААН-үүдээ дэмжих байх гэж найдан хүлээж байгаа. Манай аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарлаад өнгөрсөн хавар зөвлөгөөнөө хийсэн. Энэ зөвлөгөөнд БОАЖЯ-наас эрх мэдэл бүхий хүмүүс ирсэн байсан. Үүнд л бид урамшаад энэ хавар асар их хэмжээний мод тарьсан байгаа. Яг тоолох юм бол эдний хашаанд 300 мянган ширхэг модны үржүүлэг байна. Надад маш олон үр, үрсэлгээ бүр мянга мянгаараа байгаа. Би ердөө худалдаанд 10 гаруй төрлийг нь гаргадаг. Нэг ширхэг болгон чинь л мод болно шүү дээ. Хувь хүмүүс нэлээд хандаж мод авч байгаа. Би өөрөө пейж хуудастай түүгээрээ хандаад хүмүүстэй харьцаж байна. Хувь хүмүүс бол 10-20 ширхэгээр бага авдаг” гэв. Түүний тарьсан мод үнэ ханшийн хувьд өөр өөр. Тухайлбал өндөр ургасан шинэс бол үнэтэй бөгөөд 1 ш нь 60000 төгрөг гэнэ. Харин намхан ургасан нь арай хямд. Бургас, улиас модны нэг ширхэг нь 5000 төгрөг байх жишээтэй. Мод тарих тийм амархан ажил биш юм. Хөрсөө бордоно, сийрүүлнэ, хар шороогоор, олон жил болсон өтөг бууцаар дэмжинэ. Үргэлж тордоно, арчилна. Яг л нялх хүүхэдтэй адил бойжуулж, өсгөж, ургуулдаг байна. Мөн М.Энхмаа ярихдаа:”-Би энэ хавар их мод тарьсан болохоор үрийн хувьд санаа зовохгүй. Энэ хашаанаасаа л үрээ авчихна. Модыг ерөнхийдөө өвлөөс бусад улиралд шууд тарьж болдог. Тэгээд эхний жилийнхийгээ 1-2 настай байхад нь зарах юм бол дараагийн жилийнх нь гарч ирж байдаг. Энэ өндөр моднуудыг би 10 жил тарьсан байгаа” хэмээв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
12 минут    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
20 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
34 минут    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
35 минут    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
41 минут    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
43 минут    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
49 минут    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
50 минут    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
52 минут    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
53 минут    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
54 минут    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
55 минут    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
57 минут    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
58 минут    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
59 минут    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
1 цаг    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
1 цаг    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
1 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
1 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
1 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
1 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
1 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
1 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
1 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
1 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
2 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
2 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
2 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
2 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
2 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
2 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
2 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
18 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
18 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
20 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
20 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
20 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
21 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
21 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
21 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
21 цаг    

Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ
21 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.