Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ын дарга Г.Занданшатар Ахмадын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

НИЙТЛЭСЭН: 2022-10-01 19:38:54
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ "Та бүхэндээ Ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааны талыг туулаад байна. Хэдхэн хоногийн дараа, ирэх даваа гарагт Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Ээлжит чуулган эхлэхийн өмнө, Ахмадуудын өдрийг тохиолдуулан Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахал бидний уулзах, санал бодлоо хуваалцах боломжийг сүүлийн 2 жил гаруй хугацаанд хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдал харьцангуй намжмал байдалд шилжиж Та бүхэн маань өнөөдөр хуран цуглаад байна. Цаашид ч ахмадууд Та бүхэнтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсох, зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээнүүдээ сэргээх, үйл ажиллагаагаа шинэ агуулга, хэлбэрээр зохион байгуулж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та нарынхаа ажил, амьдралын арвин баялаг туршлага, үнэ цэнэтэй мэдлэг чадвараас бид байнга суралцаж байх ёстой. Зөвлөгөө санамжийг тань сонсож, хүлээн авч, ажил албандаа хэрэгжүүлж ажиллах нь хойч үеийн бидэнд үнэлж баршгүй ач тустай гэдгийг ойлгож байна. Улсын Их Хурлын үйл ажиллагаа цар тахлын оргил үед ч тасалдаагүй, хэвийн үргэлжилж, шаардлагатай бодлого, шийдвэрүүдийг гаргаж ирснийг Та бүхэн мэдэж байгаа. Улсын Их Хурал “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан. Хууль батлагдсанаар ахмадуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд нэлээд ахиц дэвшил гарсан. Гэхдээ анхаарах асуудлууд ч цөөнгүй бий. КОВИД-ийн улмаас алдсан цаг хугацаа, хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал байна. Улсын Их Хурал “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хууль баталж, ингэхдээ Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлсөн нь Ахмадууд та бүхэнд тодорхой дэм болсон гэдэгт найдаж байна. Цар тахлын хөнөөл бүрэн хумигдаагүй байна. Дэлхий дахинд үүссэн геополитикийн ээдрээт нөхцөл байдал ч тогтворжих хараахан болоогүй байна. Улсын эдийн засаг, бизнес, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ хэвийн нөхцөлд шилжтэл тодорхой хугацаа шаардагдах нь тодорхой байна. Тиймээс Улсын Их Хурлын намрын чуулган эдийн засгаа сэргээх, цаашдын тогтвортой өсөлтийн замд шилжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой чуулган болно. Бодлого, эрх зүйн томоохон шийдлүүд энэ чуулганаас гарах ёстой. Улсын Их Хурлын шинэчлэлийн нэг томоохон зорилго бол “Цахим парламент” болох зорилт юм. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Үндсэн хуульд заасан “ард түмний засаглах эрх”-ийг эдлүүлэхэд шинэчлэлийн үндсэн зорилго чиглэж байгаа. Энэ зорилгоор “D-parliament” цахим ситемийг нэвтрүүлсэн. Хүссэн хэн ч энэ системд нэвтэрч, хуулийн төсөлд санал өгөх, санал асуулга зохион байгуулах, санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой. Та бүхнийг энэ системийн идэвхтэй хэрэглэгч болоосой гэж хүсэж байна. Яагаад гэвэл Та бүхэн бол ажил, амьдралын арвин баялаг туршлага хуримтлуулсан хүмүүс. Шинэчлэлийн өөр нэг чиглэл нь парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргаж, парламентын засаглалын тогтолцоогоо улам бэхжүүлэхэд чиглэж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг шинэчлэн тодорхойлсон. Оны өмнөхөн “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай” хуулийг баталсан. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд парламент хяналт тавьдаг болох энэ зорилгод иргэдийн, ялангуяа Та бүхний оролцоо бас чухал гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Ингээд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан нас, сайн сайхан, аз жаргалыг ерөөе" гэжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.