Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2022 оны 12-р сарын 09
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТӨСӨВ 2023: Нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ

НИЙТЛЭСЭН: 2022-10-04 11:39:12
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газар 2023 онд боомтын сэргэлтийг эрчимжүүлэн, эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмж, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг 2022 оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдүүлэн 19.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ. Үүнээс 132.7 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд, 540 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэх аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дагуу тооцсон тэнцвэржүүлсэн нийт орлого ирэх онд 18.9 их наяд төгрөгт хүрэхэд үүний 90.2 хувь буюу 17.1 их наяд төгрөгийг татварын, 9.8 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тооцсон байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу зэс, нүүрснээс 2023 оны төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын 3-аас дээш хувийг бүрдүүлэх тул эдгээр бүтээгдэхүүн “гол нэр төрлийн эрдэс баялаг”-т тооцогдоно. Иймд мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу тооцсон зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 2023 онд тонн тутамд 8,386.7, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 110.8 ам.доллар байна. Ирэх онд зэсийн зах зээлийн үнэ дунджаар 8,400.0 ам.долларт хэлбэлзэнэ гэжээ. Улмаар ирэх онд зэсийн орлогоос 3.2 тэрбум, нүүрсний орлогоос 129.5 тэрбум, нийт 132.7 тэрбум төгрөгийн орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх тооцоо бий. Түүнчлэн, экспортыг нэмэхэд анхаарч, голлох боомтын дэд бүтцийг дуусган, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг хийнэ. Ингэснээр 2023 онд нүүрсний экспорт нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрэх юм. Оюутолгойн ордын далд уурхайн олборлолт ирэх оны хагас жилээс эхлүүлснээр зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.4 сая тоннд хүрэхээр төлөвлөөд байна. Зэсийн зах зээлийн үнийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 8,400.0 ам.доллар байхаар тооцжээ. Уул уурхайн салбарын орлого 2023 онд 4,909.5 тэрбум төгрөгт хүрч, төсвийн нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлнэ гэж төсвийн төсөлд тусгажээ. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны орлогоор 2,515.1 тэрбум, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоор 1,024.9 тэрбум, төрийн болон төрийн өмчит оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашгийн орлогоор 566 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх аж.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
46 секүнд    

КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
9 минут    

Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
22 минут    

ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
23 минут    

Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
30 минут    

“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
31 минут    

ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
38 минут    

ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
39 минут    

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
40 минут    

Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
42 минут    

АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
43 минут    

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
44 минут    

СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
45 минут    

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
46 минут    

Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
47 минут    

ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
48 минут    

АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
50 минут    

Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
51 минут    

ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
53 минут    

ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
54 минут    

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
56 минут    

ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
58 минут    

Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
59 минут    

Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
1 цаг    

Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
1 цаг    

“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
1 цаг    

ЗАВХАН: Операторын үйлчилгээг 2300 гаруй хүн авчээ
1 цаг    

БАЯНХОНГОР: Гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй зөрчлийг шалгажээ
1 цаг    

БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудалд санаа зовниж байна
1 цаг    

ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ
1 цаг    

Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
1 цаг    

Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө
1 цаг    

ТӨВ: “Бидний бахархал” төсөл Зуунмод хотод нээлтээ хийв
1 цаг    

Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ
1 цаг    

Орон нутгийн дотуур байрын үйл ажиллагаатай танилцав
1 цаг    

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Монголын дүрслэх урлагийн ололт амжилтыг гадаадад сурталчилж байна
1 цаг    

ӨМНӨГОВЬ: Цогт-Овоо сумын малчдын 60 гаруй хувь нь оторт явж байна
2 цаг    

МХБХ-ны шүүгчид "AFC Refereeing Star" хөтөлбөрт хамрагдлаа
2 цаг    

ӨНӨӨДӨР: Экспортын тээврийн анхны галт тэргийг үдэж гаргана
2 цаг    

ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ
2 цаг    

СЭЛЭНГЭ:Малын хөлийн татварыг мал угаалгын банн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ
17 цаг    

СҮХБААТАР: Бусдын эд хөрөнгийг завшсан 21 хэргийг шийдвэрлэжээ
17 цаг    

КАТАР-2022: Хэн хамгийн олон гоол оруулаад байна вэ?
19 цаг    

Криштиану Роналдугийн эгч Португалийн бүдүүлэг байдалд гомдолтой байна
20 цаг    

ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсч байна
20 цаг    

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав
20 цаг    

ДОРНОГОВЬ: Алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо
20 цаг    

Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ
21 цаг    

ӨВӨРХАНГАЙ: Тусгай Олимпийн дэлхийн зуны наадамд Өвөрхангайгаас хоёр тамирчин оролцоно
21 цаг    

Шанхайд “5G” сүлжээний 68 мянга гаруй суурь станц байгуулжээ
21 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.