Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Иргэд орон нутагтаа өндөр өртөгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна

НИЙТЛЭСЭН: 2022-10-04 11:41:48
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа юм. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа билээ. Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд 6 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “Ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон. Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо, Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлээд байна. Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн байна. Жишээлбэл, Орхон аймаг энэ төрлийн тусламж, үйлчилгээг 2021 оны 12 дугаар сараас хойш үзүүлж эхэлсэн бөгөөд өөрийн аймгийн болон ойролцоох Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 185 өвчтөнд төлөвлөгөөт болон яаралтай шугамаар энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнд зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвчилсөн 77 иргэнд ... , Зүрхний архаг ишемиттэй 101 өвчтөнд, Диализийн тунель гуурс тавих мэс ажилбарыг 2 өвчтөнд, Элэгний хавдрын үеийн тэжээгч судас бөглөх эмчилгээг 3 иргэнд, Тархины судасны оношилгоо 2 иргэнд ангиографийн оношилгоо, эмчилгээг хийжээ. Орхон аймагт ангиографийн аппараттай болсноор дээр дурдсан 3 аймгийн иргэдийн нийслэлийн зорих урсгал 90 гаруй хувиар багассан байна. Бусад аймггуудын хувьд Дорнод аймаг 34, Өвөрхангай аймаг 35, Ховд аймаг 40-өөд тохиолдолд энэ төрлийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг багаар нь сургах нь хамгийн чухал бөгөөд БОЭТ-ийн эмч, сувилагч, инженер техникийн ажилтнууд Улаанбаатар хотын УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн ангиографийн тасгуудад суралцахаас гадна Ангиографийн үндэсний баг орон нутгуудаар явж ажлын байран дээр нь сургаж, дадлагажуулах ажил үргэлжилж байна. Мөн орон нутагтаа оношилж эмчлэхэд төвөгтэй тохиолдолд туршлагатай эмч, мэргэжилтнүүд газарзүйн байршлаас үл хамааран онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг орон нутагт очин мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
7 минут    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
16 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
29 минут    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
30 минут    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
37 минут    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
38 минут    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
45 минут    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
46 минут    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
47 минут    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
49 минут    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
50 минут    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
51 минут    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
52 минут    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
54 минут    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
55 минут    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
56 минут    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
57 минут    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
58 минут    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
1 цаг    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
1 цаг    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
1 цаг    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
1 цаг    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
1 цаг    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
1 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
1 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
1 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
2 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
2 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
2 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
2 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
2 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
2 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
18 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
18 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
20 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
20 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
20 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
20 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
21 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
21 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
21 цаг    

Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ
21 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.